Шинийг сэдэх бодлогын онол : Хонох бол том гэртэйд нь, үдлэх бол жижиг гэртэйд нь

Хонох бол том гэртэйд нь, үдлэх бол жижиг гэртэйд нь

Аавынхаа гэгээн дурсгалд зул болгон өргөмүй.

Аав минь амьд ахуйдаа ингэж захиж билээ.

Үүний учир нь том гэртэй айлд залуучууд суудаг, унтахад зай ихтэй, бас ч гэж хучлага дэвсгэр нь цэмцгэр байх магад гэнэ.

Харин жижиг гэрт хөгшчүүл голдуу суух агаад хоноход хүрвэл зай муутай гэнэ. Эсрэгээр зай муутай, жижиг гэртэй хөгшчүүл нь хоол, цай сайтай байдаг тул үдлэхэд тохиромжтой байдаг гэнэ.

Хоноход тохиромжтой, том гэрт суудаг залуучууд нь үдлэхэд тохигүй нь унд усандаа хөгшчүүлийг гүйцдэггүй гэнэ.

Ингэж захиас захих болтлоо Монгол орноо хөндлөн гулд туучсан аав минь, өөрийнх нь үгээр залуудаа, эрдэм шинжилгээний судалгааны ажлаар томилолт аваад, Улаанбаатар хотоос эмээл худалдаж авч, хавар нь баруун аймгууд руу онгоцоор очиж буугаад, дан малчин айлаар дамжин явсаар, зусаад, намартаа зүүн аймгаас буцаж, хотдоо, гэртээ, бид нартаа ирдэг байсан гэх...

Хөдөөний малчин айлаас саахалт айлд хүргэх морь элбэг олддог, харин таарах эмээл олдохгүй байх магад гэж гадаадын танилдаа хуучилж байж билээ.

Одоо санахад, 1972 оны нэг дүү маань төрдөг жилийн хавар, манайх зусландаа яагаачгүй эрт гараад, намар нь хуучин байшин маань газарт орж нураагдсан, бас аав эзгүй хөдөө явсан тул орох оронгүйн улмаас 9-р сар нэлээд гартал зуны амбаарт тоггүй, хэцүүхэн сууж байгаад, сүүлд хотын захиргаанаас нялх хүүхэдтэй тул байр хуваарилж шинэ байранд нүүж орсон хойно аав минь хөдөөнөөс ирж билээ.

Аав минь насаараа ингэж малчдаа судлаж явсных нүүдлийн мал аж ахуйн чиглэлээр хаана ч, хэний ч өмнө хэлэх үгтэй, номтой, онолтой байжээ.

Дурсамж бичсэн Т.Батууг

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)