Шинийг сэдэх бодлогын онол : Таргалж болохгүй шүү

Таргалж болохгүй шүү

Таргалж болохгүй шүү

Аавынхаа гэгээн дурсгалд зул болгон өргөмүй.

Аав минь намайг арван жил төгсгөж байх тэр үед болов уу даа, таргалж огт болохгүй шүү гэж надад захиж билээ.

Тэгээд цааш нь сургамжилсан нь:

Би өөрийн жингээ анхаарахгүй, оффисд суусаар байгаад таргалж, цусны даралт өсдөг болсон, тэрийгээ бас тоохгүй явсаар 32-хон настайдаа тархиндаа тал цус харваж, өрөөсөн бие мэдээгүй шахуу өчнөөн жил явсан. Тэгэхээр таргалвал, цусны даралт ихсэнэ гэдэг нь манай удмынханд байдаг юм байна, чи энийг анхаарч яваарай гэж билээ.

Аав минь хэдийгээр цус харваж өрөөсөн тал нь мэдээгүй шахам болж, группэт орж гэртээ ажилгүй хэдэн жил болсон ч гэсэн дараа нь монгол орос эмч нарын ач, өөрийнхөө уйгагүй оролдлогоор, таяггүй хөл дээрээ явдаг болж ажлаа хийж, биднийгээ тэжээсэн билээ. Бас өрөөсөн тал нь мэдээ муутай, таягтай мөртөө л ахын ангийн шалан дээгүүр нь оройжингоо мөлхөж самбарыг нь засаж билээ.

Тэгээд бодохоор, цус харвах гэдэг өвчин нь 4 хүүхэдтэй, ид настай, залуухан эр хүнийг хэвтэрт нь хадаж, бүр үхүүлж ч чадах айхтар хорлонтой юм, ийм өвчний эх үндэс нь таргалалт юм, таргалах эх үндэс нь хөдөлгөөнгүй, залхуу байдал юм даа.

Би хэдий аавын сургаалийг дагадаг ч биеийн жингээ зарим жил 86-88 кг хүргэчээд л дараа нь мацаг барьж 82 кг руу буулгадаг. Миний өндөр 175 см болохоор жаахан илүү талдаа л байгаа гэсэн үг.

Бас өнгөрсөн жилээс эхлэн унадаг дугуйгаа дахин унаж байгаа даа. Тэгэхдээ унаагаа явдаггүй өдөр нь ажилдаа дугуй унадаг юм. Гэрээс ажил хүртэл талдаа 11-12 км зайтай лд. Энэ жилээс долоо хоногтоо ганц өдөр гэхгүй өдөр бүр дугуйгаар ажилдаа явах санаатай байгаа.

Өөр нэгэн анхаарах зүйл бол бидний хоолонд мах арай хэтрүү байгаа бөгөөд энэ тухай дараа дахин бичнээ.

Дурсамж бичсэн Т.Батууг
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)