Шинийг сэдэх бодлогын онол : Загасны тос уу, загасан тос уу

Загасны тос уу, загасан тос уу

Биднийг бага байхад загасны тос гээд онцгүй амттай зүйлийг халбагаар нь хүчээр шахуу уулгадаг байж билээ. Дараа нь нэг хэсэг харагдахаа больчихсон байснаа одоо дахиад гарч ирж. Бас уухад зориулагдаагүй, гадуур түрхэж хэрэглэнэ ч гэх шиг. Эдгээрийн тухай болон Омега-3 хэрэгтэй талаар бичлээ.

Биднийг багад өгдөг байсан загасны тосыг гаргаж авахдаа, загас агнуурын хаягдал бүтээгдхүүн болох элэг ашигладаг байжээ. Элэг нь олон төрлийн ашигтай бодисоос гадна хортойг нь хамтад цуглуулдаг. Энэ нь ялангуяа байгаль орчний нөхцөл муудсан үед бүр ч осолтой тул ингэж гаргасан бүтээгдхүүнийг ууж хэрэглэх нь таагүй.

Загасны тос- рыбий жир, (TRAN, liver oil)

Загасан тос- Рыбный жир (fish body oil)

Харин сүүлийн үед экологийн цэвэр орчинд амьдардаг загасны мах, булчингаас гаргасан “загасан тос” худалдаанд гарсан нь хамгийн цэвэр бүтээгдхүүн болж чадсан байна.

Бас нэг зүйлийг тодруулахад бидний сүүлийн үед олонтоо сонссон, холестиринийг хайлуулж, судасны ханын дотор бохирдолыг цэвэрлэж, зүрх судасны өвчин, цус харвалтаас сэргийлдэг алдартай “Омега 3” гэдэг бодис буюу тосны ханаагүй хүчилүүд нь загасан тосонд хамгийн ихээр агуулагддаг юм байна. Мөн энэ ханаагүй тосны хүчлүүдийг өтгөрүүлсэн бүтээгдхүүн ч худалдаанд байна.

Нэгэнтээ загасан тос эсвэл “Омега 3”- ыг ууж хэрэглэх гол шаардлага нь тосны ханаагүй хүчилийн хэрэгцээ тул энэ талаар тодруулъя.

Тосны ханаагүй хүчлүүд нь агаарт байгаа хүчилтөрөгчтэй исэлдэж улмаар чанараа хурдан алддаг тул шингэн хүчлийг задгайгаар нь удаан хадгалж болохгүй. Ер нь задгай нь эвгүй үнэртэй учираас капсултайг нь уухад эвтэйхэн байдаг.

Өөр нэг зүйл бол загасан тос эсвэл “Омега 3” нь эм гэж тооцогддоггүй, биологийн идэвхт бодис гэгддэг ч эмчийн зааврын дагуу, биеийнхээ онцлогт тааруулан хэрэглэвэл зөв зохистой юм.

Монголын үрс маш олон болтугай.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)