Шинийг сэдэх бодлогын онол : Эвшээхийг зур

Эвшээхийг зур

Эвшээхийг зур

Аавынхаа гэгээн дурсгалд зул болгон өргөмүй.

Бас нэгэн сургамжтай түүх бичье гэж бодлоо.

...Нэгэн зураачид шавь орохыг хүсэхэд нь шалгуур тавьж гэнэ. Шалгуур нь ердөө л эвшээж байгаа хүнийг зурж ирэх байж гэнэ.

Шавь орохыг хүссэн залуу амархан зурчих санасан чинь их санасан газар есөн шөнө хоосон гэгч болов гэнэ. Учир нь эвшээхийг зурах гэсэн чинь зүгээр л амаа ангайсан хүний зураг л болчоод байна гэнэ. Эвшээхэд хүний нүүрний бүх булчингууд нь рефлексийн дагуу ажилладаг, гэхдээ их бодож секунд хэртэй л үргэлжилдэг тул тогтоож авахад төвөгтэй байдаг гэнэ. Мэдээж одоо үе шиг гар утсаараа зураг авна гэж байхгүй цаг байх л даа.

Залуу маань уйгагүй оролдсоор нэлээд хугацааны дараагаар эвшээсэн хүний царайг цаасан дээр буулгаж чадаад, багш нь болох зураачдаа шалгуулж тэнцсэн гэнэ. Эвшээсэн хүнийг зурахаа ер болиогүй бөгөөд сүүлдээ тэр залуугийн эвшээж байгаа хүний зургийг харсан хүн дагаж эвшээдэг болсон гэдэг шүү.

Ямар ч ажилд жижиг гэлтгүйгээр онцгой анхаарах ёстой зүйлс гэж байдгийг энэ түүх харууллаа.

Дурсамж бичсэн Т.Батууг 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)