Шинийг сэдэх бодлогын онол : Аравнайлахгүйгээр шүтэж болно...

Аравнайлахгүйгээр шүтэж болно...

Аравнайлахгүйгээр шүтэж болно...

Ард олны дунд марзан хэмээн алдаршсан Б.Шаравын талаар ярилцлагыг нэгэн сайт дээрээс олж уншлаа. Алдарт зураачийг маань Богд үнэлэхдээ ингэж лүндэн буулгасан нь үнэлэмжийн хэрэг гэж үзсэн байна.

Тэгээд бодож байхад ер нь аравнайлах гэж яг ямар утгатай зан үйл юм бэ гэж санагдлаа. Нэг зураач ч юм уу, зурах дуртай нөхөр бурханы дүрийг цаас эсвэл даавуу торгон дээр зурдаг, хатгамалддаг дараа нь өөр нэг лам нэртэй нөхөр аравнайлж “амь оруулж”, тэгсний дараа л БУРХАН гэж шүтэж болно.

Ер нь энэ чинь орчин үеийн хэлээр бол шат дамжсан чанарын шалгалт юм биш үү та минь э. Тэр лам гээд байгаа нөхөр нь илүү дамжлага нэмэх гэсэндээ биш үнэхээр шүтэж болохоор юм бүтээж үү, эсвэл гурилдаад одоогийнхоор “халтуурдсан” байж уу гэдгийг ялгадаг ёстой юм биш үү.

Бидний өнөөдөр япон энэ тэрээс суралцах гээд байгаа гологдолгүй үйлдвэрлэл буюу шат дараалсан дамжлагын үр хөврөл нь айлаас эрэлгүй авдран дотор маань аль эртнээс л байсан юм биш биз.

Харин орчин үед зарим лам нар маань энэ аравнайлах ёсыг ч бас өөр олон заншилтай нь хамт “халтуурддаг” болж дээ.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
enhlen (зочин)

ooriin chine heldeg vnenii taltai yum bn shvv neg talaas tgwel odoo ter chanartai chanargvi ali n ch bolson bailaa ghd shutej bgaa humuust n ene burhan arawnailaad ami orloo geed itgvvlehed chanarin yalgaa bh bolow uu?

zochin (зочин)

Tegej uzej boloh l yum

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)