Шинийг сэдэх бодлогын онол : Богино долгионы зууханд өндөг шарах арга

Богино долгионы зууханд өндөг шарах арга

Богино долгионы зууханд өндөг шарах арга

Манай худалдаж авсан богино долгионы зуухны зааварыг хэлтэй хүүгээрээ “дуудуулан” байж ойлгоход (би малай, хятад энэ тэр хэлээр бас таг шүү) энэ зууханд өндөг шарж болдоггүй юм байна. 

Гэсэн хэдий ч богино долгионы зуух ажилладаг зарчмыг бодоод байх нээ болмоор санагдаад байдаг. Ингээд эцэст нь туршилт явууллаа, яадаг юм хэдэн өндөг л гарзанд гарна биз гэсэн шүү бодогдоод.

Олон юм нуршилгүй өгүүлэхэд, өндөг шарж болно. Шарах арга нь:

- Богино долгионы зууханд хийж болдог аяга сонгоно.

- Сонгосон аягандаа ургамлын тос жижиг халбага хэртэйг хийгээд, дотор талыг нь тослоно.

- Өндгөө аягандаа хийж, шар цагааныг нь хольж хутгана.

- Өндөгтэй аягаа зуухандаа хийж, хугацааг нь тохируулна. Хугацаа тохируулах нь их нигууртай, үржүүлэхийн хүрд мэддэг байх хэрэгтэй болоод явчина. Товчдоо бол, нэг өндөгийг 40 секундээр тооцоход болдог юм. Даанч зарим “зөрүүд” тахианы өндөг “төлөвлөснөөс” илүү бак байдаг тул жоохон зөрөө гарах тал бас байдаг.

- За тэгээд зуухан дотор пис пас хийсэн дуу гараад ихсээд байвал өндөг чинь болчоод хэтэрч байгаа нь тэр шүү, шууд STOP гээд гаргаж аваад... идээрэй.

- Одоо юу, надад хандаж баярласнаа хэлэх үлдлээ, тоглож байхад тоглоом даахгүй байна уу, сайхан хооллоорой.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Жавхаа (зочин)

Миний охин ингэж шарж идэх их дуртай. Өөрөө шараад л идчихдэг юм. Гэхдээ өндгөндөө жаахан масло, ганц халбага сүү нэмбэл бүр амттай болдог.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)