Шинийг сэдэх бодлогын онол : Хүмүүсийн мэддэггүйг мэдэж авах нь нээлт- төгсгөл

Хүмүүсийн мэддэггүйг мэдэж авах нь нээлт- төгсгөл

Коллинзын нууц гэж байдаг уу?

Юуны өмнө энэ сэтгэгдэл нь өмнө бичсэний үргэлжлэл юм шүү гэдгийг хэлье. Г.С.Альтшуллер болон Ж.Коллинз нарын онолын хооронд адил тасөөтэй зүйл маш олон байгааг илрүүлснээ өмнө нь дурдсан билээ.

Харин энэ удаад илрүүлж чадаагүй нэгэн таамаглалаа уншигч тантай хуваалцая гэж бодлоо.

Альтшуллерийн номуудыг уншин онолыг нь судлаж ахуйд нэгэн сонин байдал үүсдэг байж билээ. Түүний онол сонирхолтой гоё байхын хэрээр хэрэглэх гэхээр нэг л юм дутаад байгаагаа мэдрээд, заримдаа юу дутагдаад байгааг нь ойлгохгүй байх үе таардаг. Тэгээд уншиж байсан нэг номоо дуусгаад, өөр номыг нь, бас дахиад өөр номыг нь уншиж байтал нөгөө том онол маань бүрэн бүтэн болж ойлгогдохгүй байсан зүйлс нүдний өмнө ил болж харагдана.

Ингээд харж байхад Альтшуллер гэгч хөгшин жүүд маань яг нарийндаа бол онолынхоо хүнд сонирхолтой хэсгийг нь ил гаргаж бичээд, хэрэглэх түвшний хэсгийг нь зориудаар гэмээр өөр номуудадаа салгаж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл гол чухал хэсгийг нь нууцалсан байгаа юм.

Мэдээж ингэж нууцлахгүй бол нөгөө том онолыг нь захын нэг хүүхэд дурын нэг номноос нь олж уншиж, сурч авчихаад байвал нь наанадаж мань хүний дараагийн ном нь борлогдохгүй, цаанадаж өөрөөр нь энэ онолыг нь заалгах гэж хүн ирэхгүй болох байх л даа.

Дашрамд дурдахад энэхүү онолын талаар өөрийн хэвлүүлж гаргасан номондоо дээр дурдсан гол нууцыг нээснээ багтаахыг чармайсан билээ.

Хөндөж байгаа гол асуудал маань одоо танд ойлгомжтой болж байгаа байх гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл техникт яаж шинийг сэддэг талаар болон компаниуд яаж сайнаас аугаа болдог талаар бичэцгээсэн боловч миний адилхан гэж тооцоод төсөөтэй талуудыг нь тоочоод байгаа дээрх хоёр сэтгэгчийн бүтээлд өөр нэг төсөөтэй тал байгаа юу? Бүр тодруулбал, Жим Коллинз өөрийн нээсэн онолынхоо бүх нарийн нандин нууцыг нэгд нэгэнгүйгээр “Сайнаас аугаад дэвших нь” номдоо оруулсан болов уу гэдэг адын бодол намайг хатгаад байнаа.

Гэвч миний энэ бодол нь таамаг төдий хардалт ч гэж болох тул баталгаа хэрэгтэй болж байна. Мэдээж надад одоо байгаа нь Коллинзийн ганц ном тул мэдээлэл хангалтгүй, мэдээлэл хангалтгүй болохоор таамаглал одоогоор батлагдахчгүй үгүйсгэгдэхчгүй юм.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
aagii98 (зочин)

ingej suusnii etsest tanii nomiig l olj unshih shat uldlee de. nomniihoo neriig yvuulahiig husie.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)