Шинийг сэдэх бодлогын онол : Дагалдан будагчин

Дагалдан будагчин

Дагалдан будагчин

Аавынхаа гэгээн дурсгалд зул болгон өргөмүй.

Аавын минь ярисан сургамжтай түүх:

Хятадууд Улаанбаатар хотод барилга их барьж байсан цагт хятад ажилчид ихээр ирдэг, тэднийг дагалдуулж монгол залуучуудыг сургадаг байжээ. Нэгэн будагчин хөгшинийг дагалдуулж монгол залуу хэдэн жилийн турш будагчин хийж гэнэ.

...Гэтэл гэнэтхэн л хоёр улсын харилцаа муудаад, хятад ажилчид нутаг буцах болж гэнэ. Дарга нь монгол залуугаас асууж гэнэ:

- Чи биеэ даагаад будаг будчихаж чадна биз дээ

- Чадалгүй яадаг юм бэ гэж гэнэ.

Тэгээд л ирээд будгаа найруулах гэтэл ... ганц ч удаа будаг найруулж үзээгүй, дандаа л найруулсан, бэлэн будгаар будсаар байгаад хэдэн жил болсоноо, өглөө ажилдаа аажуухан шиг ирэхэд нь өвгөн хятад өдөржин будахад хангалттай хүрэхээр бүх будгаа найруулчихсан байдаг байсныг ойлгож гэнэ.

Үүнтэй ихээхэн төсөөтэй өөр нэгэн түүхийг дээд сургуулиа төгсөөд, тэнхимдээ буцаж ирж зохион бүтээгч инженер орон тоон дээр ажиллаж байхад минь Москвагийн Барилга Замын Их Сургуулиас уригдан ирж жил ажиллаад нутаг руугаа буцахад нь хийсэн бяцхан дайллага дээр Туренко гэж профессор ярьж билээ.

Танай монголчууд намайг маш муу, бүүр хангалтгүй гэж хэлэхээр ашиглалаа. Яагаад гэвэл, миний нэг тэнхимд ажилладаг найз профессорыг маань хятадад (Харбинд ч билүү) урьж ажиллуулсан. Тэгээд найзыг маань анх очиход нь хэдэн чиглэлээр горилогч нарыг дагалдуулан сургаж чадах вэ гэж асууж гэнэ. Арваад чиглэл гээд жагсаалт бичиж өгч гэнэ.

Тэгсэн нь бараг л маргааш өдрөөс нь дагалдуулж сургах чиглэл бүрт нь 2-3 хүнийг томилсон, нөгөөдүүл нь хоорондоо өрсөлдөөд сүйд гэнэ. Учир нь энэ 2-3 хүний сайн идэвхтэй ч юм уу нэг хүн нь горилогчоор сэдвээ батлуулаад нөгөөдүүл нь хасагдах ёстой гэнэ. Горилогч нар нь бие дааж унших номоо заалгаж аваад, хэдхэн хоногийн дараа судалчихаад л эргэж ирнэ, дахин тодруулга авна. Гэсээр байгаад удалгүй нөгөө профессор чинь тэнхимийн захиргаандаа

- Би нутаг руугаа буцдаг юм билүү дээ, надад хэлж өгөх юм үлдсэнгүй гэж гэнэ...

Хожим нь Олон-Овоотын үйлдвэрийн өргөтгөлийг хятад инженерүүдээр бариулаад, зүгшрүүлэхэд нь захирал маань гурван гол мэргэжлийн инженер авч үлдээгээд, жил ажиллуулах гэрээг хийж өгөхөд дээрх сургамжийг яг эсрэгээр нь өөрсөндөө ашигтай, бодлоготойгоор хийж, монгол залуучуудаа богинохон хугацаанд чанартай сургаж билээ.

Дурсамж бичсэн Т.Батууг

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Цөмөөхэй

Мэдүүштэй сургамж байна даа

bumbuurei_do (зочин)

meduushtei

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)