Шинийг сэдэх бодлогын онол : Бөөс ба нано робот

Бөөс ба нано робот

Бөөс ба нано робот

Зарим хүмүүс бөөс гэж ярихаар паах пээх болох магад. Тэгтэл бөөсний талаар эрдэмтэн суутнууд хүртэл үг хэлсэн байх юм. Үнэндээ бол бөөс гэдэг үг нь заваан биш, бөөстэй байх нь л заваан хэрэг шүү дээ. Тэгээд ч соёлын довтолгооноос хойш одоо үед ингэж заваан байхаа больсноос бөөстэй хүн ч байхгүй болсон гэж байгаа.

Харин бөөсгүй болсон нь эргээд хүнд муугаар нөлөөлдөг гэж үзэх хүн ч байна, зарим өвчнийг тухайлбал шарлах өвчний үед бөөсөөр эмчилдэг гэх “эмчилгээ” ч байна. Бүр цаашлаад бөөсийг зардаг, мэдээж авдаг хэрэгцээ байгаа болохоор зах зээл ч байх шиг.

Ингэхэд нөгөө суут эрдэмтэд маань бөөсний талаар ямар үг хэлсэн бэ гэж үү? “Ямар ч бөөс өөртөө таарсан бөөстэй байдаг” гэжээ. Ухаж бодвол амьд байгалийг судлах тусам илүү жижиг бодгаль олдоно гэсэн гүн ухааны санаа байх л даа.

Тэгэхээр бөөс нь нано роботтой ямар холбоотой талаар яръя л даа. Нано технолог гэж маш өчүүхэн хэмжээтэй зүйлийн талаар гэдгийг хүмүүс гадарлаж байгаа тул нано робот буюу нанобот гэж яг юуг хэлдэг талаар тодруулъя. Энэ нь молекулын хэмжээтэй бөгөөд өгөгдсөн даалгаврыг биелүүлэх чадвартай жижиг робот байх юм. Даалгавар нь ямар байх тухайд: ямар нэг эд эсийг молекулаас доош түвшинд эвдлэх, шинээр эд эсийн молекулыг бий болгох, тухайлбал өөр шигээ наноботыг ч бүтээх байж болно. Дашрамд та нано технологийн тухай эндээс (оросоор) уншиж болно шүү.

Эндээс наноботын хувьд цэрэг дайны болон анагаахын гэх мэт зарим салбарт маш их ирээдүй харагдаж байгаа юм. Жишээлбэл, дайсны зэр зэвсэг, танк гэх мэтийг яйруулж юу ч биш болгох, бүр шороо ч болгох гэх мэтээр ёстой “будаа” болгох бол энүүхэнд юм. Анагаах ухаанд бол өвчтэй хүний судсан дотуур ч юм уу явдаг нанобот нь хавдраар өвдсөн өвчтэй эд эсийг задлаж өөр эд эс болгоно. Бас хавдартай эсэд эм “хүргэж” өгдөг нанобот хамгийн ирээдүйтэй гэж ч ярьцгааж байгаа юм.

Зарим хүмүүсийн үздгээр бол бөөс нь хүний хоол боловсруулах замаар дотогшоо орж, элэг болон цөсийг холбосон сувгийг өтгөрсөн өнгөрөөс нь цэвэрлэдэг гэнэ. Ингэж байнга “цөсөө цэвэрлүүлдэг” хүн шарлах гэх мэт өвчнөөр өвддөггүй юм байх аа. Тэгээд бараг л бүгдээрээ бөөстөе гэх нь холгүй юм яриад байна даа.

Өөдрөг талаас нь авч үзвэл энэ нь байгалийн зохилдолгоо, эсвэл хүн өөрөө өөрийгөө “эмчилж” байгаа, бүр “урьдчилан сэргийлж” байгаа шахуу хэрэг юм болов уу.

Гэхдээ бүгдээрээ бөөстөж заваарах нь ч юу юм бэ, харин ер нь энэ онол нь зөв юм бол тэр нанобот гээч юм хийж магадгүй нөхдүүддээ нэг ийм юм сонсогдоод байнаа гэж дуулгавал яасан юм бэ аан.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
olzii (зочин)

sharlasan hund buus zalgiuldag geed bdgin ghdee minii bodloor amand orood l vhchiishd, nano robot bwal ch...

Undriga (зочин)

Өө хэдэн он гэхэд ч билээ, эмнэлэг нтр нано технологижчихын гэнэлээ. Хүний эд эрхтэнг хиймлээр хийж, янз бүрийн эдгэшгүй өвчинг нанороботын тусламжтайгаар цусыг нь цэвэрлэх замаар эдгээдэг болох юм гэсэн.

olzii (зочин)

hamgiin suuliin vyiin medeegeer nanorobot-g 2 zeregtsee gartai bolgoson gsn. 2 gar n sul yumuu aldagdsan molekuluudiig barij butsaan DNK-n baganad n suuriluuldag gsn. bas nano technology-oor hun yamar nastai bolj haragdahaa songoj goydog bolno gj bgaashd

blackhat (зочин)

nano robotiin talaar sain medeelel ogch boloh yamr site bn. ta bugd edgeer medeelliig haanaas olj avsan be ??

Batuug

membrana.ru гэж орос сайт дотор байнгын булан байгаа, тэнд англи эх үүсвэрүүд бас байгаа даа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)