Шинийг сэдэх бодлогын онол : Поля Мориа- Миний дуртай хөгжим

Поля Мориа- Миний дуртай хөгжим

Миний дуртай хөгжим: Поля Мориа

Арван жилд байхдаа оркестр Поля Мориа (францаар Paul Mauriat) (1925-3-4 нд төрсөн, 1925-11-3 нд нас барсан) гэж нөхрийн пянзыг сонсох гөөмөн дуртай байж билээ. Хожим мэдэхнээ тэр маань ихэнхдээ хөгжмөө зохиодоггүй, харин тоглуулдаг, манайхныхаар бол удирддаг байсан франц эр байж л дээ. Энэ хүний удирдсан хөгжмийг манайхан амьтны ертөнцийн ая гэдгээр нь сайн мэдэх байхаа.

Тэгээд яаж яваад ч юм тэр үеийн орост ирж тоглоод удирдагч байсан Брежнев гэгч нөхөрт таалагдаад нэрд гарсан гэнэ лээ. Гэхдээ энэ нөхөр ганц орост нэрд гараад байсангүй бас японд нэлээдгүй олон бүр 1200 шахам концерт удирдаж байсан юм байх аа. Японд нэртэй байсан нь одоо ч гэсэн идэвхтэй хэвээр байгаа фан клубээс харагдана.

Манай монголчууд ч гэсэн бас нэлээд их сонсдог байсан юм шигээ. Лав л энд нэлээд дэлгэрэнгүй бичсэн, дуунуудаас нь тавьсан байна лээ.

За тэгээд энэ хүний удирдсан тоглолтыг сонсоё гэвэл ийшээ ороорой. Харин татаж авахыг хүсвэл энд орно уу.

 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)