Шинийг сэдэх бодлогын онол : Чулуун давсны монгол жинчин

Чулуун давсны монгол жинчин

Чулуун давсны монгол жинчин

Аавынхаа гэгээн дурсгалд зул болгон өргөмүй.

Чулуун давсаар амьдралаа залгуулдаг хүмүүсийн тухай баримтат кино хэдэн жилийн өмнө үзсэн юм. Тэд чулуун давсаа хөрөөдөж банз шиг болгоод, өрөмдөж нүхлээд, нүхээр нь оосорлоод ганц бөхтэй тэмээндээ ачаа татдаг.

Аав минь энэ киноны тухай яриаг минь сонсоод, манай нутагт, намайг багад бас яг тэгж чулуун давс ачиж, Хангай руу жин тээдэг байсан гэж билээ.

Саяхан би бас энэ тухай бололтой уншлаа. Чулуун давсаар амьдралаа залгуулдаг тэр хүмүүс мөн юм шиг.

Дашрамд өгүүлэхэд, чулуун давс буюу манайхны “жамц давс” гэж нэрлэдэг давс нь иодын агууламжтай байдаг, ийм давс нь улаавтар туяатай байдаг юм шүү. Бас монголчууд энэ иодыг ууршуулахгүйн тулд махаа чанасан хойноо түрхэх, үрэх, дүрлэг хийх зэргээр иддэг байсан юм шүү гэж сургамжилж билээ, аав минь...

http://tomyo-bodyo.blogspot.com/2014/05/blog-post_26.html?showComment=1423640806452#c4229772633899184122

Тэдний гол аж ахуй гэвэл “давс олборлох” явдал. Афарын хотгор нь урьд цагт далай байсан гэдэг.

Африкийн эх газраас Арабын хойгийг (Саудын Араб) заагласан ул мөр нь Афарын хотгор тул, хэсэг хугацаанд Афарын хотгор нь далайн ёроол байж. Олон жилийг элээсний эцэст, ойр хавийн газруур өргөгдөж ирэхэд Афарын хотгор л ганцаараа нуур болон үлдэж. Гэвч дээр өгүүлсэн хуурай ширүүн нөхцөлүүд бүрдсэнээр нуурын ус бүхэлдээ ууршиж, далайн усанд агуулагдаж байсан давс нь л Афарын хотгорт үлдэж хоцорчээ.

Афарын хотгороор цэлийх давсан их талд ойролцоогоор 1 тэрбум тонн хэртэй давс хадгалагдан бий гэгддэг. Тэндээс олборлосон давсаа тэмээнд ачаад худалдаалахаар тээж одно.

Дурсамж бичсэн Т.Батууг

http://3.bp.blogspot.com/-3hii5H3aVgI/U4F1miRwhYI/AAAAAAAABrM/2Fa-YeflcL8/s1600/148894_119253848137642_100001590820872_148637_3198491_n.jpg

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)