Шинийг сэдэх бодлогын онол : Нүдгүй болох шахав

Нүдгүй болох шахав

Нүдгүй болох шахав

Аавынхаа гэгээн дурсгалд зул болгон өргөмүй.

Би багадаа нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байсан шиг.

Нуугдаж тоглоод айлын амбаар дээрээс харайж буугаад, хөлийнхөө шагайг гэмтээсэн. Хүүхдүүдтэй зуслан дээр туки-таки гэж тоглож байгаад, нүдэндээ модоор хатгуулсан, хоосон бочкон дээр циркчин шиг явах гэж байгаад ойчиж гараа хугалсан гээд л. Гар хуруугаа эсгэсэн мэтийг бол тоогоо алдсан, томхоныг нь дурдвал чигчий хурууныхаа үзүүрийг 2 мм хэртэй тайрчихсан гээд л, мэдээж санаатайгаар тайраагүй лд, талх хэрчиж байгаа нь л тэр.

Тэр болгонд л аав минь барьдаг домнодог хүн хайгаад л, эсвэл эмнэлэг рүү аваад явдаг байсан. Ялангуяа баруун нүдээ модоор хатгуулчдаг тэр удаа бол, нүднээс цус гоожоод юу ч харагдахгүй болчоод би ч их сандарсан, гэрийнхэн ч түргэн авч, зусланд тэр үед юуны унаа байхав дээ, мотоциклтой хүн гуйж, 1-р эмнэлэгийн нүдний тасагт хүргүүлж байлаа. Эмнэлэгт цусыг нь тогтоогоод үзлэг хийхэд, яг ч нүд биш, дээд зовхины дотор талыг нь модоор урсан, харин нүдний гадна талыг шүргээд л өнгөрсөн байж билээ.

Эмнэлэгт сахиургүй, 7 ч билүү хонож, тариа хийлгэх гэж нэлээд юм болсон. Хамгийн гол нь намайг эмнэлэгт байх хооронд, миний нүдийг модоор хатгасан хүүхдийн аав нь

- Манай хүүгийн минь барьж байсан мод руу танай хүү өөрөө гүйж очоод, нүдээрээ хатгуулсан гэж аавд минь хэлсэн гэнэ.

Тэгээд аавууд хоорондоо муудалцаад, бүр зодолдсон, дараа нь цагдаа сэргийлэх болсон гэж дуулсан.

Тэр зун нүдэндээ хатгуулсны дараагаар өвөл нь миний хараа муудаад, эмчид үзүүлсэн чинь нүдний шил зүү гэлээ. Нүдний шил зүүсэн чинь ангийнхан 4 нүдтэй болчлоо гэж шоолцгоож, бас л хөөрхөн гар зөрүүлээд авсан.

Тэгсгээд би нүдний шилээ зүүхээ больсон ч нүдээ хайрлаж явах ёстойг яс махаараа мэдэрсэн дээ.

Аав ээжийгээ нэлээд зовоож дээ би.

Дурсамж бичсэн Т.Батууг

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)