Шинийг сэдэх бодлогын онол : Миний ном хэвлэл захиалганд орсон шүү

Миний ном хэвлэл захиалганд орсон шүү

Миний ном хэвлэл захиалганд орсон шүү

“Шинийг сэдэх нууц товчоо” ном маань хэвлэл захиалганд орсон тухай өмнө дуулгасан байгаа. 

Энэ удаагийн хэвлэсэн тоо ерөнхийдөө цөөн учраас  ном маань ч дуусах янзтай болж байна. 

Гэхдээ одоо нэмж хэвлэхийг яарахгүй, гол нь номоо засч хэвлэх үү, эсвэл шинээр бичих үү гэдгээ шийднээ.

 За тэгээд номыг маань захиалж байгаа та бүхэндээ баярласнаа илэрхийлж НОМЫН САДАН болох ерөөл дэвшүүлье.

Т.Батууг

Ном зүйн танилцуулга

Зөвлөлт Оросын суут сэтгэгч, шинийг санаачлагч Альтшуллер агсны ухамсарт бүхий л амьдралаа зориулан, шоронд хүртэл хоригдон хэлмэгдэж байж үндэслэн хөгжүүлсэн Шинийг Сэдэх Бодлогын Онолыг товч ч атугаа тайлбарлахад энэ ном чиглэсэн юм.

Шинийг сэдэж чаддаг байх нь хэн нэгэн хүнд бурхнаас заяасан хишиг бус, харин хэн болгоны сурч чадахаар чадвар байдаг, техникийн систем хөгжихдөө хүмүүсийн хүсэл сонирхлоор бус өөрийнхөө зүй тогтлоор хөгждөг тухай энэ номд өгүүлсэн юм.

Мөн Шинийг Сэдэх Бодлогын Онол үүсэх урьдач нөхцөл, энэхүү онолын бүрдэл хэсэг болох техникийн систем хөгжих хуулиуд, эдгээр хуулийг өөрийн болгон эзэмшихийн тулд хийх сэтгэлгээ задалж хөгжүүлэх тухай сургалт дасгалаас товчлон өгүүлсэн.

Номд авсан бүх жишээ бодлогууд нь орчин цагийн монгол ахуйгаас сэдэвлэсэн, урьд нь аль нэгэн номонд дурдагдаагүйгээрээ онцлог болсон юм.

Техникийн систем хөгжих хуулийг танин мэдсэн бүхэн шинэ бүтээлүүд төрүүлж, патент эзэмшигч болдог тухай, мөн энэ хуулиудыг хэрхэн эзэмших тухай, шинийг сэдэх нь хэн бүхний өдөр тутам хийж чадах зүйл болох тухай, ингэснээр хүн болгон амьдралаа өөрчилж, сайн сайхан амьдарч чадах аргуудын тухай энэ номд өгүүлсэн юм.

Техникийн системийн зүй тогтлыг танин мэдэж шинийг сэдэх энэ арга, энэ онол нь хүний амьдралын бусад салбарыг ойлгож, шинээр сэтгэхэд ч мөн адил үйлчилнэ.

Номын эхний бүлэгт энэ онол үүсэх хөрс суурь, техникийн систем хөгжих хуулиуд, техникийн системийн ажиллах чадварт шинжилгээ хийх тухай болон шинийг сэдэх мэх, арга, зарчмуудын тухай товчлон өгүүллээ.

Хоёрдугаар бүлэгт хэвшмэл хөшүүн сэтгэлгээ нь шинийг сэдэхэд хэрхэн саад болдог, хэрхэн шинээр сэтгэх тухай, мөн түүнчлэн өмнөх бүлэгт үзсэн арга, мэх, зарчмаар шинийг сэдэх алгоритмын тухай авч үзлээ.

Шинийг сэдэх тухай бичихэд жишээ таталгүй, бодлого хавсаргахгүй байх аргагүй юм. Номыг сонирхолтой болгох үүднээс зориудаар төрөл бүрийн жишээг сонголоо. Гэхдээ сонгосон жишээ, бодлогуудыг ойлгох болон бодоход арван жилийн сургуулийн физикийн мэдлэг л Танд бүрэн хангалттай байх болно.

Номыг хамгийн өргөн олон, эгэл уншигч болох сурагч оюутнууд, инженер техникийнхэн, бизнес уран бүтээлчдэд зориулан бичлээ. Иймд уншигч Та хэн ч байсан өөрийгөө гололгүйгээр уншиж үзнэ үү.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
hen negen (зочин)

nomiin toimiig tawij boloh uu?

Batuug

Номын агуулгыг тавинаа

Эрхэмцэцэг (зочин)

гоё юмаа надад ч ном гаргахаар юм байхку ч дараа дурсгалтай гоё ном гаргамаар санагдаад баыдээн

А зочин (зочин)

Альтшуллерийн онолыг монголдоо түгээе гэдэг уриалгыг бүрэн дүүрэн дэмжиж байна. Баяр хүргэе. Эхлээд эх зохиолуудыг энгийн, ойлгомжтой байх үүднээс орчуулагчийн өөрийн жишээ тайлбартайгаар гол зүйлүүдийг түүвэрлэн орчуулж олны хүртээл болговол ямар вэ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)