Шинийг сэдэх бодлогын онол : Мухар олгой буюу зүй тогтол хэмээх дурсамж

Мухар олгой буюу зүй тогтол хэмээх дурсамж

Мухар олгой буюу зүй тогтол хэмээх дурсамж

Аавынхаа дурсгалд зул болгон өргөмүй.

Би хангайн нэгэн аймагт байх уурхайд нэлээд хэдэн жил ажилласны дараагаар нэгэн жил өнжиж, өөр аймагт зуссан юм.

Гэтэл намайг ажиллаагүй тэр жилийн зун нь хуучин уурхайд маань мухар олгой нь үрэвсэж, аймаг руу түргэнээр хүргэгдэж, мэс засалд орсон тохиолдол долоон удаа гарсан гэнэ.

Уурхайн эмч нь мэс засалч байсан мөртөө намар орой, хамгийн сүүлчийн тохиолдол нь өөрөө болж мухар олгойгоо авахуулсан гэнэ...

Дээрх мэдээг дуулж сонсоод, би дараа жил нь энэ уурхайдаа буцаж гарах байсан тул санаа зовиносхийж, чаддагаараа ааваасаа л асуулаа. Аав минь хэлж байнаа:

- Төмс ногооны хальсаа дутуу угаадаг нь мухар олгой үүсгэсэн байх магадгүй юм.

- Бас лаазалсан мах, консерв дотор их байдаг бүлх мэтийн зүйл нь мухар олгойн эх үүсвэр болж болно гэлээ.

Би урьд жил нь уурхайд гарсан инженер залуучуудаас асуулаа.

Тэгсэн чинь тэр жил уурхайн тосгоноо шинэ газар нүүлгэж очихдоо худаг гаргаж чадаагүйн улмаас хөрш уурхайгаас хоногтоо ганц тн ус авч, унд ахуйдаа хэрэглэдэг байсан нь мөчиг тачигхан хүрэлцдэг байсан гэнэ. Хоолны амт нь тааруухан байсан тул мах, загасан консервыг овоо ихээр идэж зуссан гэнэ.

Долоон удаагийн мухар олгой нэгэн зуны хугацаанд гарсан шалтгааныг нь олсон гэж итгэсэн би ирэх хавар нь уурхайд гарангуутаа унд ахуйн усыг нь хоёр өөр булгаас, хоёр өөр чиргүүлээр, хоногт хэмжээг нь хязгаарлахгүй зөөлгөв.

Бас тогооч нартай хоолны чанарын талаар нэлээд ярилцаж, аймгийн төвөөс арав хоног тутамд авдаг татан авалтандаа консервын тоог бараг л байхгүй болгож зохицуулав.

Үр дүн нь юу гэвэл, тэр жилийн зун, ер нь дараа жилүүдэд ч мухар олгой үрэвссэн гэсэн удаа гарсаныг би л лав санахгүй байна, гараагүй ч байж магад.

Дашрамд өгүүлэхэд, бас л аав минь дараахь зөвлөгөөг өгч билээ.

...Хөдөө хээр явж байгаад мухар олгой өвдөөд, эмнэлэг хол яах ч аргагүй үед улаан перцийг аяга усанд маш ихээр хийж хутгаад уувал, хурц үеийг нь түр аргацааж, эмнэлэг бараадах завдал өгдөг гэнэ.

Дурсамж бичсэн Т.Батууг

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зуугийн сүм

Эр хүн.Аавын сургаал алтаа гэж энэ дээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)