Шинийг сэдэх бодлогын онол : 600 км алсаас аавыгаа “мэдрэв”

600 км алсаас аавыгаа “мэдрэв”

600 км алсаас аавыгаа мэдрэв

Аавынхаа гэгээн дурсгалд зул болгон өргөмүй.

Аав, ээжийг мөнх байх юм шиг, очиход минь үргэлж л байж байх юм шиг санаж явж дээ...

Хөдөө явдаг ажилтай, яг үнэндээ бол явдаг төдий биш хөдөө байнга ажилладаг, хотод эсрэгээрээ хааяа ирдэг ажилтай болсон цаг билээ.

Ажлын маань байдал, сар шинээр хөдөө байх нь ойлгомжтой болчихоор нь ажлаа зохицуулаад, хот руу орж ирж аав ээждээ энэ тухайгаа дуулгачаад буцаж ажил дээрээ очоод байлаа. Гэтэл манайхнаас Улаанбаатар хот явсан хэдэн хүн замаасаа төөрөөд, Баянхонгор аймгийн төвөөс урд тал руу даялаад, том машины дугуй нь хагарсан гээд унаанд дайгдаж шөнө дөлөөр ирлээ, би ч өглөө хүмүүстэйгээ тийшээгээ явахаар болоод унтлаа.

Шөнө нь аавыгаа зүүдлээд, олигтой унтаж чадсангүй. Уг нь урьд нь би зөндөө зүүдэлдэг ч зүүдээ ер санадаггүй байсан чинь тэр удаа аавыгаа зүүдэлсэн гэдгээ санасаар өглөө бослоо. Өглөө босонгуутаа нөгөө төөрсөн нөхдүүдийн араас явсаар, өдөржин шуугилдаж мунгинасаар бүх ажил бүтсэн хойно орой нь аймгийн төв ойртож, утасны сүлжээ ороход аавыгаа зүүдэлж хоносноо санаж гэр лүүгээ утасдахаар шийдэв.

Шууд ээж рүү гээ залгахаас бэргээд, эхлээд дүү охин руугаа залгаж, бараг үгийн зөрөөгүй аавыгаа бие нь ямар байгааг асуулаа. Гэтэл урдаас минь

- Та яаж мэдсэн юм, одоо аавын бие зүгээр болсон байгаа гэх юм.

Тэгсэн нь аавын минь бие муудсан, хүүхдүүдийг нь дуудсан, намайг дуудах уу яахав гэж эргэлзэж байхад нь санаандгүй зүйлээр сайжирсан гэнэ. Тэгээд бие нь сайжирчихсан юм чинь гээд надад хэлээгүй, угаасаа ч би утасны сүлжээгүй газар ажилладаг байсан юм. Зүүд зөнтэй гэдэг шиг, миний зүүд зөв л байсан болж таарсан шүү.

Өөр нэгэн сонин нь аавын биеийг муу байхад, нэг танил нь хэнээр ч хэлүүлэлтгүй мэдчихээд, шившлэгтэй арц өгсөн, тэгээд тэр арцаар сан тавиад л илааршсан гэдэг. Ачтай тустай тэр танил нь хожим бас өөд болсон гэж дуулдаж билээ, ум маани бодь ми хум.

Дурсамж бичсэн Т.Батууг

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)