Шинийг сэдэх бодлогын онол : Боевик найзууддаа зөвлөхөд

Боевик найзууддаа зөвлөхөд


Санаатай болон санаандгүй тулалдаад нүүр нүдээ хөх няц болгосон үед авах ёстой л гарын доорх материал ашигладаг арга зааж өгье гэж бодлоо би.

Энэ аргыг би Наушки өртөөний орос авгайгаас тээр жил нэг халуун сав цайны өртгөөр сурч авч билээ. Гэхдээ хөөрхий минь өөрөөс нь цайг нь худалдаж авбал зааж өгнө гэж байгаад заасан юм шүү.

За тэгээд яадаг вэ гэхээр, нүүр, ам, биенийхээ хөхөрсөн буюу хөхрөх нь зайлшгүй болоод байгаа тэрхэн хэсгийг нь усаар норгоод (өөр зүйлээр ч бас болно, тэрэн дотор өөрийн болоод өрөөлийн шүлс бас бус юмаар ч болно) дараа нь норгосон хэсэгтээ хуурай сод цацна. Тийм ээ, хамгийн энгийн, ердийн хоолны гэгддэг сод. Итгэхгүй нөхдүүдэд: NaCO3

Энэ аргыг 60 гарсан настай аав минь хүртэл надаар заалгаж хэрэглээд, “60 хүртлээ сурдаг гэж үнэн юм аа” гэснийг дурдая. Энэ арга минь “юу ч хэрэглэхгүй шахам”, бараг “өөрөө” л эдгэрч байгаараа онцлог юм даа.

Сануулахад, яс гэмтэлтэй, ил шархтай үед нэмэргүй байдаг юм. Бас хэрвээ зөөлөн эдийн гэмтэл нь том байвал түрхсэн содоо хатаахгүй, сайн үйлчлүүлэхийн тулд усаар норгосон марлиар даруулж боож болно. Хоноод өглөө босоход л ШИНЭ нүдтэй болно доо. Ийм аргатай болсон гээд нэгнийгээ туршаад, хөхрүүлээд байж болохгүй шүү, зүгээр л хээр хөдөө явахдаа юмыг яаж мэдэх вэ гээд над шиг цүнхэндээ сод авч яваарай. Эрүүл энхийг хүсье.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
MC Аав

мэдмээр юм байна

st (зочин)

estoi heregtei zovlogoo bna tnx

Batuug

Миний энэ аргатай төстэй, өөр арга мэддэг хүн байвал хэлж өгч туслаарай

SinГ©ad O'Connor

би лав түүхий мах тавьдаг байсан даа, ноцолддог байхдаа л хэрэглэдэг байлаа. гйагүй л байсан. одоо даанч наад аргыг чинь хэрэглэх боломж гарахгүй бйахдаа.. бөмбөг гэж.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)