Шинийг сэдэх бодлогын онол : Алтны компанийн үйлчлүүлэгч нь хэн бэ?

Алтны компанийн үйлчлүүлэгч нь хэн бэ?

Алтны компанийн үйлчлүүлэгч нь хэн бэ?

Эсрэгээр нь асууя, молибден юм уу зэс, аль эсвэл төмөр, нүүрсний уурхайн үйлчлүүлэгч нь хэн байх вэ?

Миний бодлоор бол зах зээлийн ханшийг нь тогтооход тухайн бараа, үйлчилгээнд голлох үүрэгтэй оролцож чаддаг чаддаггүй компани гэж ойлголт байх ёстой. Тэгээд хэрвээ голлон оролцож чаддаг бол ойлгомжтой: нөгөө л хэрэглэгч буюу үйлчлүүлэгч хаан гэдгээ ярина. Харин зах зээлийн үнийг зохицуулж чаддаггүй, үнийн давалгаанд хөвөөд явж байдаг бол асуудал арай өөр.

Ийм үед бол тухайн компаний гаргаж байгаа хэмжээний алт ч юм уу, тэр бүтээгдхүүнээр зах зээл нь дутаад, эсвэл эсрэгээр нь илүүдээд шальдаггүй л байж таараа. Нэгэнтээ л зах зээлд голлох үүрэггүй юм бол тэр барааг үйлдвэрлэх гол зорилго нь юу юм бэ?

Хариулт нь маш энгийн: хөрөнгө оруулагчдын үйлдвэрлэлд оруулсан хөрөнгийг өсгөх, за бараг бүдүүлгээр хэлбэл, мөнгө угаах юм шахуу юм даа. Эндээс харвал алтны уурхайн үйлчлүүлэгч нь хөрөнгө оруулагч болж таарч байна.

Энэ сэжмийг цааш хөөвөл, хөрөнгө оруулагч нь ихэнхдээ аль нэг банкнаас зээл авч эсвэл биржээс үнэт цаасаар мөнгө босгосон байдаг учир өнөөх үйлчлүүлэгч нь дамаа хувьцаа эзэмшигч буюу банкны хадгаламж эзэмшигч нар болно.

Мэдээж бид шууд утгаар нь яриагүй бөгөөд алтны уурхайд би үйлчлүүлэгч гээд шууд давхиад очих үндэсгүй. Гэхдээ л тухайн улсын банк, биржид бүртгүүлсэн хувь хүмүүс нь алтны уурхайн үйлчлүүлэгч болно.

Тэгэхээр энэ барааны барааг нь ч хараагүй үйлчлүүлэгчиддээ зориулж алт гэдэг хөрөнгө оруулалтын бүтээгдхүүн гаргаж байгаа уурхайтай компани нь бараагаа чанартай эсвэл чанаргүй гаргана гэдэг ойлголт байж болох уу.

Ийм ойлголт мэдээж байна, байхдаа миний бодлоор бол алт гэдэг зүйлийн физик биетийн химийн шинжээр нь биш, харин хөрөнгө оруулалтын бүтээгдхүүн гэдэг утгаар нь тодруулбал: алтны буюу бүтээгдхүүний өөрийн өртөг, хөрөнгө оруулалтаа эргэн төлөх хугацаа гэх мэтээр тооцно. Мөн тухайн хөрөнгө оруулалтын бусад нийгмийн гэх үзүүлэлтийг бас тооцох учиртай. Үүнд байгаль орчинд нөлөөлөх гэх мэт нийгмийн хариуцлагын үзүүлэлтийг хамруулж болно.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Minor (зочин)

Алт ханшаа алдахгүй удаан байдаг чадвартай юм чинь мэдээж эрэлт хэрэгцээ ихтэйгийн шинж тийм үү тэгвэл хамгийн ихээр хэрэглэдэг гол хэрэглэгч нь хэн бэ? 1 үгээр хариулаач

Batuug

Би алтыг худалдаж авдаг үйлчлүүлэгчийн тухайд биш, алтны гэх мэт уул уурхайн компанийн үйлчлүүлэгч гэж бодитой байх эсэх талаар бичих гэж оролдсон юм аа. Зарим танилууд маань алтны компанид өрсөлдөгч, үйлчлүүлэгч байхгүй хэмээдэг.

minor (зочин)

Таны юуны тухай бичсэныг ойлгосон. Мний асуултанд юу гэж хариулахыг л сонирхсон юмаа. баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)