Шинийг сэдэх бодлогын онол : Миний хобби

Миний хобби

Миний хобби

Хобби гэхээр үндсэн ажилтай огт холбоогүй юм байдаг нь түмэнд тодорхой байдагч гэлээ, холбоогүй гэхэд минийх бүр дэндүү л дээ. 

За тэгээд хобби маань юу гэж үү?

Зөгийн аж ахуйтай болох. Хүн зөгийн аж ахуйгаас хэдэн янзын бүтэээгдхүүн авдаг, зөгийчин хүн ямар байх ёстой, яавал зөгий уурладаг... гээд л яриад байвал нь хэдэн цагийн лекц байна даа.

Цуглуулсаар байгаад бараг тэвэр шахуу номтой болсон, зөгийн бүлтэй болох гээд баахан багаж худалдаж авсан байснаа, нэг гол нөхөрт хэдэн бүл зөгий захиад авч чадаагүй гээд юм юм бий.

Зөгийг амьтан гэдгийн хувьд судлах нь заримдаа бусад зүйлд их ойлгоц өгдөг юм шүү. Жишээлбэл, өвөлжсөн зөгий их хүйтэнд дулаацахын тулд бал их идээд, далавчаа дэвж дулаан ялгаруулсаар амархан “өтөлдөг” гэж байгаа. Хүн ч гэсэн дулаан байранд суухгүй, “өөхтэй” адууны мах идээд “онд орно” гэвэл нь хурдан өтөлнө гэсэн үг байх нь ээ.

Зөгийний хөдөлмөрийн хуваарийн хувьд бол бүр ч ярилтгүй. Хамгийн хөгшин ажилчин зөгийнүүд усанд явдаг гэж байгаа, ус авч байгаад живэх эрсдэлтэй учраас л тэр шүү дээ... Хэрвээ их олон хөгшин зөгий чад хийсэн бол арай нас нь болоогүй байсан зөгийнүүд ч усанд явж эхэлнэ. Хамгийн сонин нь энэ бүхнийг зохицуулдаг ганц бодгаль- зөгий гэж байдаггүй, ерөөсөө л үүрэн дотор байгаа бүх зөгий өөрсдөө оролцсон, ардчилалтай тогтолцоо байдаг гэж байгаа.

 

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
tseenee (зочин)

dajgui bichleguud baiuna shuu. taalagdlaa. blog chini

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)