Шинийг сэдэх бодлогын онол : Могойг аргадсан нь

Могойг аргадсан нь

Могойг аргадсан нь

Аавынхаа гэгээн дурсгалд зул болгон өргөмүй.

Манайхан зусланд гарсан байсан үед, нэг удаа миний доод талын эрэгтэй дүү маань аахилсаар гэртээ гүйж ирээд

- Ааваа тэнд могой байна гэлээ. Аав ном уншиж хэвтээд, дүүгийн үгийг хайхрахгүй шахам байж байснаа гэнэт яриаг нь ойлгож

- Дүү нь хаана байна гэж буцааж асуувал, хариуд нь

- Дүү могойг үзэж байна гэдэг юм даа. Тэгээд л аав ч ухасхийгээд л, би ч могойг нь харах гээд дагаад гүйлээ.

Гэрийн баруунхантай жалган дотор нэг их том биш могой хулгана залгисан бололтой хөдөлж ядаад, манай бага дүү нийлсэн хэдэн жаалууд могойн дээрээс тонгойгоод тойрчихсон, кино үзэж байгаа аятай байж билээ.

Аав эхлээд нөгөө хэдэн жаалуудыг дуудаж холтгоод, дүүг авч гэр лүү яваад, гэрээс архины хоосон шил олоод ирлээ. Тэгээд нөгөө архины хоосон шилныхээ амыг могойн толгойны урд нь барисан чинь, могой шил рүү тушаал авсан юм шиг өөрөө яваад орчихлоо. Бүр багтахгүй байхад л зүтгэсээр байгаад орсон гээд бод доо.

Дотор нь могойтой шилээ аваад гэр лүү очиж ахын дугуйг унаад доош явсан, сүүлд асуухад шилтэй нь голд тавьчихсан гэж билээ.

Ер нь манай зусланд бараг л жил бүр могойд хүүхэд хатгууллаа гэж дуулдаж байдаг, тэгээд л могойг хүүхдээс холдуулсан нь тэр байх.

Том болсон хойноо, могой яагаад архины шил рүү өөрөө яваад орчихсон учрыг нь асуухад, аав минь

- Могой архинд их дуртай амьтан, бас их үнэрч учраас архитай байсан шилийг хичнээн удсан ч хамаагүй, үнэртэж мэдрээд, архинд дурлаад л өөрөө шил рүү орчихдог гэж билээ.

Могой архинд дуртайг аав минь яаж, хэнээс мэдсэнийг би харин асуусангүй дээ.

Дурсамж бичсэн Т.Батууг 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)