Шинийг сэдэх бодлогын онол : Монголчуудын хоолны дэглэм

Монголчуудын хоолны дэглэм

Монголчуудын хоолны дэглэм

Аавынхаа гэгээн дурсгалд зул болгон өргөмүй.

Бидний монголчуудын идэх хоол хүнс өнөөдөр ямар ч улс үндэстний гэх аргагүй ёстой л холион бантан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Өглөө босоод л европ хүн шиг өндөг шарж идээд, өдөр нь овоо монгол хүн шиг буузаа эсвэл цуйвангаа иднэ, орой нь хоолны газарт кимчитэй шөл ууна.

Хамгийн гол нь энэ махтай хоолоо өвөл зун улирал ялгахгүй иддэг болсон. Монголчууд маань хуучин цагт хоолны том соёлтой, улирлаас хамаарч хооллодог байсан гэж сонсоод, би аав ээж хоёроосоо асуулаа:

- Та нарын багад зундаа мах иддэггүй байсан гэх, юу иддэг байсан юм бэ?

- Өглөө босоод хусам, ааруул иднэ, өрөм бол хүүхдэд их ховор оногдоно. Өдөртөө ааруул, ээдэм, заримдаа хайлсан тос иднэ, айраг ууна. Орой унтахдаа тараг иднэ. Ингээд л болоо. Хааяа зочин ирсэн үед борцтой хоол хийнэ, их том зочин ирвэл хонь төхөөрч, айл хөршдөө хүртэл шинэ шөл амсуулна гэж билээ.

Энд анхаарах нэг зүйл бол тараг ууна гээгүй, тараг иднэ гэсэн шүү. Нөгөөтэйгүүр манай ээжийн талынхан нутаг усандаа алдартай баян хүмүүс байсан гэсэн мөртөө л зундаа мах иддэггүй, одоогийнхоор бол цагаан хоолтой байсан нь малаа бодсон гэхээс илүүтэйгээр биеэ бодсоных байжээ. Гэдэс цайх гэх мэт хэллэг байсан нь ч үүний баталгаа болно.

Миний ааваасаа асуусан бас нэгэн зүйл нь,

- Монголчууд тэгээд хэзээнээс эхлээд, зундаа мах иддэг, бүр 2-3 удаа иддэг болчихсон юм бэ? Гэж лавлаж асуусан.

- 1930-аад оны үеэр анх хамтрал, коммуны үеэр баячуудын малыг ядуучуудад хүчээр тарааж өгөхөд, мал маллах арга дүй муутай, амьдралдаа арчаагүй зарим нь өгсөн малыг эсэргүү баяны мал нь бас эсэргүү гэцгээж, өдөр болгон хонь төхөөрч, сүүлдээ цатгалдаад, гэдэс дотор толгой цувдайг нь ч идэхгүй өмхийрүүлж хаядаг байсан. Энэ үеэс хойш л цагаан хоолноос холдоод, мах нь ихэдсэн гэж билээ.

Үүнтэй холбогдуулан нэмж хэлэхэд, шинэ шөл ууна гэдэг нь хонины гэдэсний шөлийг хэлдэг юм шүү, их бодож шөлөндөө өвчүү чанадаг, тэрнээс бусад махыг нь чанадаггүй гэж билээ.

Одоо хэр нь ээжийн нутгаар явахад хөгшчүүл ирсэн зочиндоо цай чанаж өгсөн тогоогоо солиод л шууд тос хайлж өгдөг ёс байдаг юм.

Дурсамж бичсэн Т.Батууг

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)