Шинийг сэдэх бодлогын онол : Эмчилгээний мөөгний тараг: ашиг тус, хориотой заалт, үржүүлэх жор

Эмчилгээний мөөгний тараг: ашиг тус, хориотой заалт, үржүүлэх жор

Кефирный гриб: польза, противопоказания, рецепт выращивания

http://woman.delfi.ua/news/woman/health/kefirnyj-grib-polza-protivopokazaniya-recept-vyraschivaniya.d?id=1746151 сайтаас авч орчуулав.

Европд тархсан нь

Энэтхэгт 5 жил амьдарсан, польш эмч ходоод цөсний хорт хавдраа эмчилж чадсан гэнэ. Тэгээд харихад нь иогууд мөөгийг нь бэлэглэсэн гэж байна. Анх европд тархсан нь энэ гэнэ.

Ер нь бол сүүний бактер болон хөрөнгөний мөөгний симбиоз юм гэнэ. Симбиоз гэдэг нь хамтран амьдарч, нэг орчин бүрдүүлж байдаг амьтан, ургамлыг хэлдэг юм байна.

Мөөгний тарагны ач тусаас дурдвал:

- харшлын эсрэг маш хүчтэй үйлчилгээтэй;

- дархлааны системийг идэвхжүүлнэ (антибиотокоор удаан хугацаагаар эмчлүүлсэний дараагаар үлдэгдлийг нь бие махбодиос гарган цэвэрлэж, шулуун гэдсэн дэх ашигтай нянг хамгаалдаг)

- бодисын солилцоог төлөвшүүлнэ

- зүрх судасны өвчнийг илааршуулна (судасны хананы хатуурлыг эдгээж, даралт өвчнийг 2 жилийн дотор эдгээнэ)

- ходоод-шулуун гэдэсний өвчнийг эдгээнэ (ходоодны болон арван хоёр нугалаа гэдэсний шархыг эдгээнэ, цөсний чулууг хайлуулна, цөс хөөнө)

- ил шарх эдгээдэг (шархан дээрээ таргыг хагас цаг хэртэй тавина, мөн амны хөндийн үрэвсэлд сайн)

- үрэвсэлт бүх өвчинд тустай (амьд антибиотокын үүрэг гүйцэтгэдэг)

- хорт хавдарын эсийн өсөлтийг зогсоодог

- тураах үйлчилгээтэй учир эмчилгээний тэжээл болгон ашигладаг

- бие махбодийг төлжүүлдэг учир бэлгийн болон ерөнхий тэнхээ тамирыг дээшлүүлж залуужуулна.

Энэ мөөгний тараг нь эртний төвдөөс гаралтай гэж тооцогддог, өрнө дахинд сайтар судлагдсан, эмийн бус эмчилгээнд өргөнөөр хэрэглэгддэг бүтээгдхүүн юм.

Мөөгний тарагны хэрэглээ

Тараг уух дэглэмтэй: хоолноос 20-30 минутын өмнө, өдөрт хоёр удаа, 5 цагийн завсарлагатайгаар, нэг удаад нэг аягыг ууж хэрэглэнэ. Орой унтахаас цагийн өмнө тараг ууж болно. Эмчилгээг нэг сар үргэлжлүүлээд хэсэг завсарлана. Дараа нь дахин эмчилгээ завсарлага гэх мэтээр эдгэртлээ ууна.

Анх тараг ууж эхлэхэд гэдэс хямрах нь байж болох үзэгдэл бөгөөд хэдэн өдрийн дараа аяндаа зүгээр болно.

Хамгийн удаандаа жилийн турш тараг ууж, дэглэм барьж, хурц болон тостой хүнс хэрэглэхгүй бол бүр мөсөн эдгэрнэ.

Эмчилгээний мөөгний тарагны хориглох заалт

Сүүний уураг зохимжгүй бол мөөгний тараг уух хэрэггүй. Мөн гурав хүртэл насны хүүхдэд болон жирэмсэн тохиолдолд зохимжгүй.

Мөөгний тараг ууж байгаа тохиолдолд согтууруулах зүйл хэрэглэхийг хориглоно. Хурц болон өөхтэй хүнсийг хязгаарлаж хэрэглэвэл зохино.

Өөр төрлийн эм уух тохиолдолд тараг уухаас 3 цагийн зайтай байвал зохино.

Мөөгөөр тараг бүрэх, үржүүлэх

Хоолын халбагаар нэг мөөг авч нэг аяга сүүнд хийж хонуулна. Тасалгааны ердийн хэмд сүү нь бүрэлдэж тараг бэлэн болно. Бүрэлдсэн таргыг шилэн саванд юүлж авна. Мөөгөө тусад нь авч, цэвэр хүйтэн усаар үлдэгдэл сүүг нь угаагаад дахин шинэ сүү хийж тавина.

Өдөр болгон сүүг сольж шинэчлэхгүй бол мөөг нь үхэж, хүрэн өнгөтэй болно, ийм мөөгийг хэрэглэж болохгүй.

Тарагны мөөг – энэ нь амьд биет тул болгоомжтой харьцана: халуун усаар угааж болохгүй, хөргөгчинд хадгалж болохгүй, битүү таглаж болохгүй (даавуугаар таглана). Мөн өөрсдөө уудаг шигээ шинэ сүү хэрэглэнэ.

Хэрвээ 3 хүртэл өдрөөр гадагш явах бол 3 литрийн саванд талыг нь усаар шингэлсэн сүүнд мөөгөө хийж дулаан газар тавибал зохино. Дараа нь ингэж бүрсэн таргыг уухгүй, гоо сайхны зорилгоор хэрэглэнэ.

Мөөгөөр тараг бүрэхэд хэрэглэх сүү нь хөөрүүлээгүй, 2,5-3,2 хувийн тослогтой байвал тохиромжтой.

Зөв бүрэлдсэн тараг нь ердийн тарагных шиг өнгөтэй байна.

Ойролцоогоор 3 долоо хоногт тарагны мөөг нь анхны хэмжээнээсээ 2 дахин өсч цаашид хуваах боломжтой болдог. Энэ үед нь мөөгийг хувааж хэрэгцээтэй хүнд бэлэглэх нь том буян болно.

Ходоодны шарх

Ходоодны шарх нь улирлаас хамаардаг, архаг шинжтэй, хурц үедээ ходоод болон арван хоёр нугалаа гэдэсний хананд ил шарх үүсгэдэг өвчин юм.

Эмчилгээ нь сар хагас үргэлжлэнэ.

Эхний 7 хоног: Өглөө өлөн дээрээ цайны халбага зөгийн бал уусгасан аяга ус ууна. Дараа нь өглөөний цайнд хүүхдийн будаа иднэ. Оройд цайны халбага оливийн тос нэмсэн мөөгний тараг нэг аягыг ууна.

Хоёрдохь 7 хоног: Өглөө цай уухаасаа нэг цагийн өмнө өлөн дээрээ цайны халбага зөгийн бал уусгасан аяга ус ууна. Өдөр нь хоолны өмнө хагас аяга байцааны шүүс ууна. Орой нь мөөгний тараг ууна.

Гурваас дөрөв дэхь 7 хоног: Өглөө болон өдөр нь хоолныхоо өмнө нь байцааны шүүс ууна. Орой нь мөөгний таргаа ууна.

Таваас зургаа дахь 7 хоног: Өглөө болон орой зөвхөн тараг ууна.

үргэлжлэл бий. 

start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
muugnii taragchin (зочин)

bayrlalaa. mash ih heregtei yum bn

baagii (зочин)

muugnii tarag gj haanaas avah be

muugnii taragchin (зочин)

Hereglej bgaa humuusees muugiig n jaahaniig tasdaad awna

Batuug

Би өөрт байгаа мөөгөө үржүүлээд эргэн тойрныхоо гуйсан хүмүүсийг хангаж арай л амжаагүй бн даа

hugi (зочин)

мөөгний хөрөнгөнөөсөө жааханг өгч тус болооч плз

Зуугийн сүм

Гялайлаа,сайхан мэдээлэл байна.амжилт хүсье..аа тиийн мөөг захиалвал болох уу?

Batuug

Гэртээ тараг бүрж уугаад байхаар мөөг нь аяндаа өсчихдөг юм. Тэр үед нь хагаслаад өгч болно, захиалж байгаад авч болноо

дуугий (зочин)

Сайн байна уу би энэ мөөгний тарагыг хэрэглээд 15 хонож байна 7 хоногын дараанаас нь л бүх бие өвдөөд одоо бүр амьсгалхад хэцүү болоод хэцүү байна, энэ өвчин хөдөлгөж байгаа юм боловуу эсвэл орчин цагийн үрэвсэл дарах эм ууж байгаа тэрэнтэйгээ харшлаад байна уу мэддэггүй ээ одоо цаашдаа яах вэ аль нэгийг нь зогсоохуу зөвлөгөө өгөөч

ho (зочин)

saihan medeelel ugsund bayarlalaa...urgeljleliig hezee tavih ve...

Зочин

Bayrllaa goy medee ugsund ajiliin amjilt amdral vr hvvhd ger bvld tani az jargal hvsii

Batuug

Уусан хүмүүсд биеийн онцлогоос болоод янз бүрээр үйлчилж байна лээ, зарим нь их өлсдөг болсон, зарим нь хоол идэх дуршил багатай, заримынх нь даралт эм уухгүйгээр буусан, зарим нэг нь их гүйлгэсэн гм. Тураана гэж 100 хувь батлахгүй, нөгөө талаар муу нөлөө хэлсэн хүн бас дуулдсангүй.

Зочин

Nadaas avaarai zulaa, bi sayhan hunees avsiin taliig n ugii

Batuug

Heku-д:
Сайн байна уу
Би эмч мэргэжилтэй биш, харин нэтэд байсан орос бичлэгийг л орчуулсан юм шүү дээ.
Гэхдээ энэ мөөгний талаар бичсэн олон бичлэг дотор муулсан юм таараагүй, бас чихрийн шижин өвчний үед л хориглох заалт байна лээ.
Нэмж хэлэхэд эм ууж байгаа бол 2-оос доошгүй цагийн зайтай таргаа уугаарай гэсэн зөвлөмж бас байсан.

Зулаа (зочин)

sain baitsgaanuu ene muug ni ymar muug ym bol haanaas awj boloh we manai ohin 4 nastai shuluun gedes ni torolhiin urt bn gsn otgon ni aimar hatdag yma bas harshiltai ogmoor bhin tus bolooch muug awmaar baina hns yaj awahiig helj ogooch bayrlalaa

Зочин

ene tgd turaah n vnen yum boluu yag gashuun turshlagaasaa belj tus bolooch yu yunii umnu turj goy huuchin hewende l ochmoor bn turah zorilgoir uuj bh ved dasgal hudulguun hiiwel muu zvil bhgvi biz de tus bolooch

heku (зочин)

hi 2sartai huuhedtei huhuul emegteichuud uuj boloh boluu harshild yaj heregluul zugeer ve urgamliin harshil

Зочин

Биенд ноцтой өөрчлөлт гарч байгаа бол хэрэглэхээ яаралтай болих хэрэгтэй. Заавар дээр нь эмийг тарагнаас 3-оос доошгүй цагийн зайтай хэрэглэ гэж байсан. Дахиж таргаа уухаар бол эмийн эмчилгээг дууссан хойно, дангаар нь хэрэглэвэл юунаас болж хямарсан нь тодрох болов уу.

энхээ (зочин)

Эмч илгээний мөөг зарна.91990836

зочин (зочин)

Хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалаа.
Миний мөөгөөр исгэсэн тараг исгэлэн болоод болдоггүй ээ. Яавал дээр вэ?

Naran (зочин)

Мөөг яаралтай авая

Зочин

Muug ni ihdeed ireheeree isgelen bolood bnlee shu. Mun muug bolon savaa ugaagaad suugee hiimeer yum bnle.

ундраа (зочин)

sn baitsgaan uu ene moog baival nadad ogch tuslaach omno bi uuj bsan yum aa ih zugeer tegeed haanaas olhoo meddeggui 96049339

сарантуяа (зочин)

сайн байцгаана уу. их хэрэгтэй мэдээлэл оруулсан байна, баярлалаа. энэ мөөгийг авч хэрэглэж үзмээр байнаа, өгж тус болох хүн холбоо барина уу. 88088818. баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)