Шинийг сэдэх бодлогын онол : ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХ ЁСНЫ ЗАРИМ ХЭВШИЛ

ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХ ЁСНЫ ЗАРИМ ХЭВШИЛ

ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХ ЁСНЫ ЗАРИМ ХЭВШИЛ

Устөрөгчийн хэт исэл хэдий гайхамшигтай шинж чанартай ч гэсэн бид өөрсдийн амьдралаа бүрэн өөрчилсөн цагт л бие махбодид маань бүрэн үйлчлэл үзүүлэх нь баталгаатай билээ. Жишээлбэл, нэгэн эмэгтэй надад хандаж гомдоллохдоо, устөрөгчийн хэт исэл уусны дараагаар бие нь эвгүйрхсэн гэнэ. Хэдэн асуулт асуусны эцэст, тэр хүүхний өтгөн нь хатсны улмаас 6 хоног хүндээр бие засаагүйг мэдэж авлаа... Тэгэхээр миний хэлэх үг бол: устөрөгчийн хэт ислийг уухаасаа өмнө нь элэг, шулуун гэдэс, үе мөч, цусаа зайлшгүй цэвэрлэх хэрэгтэй... Бие махбодь чинь хогийн сав шиг болж хувираад, дээрээс нь өвчин нэмэрлэсэн цагт ямар ч ид шидтэй эм тан, бүр устөрөгчийн хэт исэл байгаад ч нэмэргүй.

Бид зөв хооллох, биеийн тамирийн дасгал хийх, зөв амрах гэх мэт маш олон зүйлийг маргааш хэмээн хойш тавьж алгуурладаг. Харин өөрийн бие махбодио гаргуунд нь гаргаж, иймэрхүү хандвал “маргааш” нь маш хурдан дуусчих болно. Тэгэхээр эрүүл сэргэлэн биетэй, саруул байхын тулд бид өөрсдөө юу хийж болохоо эргэцүүлж бодоцгооё.

Та бүхний олонхи нь эрүүлжих янз бүрийн арга, жорыг олцгоосон гэдэгт огт эргэлзэхгүй байна. Тэдгээр аргууд дээрээ бидний санал болгох аргачлалыг нэмж, үндсэн болцгооно уу.

Шулуун гэдсээ цэвэрлэх нь

Шулуун гэдсийг цэвэрлэх олон янзын арга байдаг.

...Хэрвээ шулуун гэдсээ ердийн клизм тавих аргаар бие даан цэвэрлэх гэж байгаа бол жилд хавар намартаа 2 удаа хийх хэрэгтэй бөгөөд хийх болгондоо 2-3 өдөр шаардлагатай (манай төвөөс боловсруулсан арга зүйн дагуу).

Энэ арга зүй нь:

Буцалгаж, тасалгааны хэм хүртэл хөргөсөн 1,5-2 л усанд алимны, нэрсний эсвэл нимбэгний цууг хоолны халбага 1-ийг нэмж хийнэ. Хэрвээ эдгээр цуу олдохгүй бол өөрийнхөө шээснээс 0,5-1 аягыг хэрэглээрэй.

Булчингаа хэвийн ажиллуулахын тулд магнийн кали хэрэгтэй, энэ нь хүрэн манжинд хамгийн ихээр агуулагддаг. Хүрэн манжингийн шүүсээр клизм тавих нь онцгой сайн байна: 600-800 гр хүрэн манжинг үрүүлээр үрээд, 1,5 л буцалсан ус нэмж хийгээд, 20 минут зөөлөн буцалгаад, хольж хутгасны дараа гал дээрээс авч, таглаад 1 цаг хандлана. Шүүсний дараа 1:10-5 харьцаагаар клизм тавина, ялангуяа мацаг барьж байхад онцгой үр дүнтэй, энэ үед 1,5-2 л буцалсан усанд хүрэн манжингийн шүүс 1-3 аяга орно.

Өвдөг- тохойн дээрээ 4 хөллөх байрлал авч биеэ суллана. Клизм тавих хоолойныхоо үзүүрийг савандана. Хошногоо бас савандаад, хоолойн үзүүрийг болгоомжтой шургуулна. Усыг шулуун гэдэс рүү сайтар оруулахын тулд гэдсээ тайван татаж гүн амьсгал аваад, амьсгалаа түгжээд, гаргах маягаар хэдэн удаа давтана. Бүх усыг бургуйдаж оруулсны дараа гэдсээ татах, төмбийлгөх хөдөлгөөнийг хэдэн удаа хийнэ. Ийм байрлалаар шулуун гэдсийг цэвэрлэх үед бүдүүн гэдэсний доошлосон болон хөндлөн хэсэг нь цэвэрлэгддэг. Бүдүүн гэдэсний дээшлэсэн хэсэгт баасны хуримтлал хамгийн их байдаг хэдий ч цэвэрлэгдэхгүй үлдэж хоцордог.

Бүдүүн гэдсээ бүрэн гүйцэд цэвэрлэхийн тулд, дараах үйлдлийг хийх хэрэгтэй. Үүнд: усыг шулуун гэдэс рүү бургуйдаж оруулж дууссны дараагаар, гэдэргээ харж хэвтээд, хөл өргөж, аарцгаа аль болох хөндийрүүлэхийг хичээнэ, дараа нь баруун талаараа хажуулдаж хэвтээд, гэдсээ татах төмбийлгөх хөдөлгөөн хийнэ, дараа нь аажмаар босно. Эхний бургуйг тависнаас хойш 5-10 минут болсны дараагаар хоёрдохь бургуйг тавина, гуравдахийг ч тавьж болно. Ингэж бургуйдах нь шулуун гэдэсний хананд наалдсан уураг- илжирлийн хальсыг сайтар салгаж зайлуулж өгдөг.

Шулуун гэдсээ цэвэрлэсний дараагаар элэг цэвэрлэгээг шууд үргэлжлүүлэхийг зөвлөж байна.

Элгээ цэвэрлэх нь

Хагас болон бүтэн сайн өдрийг давхцуулан 4 өдрийг сонгон аваарай. Үүнээс өмнө нь 3 хоногийн турш мах болон уураггүй хүнс идэж мацаг барих ба цөс хөөх үйлчилгээтэй цай ууна. Энэ үедээ алимны шүүсийг аль болох ихээр ууж, исгэлэн сортын алим иднэ. Өдөр бүр бургуй тавина. 4 дэхь өдрийн 15.00 цагт аллохол 2 шахмалыг буюу цөс хөөх өөр эмийг ууна. 100-150 мл оливийн тос бэлтгэнэ, эсвэл ургамлын шүүж цэвэрлэсэн тос байж болно. Хэрвээ боломжтой бол нимбэгний жүүс, сока брусники, клюквы жүүс 100 мл бэлтгэнэ. Зөвхөн нимбэг байсан ч болно. 2 аяга аваад бүгдийг нь хийж холино. Хэрвээ ганцхан нимбэгтэй бол хэдэн зүсэм болгож хуваагаад аягатайгаа зэрэгцүүлж тавиарай. Бэлтгэсэн хольцоо нимбэгний зүсмээрээ “даруулга” хийнэ. Хольцыг уухаад заримдаа огиудас хүрдэг. Огиудас хүргэхгүй байхад хумс сармис нухаад, битүү саванд хийчээд, хэрэгтэй үедээ үнэрлэхэд л хангалттай.

Оройн 18.00 цагт нопша 2 шахмалыг ууна. Хэрвээ таны цусны даралт өндөрсдөг эсвэл буурдаг бол 1 шахмалыг уухад болно эсвэл судас өргөсгөж магадгүй тул огт уухгүй байсан ч болно. Элэг цэвэрлэх явцад эс хоорондын шингэн нь калигийн хамтаар ихээр хаягддаг (зүрх эвгүй оргих болзошгүй) тул, зөгийн бал, нимбэгтэй халуун цай болон үзэмний ханд ууна.

Оройн 18.30 цагт нэлээн халуун устай ваннанд орно. Орондоо ороод, хөдөлгөөнгүй хэвтэнэ, гэдэснийхээ баруун доод талд, элэгний харалдаа бүлээн усаар жин тавьж, бэлтгэсэн хольцоо бүлээсгээд, урьдчилж хутгаад, 2-3 таслаж, 10-15 минутын зайтайгаар бага багаар ууна (зарим хүмүүс бүгдийг нь нэг дор уудаг). 3-8 цагийн дараагаар баруун хавирганы доогуур хөндүүрлэж магадгүй. Хэрвээ ингэж өвдвөл, аллохол 2 шахмалыг болон ношпа 1-2 шахмалыг ууж, ваннанд хэвтэж, нэг цаг биеэ тайвшруулаад, дараа нь дороо үсрэх буюу өлмий дээрээ зогсоод өсгийгөө доргионо. Дахин орондоо орж хэвтэнэ. Өглөөнөөс эхлэн гүйлгэнэ. Дараагийн өдөр нь цөсний чулуу өтгөнөөр гарсан эсэхээс үл хамааран үд дунд ердийнхөөрөө бургуйгаа тавина. Бага зэрэг бие сулбайх нь ажиглагдах магадгүй. Гүйлгэхдээ саванд цуглуулаад юу гарсныг үзэх хэрэгтэй. 15-16.00 цагт бүгдийг дахин эхнээс нь давтан хийнэ. Энэ бүх эмчилгээг сарын дараа нэг удаа давтах хэрэгтэй, хоёр дахиа давтах ч шаардлага гарч магадгүй ч гурван удаагаас хэтрүүлэх хэрэггүй. Цаашдаа ийм эмчилгээг жилдээ 1-2 удаа хийж байвал зүгээр.

Зарим хүмүүс ургамлын тосыг уухдаа тааруухан байдаг. Нас тогтож, олон янзын өвчин хуучтай болсон үед 200 мл тосыг нэг дор уух нь элэг, зүрх- судас болон ялгаруулах эрхтэн тогтолцоонд маш их ачаалал учруулдгийг ойлгож авах хэрэгтэй. Улмаар энэ ачаалал нь урьдчилан хэлж чадахааргүй үр дүнд (хэрвээ өмнө нь зүрх асуудалтай байсан бол зүрх өвдөх, биеийн байдал эрс муудах гэхчлэн) хүргэж магад. Бидний туршлагаас харахад, хэрвээ таны нас 40 эсвэл 50- аас дээш гарсан бол 100 мл-ээс ихгүй тосыг 100 мл био тарагтай хольж, бага зэрэг халаагаад, уухад тос ууж байгаа нь ч мэдрэгдэхгүй. Ийм хэмжээний тосыг тарагтай хольж уух нь биеийн янз бүрийн тогтолцоонд их ачаалал үүсгэхгүй мөртөө цэвэрлэх үйлчилгээ нь гайхалтай байдаг. Таны нас өндөр байх тусмаа элгэнд тавих бүлээн жин чинь халуувтар байх ёстойг анхааруулья.

Үе мөчний цэвэрлэгээ

Үе мөчнй цэвэрлэгээг лаврын навчаар хийдэг. 5 гр навч аваад, 300 мл усанд хийж, 38 минут буцалгаад, 3-4 цаг хандлана. Хандыг оройн цагаар бэлтгэх нь дээр, учир нь дараагийн өглөөнөөс эхлэн нэг удаад 1 хоолны халбагыг (хэтрүүлж болохгүй) уусаар, бүх хандыг өдрийн туршид ууж дуусгана. Маргааш болон нөгөөдөр нь давтана. Дараа нь 7 хоног биеэ амраагаад, хандыг дахин 3 хоног ууна.

Цусаа цэвэрлэх нь

Маш олон янзын арга байдгаас цус цэвэрлэх имбирийн цайны аргыг би санал болгох байна. 1,5 гр хуурай нунтагийг 1,5 л буцалсан усанд хийж, 20 минут зөөлөн гал дээр байлгана. Гал дээрээс авахаасаа 5 минутын өмнө нунтаг хар чинжүү нэг чимхийг нэмнэ. Ялимгүй хөргөсний дараа, бүлээн ханд руу зөгийн бал хоолны халбагаар 3-ыг нэмнэ.

Аяганы 1/3 хэмжээтэй хандыг нимбэгний шүүс аяганы 1/3 болон бүлээн ус аяганы1/3-тай хольж, өдөрт 3 удаа хоолноос 30 минутын өмнө ууна. Хандалсан цайг шилэн саванд битүү таглаж, хөргөгчний доод талд хадгална.

Дасгал хөдөлгөөн

Хүн өдөр бүр 20 минут биеийн тамираар хичээллэвэл, өвчлөх нь 5-7 дахин багасч, ажлын идэвх нь 35-40% нэмэгдэж, 50-аас дээш насанд амьдрал нь 5 хүртэл насаар уртасдгийг Германы эрдэмтэд нотолжээ.

Эрүүл байхыг зорилгоо болгосон хүмүүсд өдөр тутам хийхэд айхтар цаг зав шаардагдахгүй ч маш их ашиг тустай дараахь цогц дасгалуудыг толилуулж байна.

Өглөөд сэрсэн даруйдаа дээшээ харж хэвтээд, бүх биеийнхээ булчингуудыг нэг бүрчлэн суллаж дадаарай. Бүх биеэ, гар хүрч чадах хэсэг болгоноо үрж, алга, хуруу, чихээ илж биеэ сэргээнэ.

Үргэлжлэл бий...

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)