Шинийг сэдэх бодлогын онол : Хүмүүсийн мэддэггүйг мэдэж авах нь нээлт- 1

Хүмүүсийн мэддэггүйг мэдэж авах нь нээлт- 1

Хүмүүсийн мэддэггүйг мэдэж авах нь нээлт- 1

Жим Коллинзийн “Сайнаас аугаад дэвших нь” номыг ёстой л амтархан уншиж байна.

Хамгийн хачин сонин нь юу вэ гэхэд байнаа: Жим Коллинз гэдэг хүн багаараа хийсэнтэй маш их төстэй ажлыг олоон жилийн өмнө Г.С.Альтшуллер хийжээ. Ялгаа нь Альтшуллер техникийн салбарт нээлт хийдэг нууцыг олохын тулд тусгайлан сонгож авсан 40 мянган патент дотроос шүүрдэн байж нууц гэхээр юмгүй дөчхөн арга олсон бол Коллинз сайн компаниуд аугаа их болдог нууцыг олохын тулд 500 гаруй компанийн гуч гаран жилийн түүхийг судалжээ.

Адил тал мэдээж бас байнаа. Маш их хэмжээний судалгааны материалд, урьдчилсан ямар нэгэн дүгнэлтгүйгээр, уйгагүй, хөндлөнгийн нөлөөгүйгээр судалгаа хийж эцсийн дүгнэлт гаргаж чадсан нь нийтлэг юм. Басхүү энэ дүгнэлт нь: нээгдсэн аргыг (аргуудыг) ашиглаад энгийн нэгэн аугаа болж чадна, болхи нэгэн нээлт гаргаж чадна гэдэг санаа нь адилхан байгаа юм.

Бүр тодруулбал бүх зүйл хүнээс, өөрөөс нь хамаарна гэсэн үг ажээ. Ингээд бодохоор саяхан төрсөн өдрийг нь даруухан тэмдэглэсэн манай хувьсгалын удирдагч жанжин Д.Сүхбаатарын маань хэлсэн үг санагдана. “Аливаа хүн сурах зүгийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тодроно” гэж...

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
3apaa

Өшөө тодорхой, дэлгэрэнгүй бичвэл сайн байна.

aagii98 (зочин)

iluu delgerengui, bas iluu sonirholtoi bolgohiig husie.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)