Шинийг сэдэх бодлогын онол : Сандалны мужаан

Сандалны мужаан

Сандалны мужаан

Аавынхаа гэгээн дурсгалд зул болгон өргөмүй.

Аавын минь надад зориулж ярисан түүх:

Сандал сайн хийж чаддаг мужаан бусад эд хогшлийг ч хийж чадна.

Сандлаа томхон шиг хийвэл ширээ болно.

Ширээгээ банзаар битүүлбэл авдар болно.

Эсвэл ширээгээ дахиад томруулбал амбаар, бүр байшин болно гэж билээ.

Тэгэхээр нэг зүйлийг л барьж аваад сайн хийж сур, бусад нь аяндаа болно гэсэн сургаал л даа. Эсвэл хэсгээс ерөнхий рүү шилжих гэж ойлгож ч болно.

Миний нэг газраа олон жил хөдлөлгүй шахам ажиллаж байгаа нь аавынхаа сургаалийг бодож явдагтай холбоотой буй за.

Сонирхуулахад, манайхыг 1972 онд улсын орон сууцанд ороход хамаатны мужаан өвөөгийн хийж бэлэглэсэн хоёр ширхэг сандал одоо хүртэл огт хөдөлгөөн оролгүйгээр аавын маань гэрт байж байгаа билээ. Гэтэл бид хэд ээж ааваас 6-уулаа, тэрнээс дөрөв нь банди гээд бод доо.

Дурсамж бичсэн Т.Батууг

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)