Шинийг сэдэх бодлогын онол : Билгийн зүрхэн судар Япон хэлээр түгсэн нь

Билгийн зүрхэн судар Япон хэлээр түгсэн нь

Билгийн зүрхэн судар Япон хэлээр түгсэн нь

Эх үүсвэр: nakayamailbox

Билгийн зүрхэн бол буддын эх сурвалжуудаас Японд хамгийн өргөн тархсан, алдартай судар юм. Бараг япон хүн болгон энэ судрыг дуулсан, сонссон, харсан бүр зарим нэг нь цээжээр уншиж чаддаг. Харьцуулж хэлбэл, европ хүмүүс библи мэддэгтэй төстэй.

Ялж төгс нөгцсөн Билгийн зүрхэн буюу Билгийн зүрхэн нь (япон ханзаар 般若心経, "хання-сингё") манай тооллын 1-3 зуунд Энэтхэгийн хойд нутагт Кушаны эзэнт улс (манай тооллын 105-250 он)-ын газарт зохиогдсон байна. Дараа нь хятад орчуулгаар Япон, Солонгос болон Вьетнамд түгэн тархжээ. Энэ судар нь буддын чиглэлийн “Номын хүрдэн” чиглэл, мөн японы буддизмын Тэндай-сю, Сингон-сю, Дзёдо-сю, Риндзай-сю болон Зэн чиглэлийн ариун ном нь болдог.

Её даже частично воспевают в синтоистских храмах. 

Энэхүү судар нь төгс гэгээрэх замыг тайлбарлах агаад түүнчлэн гол сургаал нь “хоосон нь дүрснээс ялгаагүй, дүрс нь хоосноос ялгаагүй” гэсэн санаа болдог.

Хятад орчуулгаараа Билгийн зүрхэн судар нь ердөө 260-хан ханзанд багтдаг юм. Хятад орчуулгаас түрүүлж, 609 онд Японд самгарди эхийг нь авчирсан гэдэг хэдий ч хятад лам Сюаньцзан (япон ханзаар 玄奘)-ын 649 онд орчуулсан хятад эх нь өргөн тархсан юм.

Японд буддизм дэлгэрэхийн хэрээр Билгийн зүрхэн судар алдаршжээ. Энгийн ард олны дунд энэ судрыг “хоосон чанарын тухай сургаал” гэж хүлээн авалгүй, харин муу сүлд, сүнснээс сэтгэл санааг “хоосолдог” ид шидтэй ерөөл гэж шүтдэг нь сонирхолтой. Өөрөөр хэлбэл, энгийн хүмүүс энэ судар нь өвчинг илааршуулахад тусалдаг гэж сүсэглэдэг юм. Судрыг сахиус мэтээр хүзүүндээ зүүхээс гадна өвчин туссан хүн гараар олон хувь хуулж хувилаад, эдгэрэхийг билэгдэн сүмд өргөдөг байна.

Эдогийн хаанчлалын (1603-1868 он) үед бичиг усэггүй сүсэгтнүүдэд зориулан Билгийн зүрхэн судрыг зургаар хэвлэн гаргасан байна. Зургаар хэвлэсэн энэ судар нь бүх Япон даяар ихэд тархаж, бүр бичиг үсэг мэддэг хүмүүс хүртэл ийм судрыг зурган тааварт ном мэтээр ашигладаг байжээ.

Билгийн зүрхэн судар нь одоо хэр нь алдартай хэвээр байна. Энэ судрыг сүмд төдийгүй бэлэг дурсгалын дэлгүүрт ч олж болно. Билгийн зүрхэн судрыг зөвхөн лам нар биш энгийн ардууд ч цээжээр уншиж мэддэг. Билгийн зүрхэн судар нь өргөн түгж дэлгэрснийхээ хэрээр японы соёлын салшгүй нэгэн хэсэг болсон гэж хэлэхэд буруудахгүй.

Орос хэлнээс орчуулсан Т.Батууг

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Batuug

"Эдогийн хаанчлалын (1603-1868 он) үед бичиг усэггүй сүсэгтнүүдэд зориулан Билгийн зүрхэн судрыг зургаар хэвлэн гаргасан байна."
-Энэхүү өгүүлсэн зурган судрыг олж үзэх хүсэл их байна, олж өгч туслах хүн байна уу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)