Шинийг сэдэх бодлогын онол : ДУРСАМЖ БИЧИХ ТЕХНОЛОГ БУЮУ Г.АЛЬТШУЛЛЕРИЙН АМЬДРАЛЫН ЗАРИМ МӨЧҮҮД 4-р хэсэг

new

ДУРСАМЖ БИЧИХ ТЕХНОЛОГ
БУЮУ Г.АЛЬТШУЛЛЕРИЙН АМЬДРАЛЫН ЗАРИМ МӨЧҮҮД

4-р хэсэг.

- Тэгсээн, гэж хянагч хэлээд – Гэхдээ л унтаж байсан даа.

Гайхсанаасаа болоод хувилбар нь уналаа. Гэхдээ л хүн урд нь гозойгоод байж байлаа. Давхар хариуцсан ахлагч өөрийгөө зөвтгөсөн өмгөөллийг нь сонссоны дараагаар юмыг яаж мэдэхв гэсэн мэргэн шийд гаргасан нь: хэрвээ дахин нүдээ хараатай чигээрээ унтсан байх юм бол чангаланд суулгана. Бас зөвхөн манай өрөөнд тусгайлан зориулж эмэгтэй хянагчийг гаргана.

Эмэгтэй хянагч гэдэг ч хүндрэлтэй дээ.

Мөрдөн байцаалтанд авч явахад зарим өрөөний гадна тийм эмэгтэй зогсон байхыг харсан юм байна. Тэд намхан биетэй болохоороо шагайварт хүрэхгүй. Тэнд нь модон сандал тавьсан байна. Эрчүүд бол төмөр шалыг гутлаараа доргиулсаар хүрч ирээд, дараа архинаас болж чичирдэг болсон гараараа чимээгүйхэн шагайврыг нээнэ. Бүх юм нь сонсогдоно. Эмэгтэйчүүд бол гэтсээр, муур шиг л намуухан, чимээгүй ирнэ. Шагайврыг нарийхан нээгээд муур хулганыг барихаар хүлээх адилаар чамайг хууль бус зүйл хийхийг хоёр цагаар ч хүлээнэ.

Эмэгтэй хянагч хаанаас гараад ирэв ээ? Тэгвэл эрэгтэй хянагч, давхрын ахлагч, мөрдөн байцаагч хаанаас ирээ вө? Мөрдөн байцаагчдын дарга бас? Мөрдөн байцаагчдын дарга нарын дарга нь бас? Маш удаан ярих зүйл шүү...

Засецкий намайг нүүр гараа угаахыг шаардана. Манай өрөөнд бас ч гэж тав тух байлаа. Лефортовын шоронгийн бусдаасаа дээрдэх цор ганц давуу тал юм даа. Засецкий хэлэх нь дахиад бидний унтдаг хөг өнгөрлөө гэнэ. Арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Би ийм сод бүтээл амьдралд ганц л зохиогдож болно гэж хэллээ. Нүдээ хараатай чигээр нь унтах хэцүү, гэхдээ боломжтой. Харин нүдээ хараатай, дээр нь бас зогсоогоороо унтахаас би эрс татгалзлаа. Би ямар адуу биш дээ. Тэгээд дээр нь зөвхөн зогсоод байхгүй, бас холхих хэрэгтэй. Энэ санаа явуургүй байлаа. Өөр л ямар нэгэн юм бодож олох хэрэгтэй дээ.

Засецкий хэлэх нь хэрвээ чи мөрдөн байцаагчийн чих рүү нударгаараа эсвэл өөр нэг хүндхэн юмаар буулгавал чамайг чангаланд суулгах журам байдаг гэнэ. Мөрдөн байцаагчийг чинь сольж ч магад гэнэ. Би эвгүй байдалд орлоо, яаж энэ чинь сэхээтэн хүн байж нөгөөгөө чих рүү дэлсэж болдог юм. Бүр сэхээтэн биш хүнийг ч гэсэн. Ядаж л шалтаг хэрэгтэй ч дээ. Яг энэ үедээ л би сэхээтэн гэж юу юм, сэхээтэн биш гэж юу юм бэ гэсэн ялгааг мэдрэх шиг л боллоо. Сэхээтэний сэхээтэн бишээсээ ялгарах ялгаа нь сүүлийнх нь чих рүү далим байхгүй байсан ч буулгаад авна, харин сэхээтэн нь далим олдохгүй л бол чих рүү нь дэлсэхгүйг хичээнэ. Ялгаа нь энэ дээ. Чих ер нь буруугүй шүү дээ. Ер нь ч би зодолдох болохоороо л эвгүй байдалд ордог юм л даа. Гэхдээ л өөр гарц алга байлаа. Би Засецкийгаас асуулаа:

- Чангаланд унтахыг зөвшөөрдөг үү?

- Шөнийн арван хоёр цагаас хойш зөвшөөрнө. Уул нь манайд арван цагаас амраадаг ч дээ. Чангаланд бол арван хоёроос өглөөний зургаа хүртэл болно. Зургаан цаг унтахад хангалттай гэж Засецкий хариуллаа.

Би дахиад л асуулаа:

- Чангаланд байхад байцаалтанд дууддаг уу?

Тэр хариулж байнаа:

- Дүрмээр бол үгүй дээ. Чангалан гэдэг чинь шийтгэл, чи тэнд сууж л байх ёстой. Гурваас илүү хоног өгдөггүй юм.

- Яагаад тийм цөөхөн хоног гэж? Би гайхлаа.

- Яагаад гэвэл, гээд Засецкий хариулах нь, - чангалангийн дотор агааржуулагчийг нь ажиллуулдаггүй юм. Тэнд чинь чийгтэй. Бас гол тасармаар хүйтэн. Тэгэхээр лав аймаар байхаа.

- Гэхдээ л гурван хоног гэдэг тийм их биш ч дээ, гэж би хэлнэ.

Засецкий бас хэлэх нь заримдаа цаадуул чинь хамаг хувцсыг нь тайлаад авчдаг. Энэ ч гэсэн шийтгэл гэлээ.

Миний тугаж авсан ганц зүйл бол мөрдөн байцаалтанд дуудахгүй, хоногт зургаан цаг унтахыг зөвшөөрдөг гэнэ. Ингэхэд зөвлөлтийн жирийн иргэнд үүнээс илүү юу хэрэгтэй юм бэ? Аан?

- Гэхдээ эхлээд чангаланд орох юм хийх хэрэгтэй ч дээ , гэж Засецкий хэлээд, - мөрдөн байцаагчаа л доромжлох хэрэгтэй гэнэ.

- За яахав, доромжлох хэрэгтэй бол доромжлоно л биз гэж би зөвшөөрлөө.

Оройн тооны дараа намайг байцаалтанд дуудлаа даа. Би ч дажгүй ороод явчлаа. Гэхдээ л энэ өдөр олигтой унтаж чадаагүй болохоор нойрмог байсан хэрэг. Байцаагчаасаа асуулаа:

- Өнөөдөр дахиад л өглөө хүрэх үү?

Шал тэнэг асуулт байсан болохоор тэр над руу гайхаж харлаа. Би ямар асуух эрхтэй нь биш дээ.

- Өглөө болгох хэрэгтэй л бол өглөө хүргэнэ дээ гэнэ.

- За чамд ч үзүүлээд өгнө дөө, гэж би дотроо бодлоо.

Тэгтэл ч надад нэг бодол орж ирлээ. Миний бодол санаа гэж удаан, яг л удаашруулсан кино шиг л. Яг одоо арван нэг хагас болж байна, тэгэхээр одоо би хөдлөвөл, намайг чангаланд арван хоёроос өмнө аваачна, тэгээд тэртэй тэргүй арван хоёр хүртэл унтуулахгүй. Хүйтэнд зүгээр суух хэрэг гарна. Тэрэнд орох нээ эндээ дулаан газар түр сууж байя. Харин яг арван хоёр болохоор нь чиний чих рүү чинь дэлсээд, намайг чангаланд хийхээр чинь сайхан гэгч нь зөвшөөрөлтэйгээр унтана даа. Сүүлд би нэг юмыг ойлгосон нь, жижгэрэх хэрэггүй л байж. Нинжин сэтгэлээ дагаад байх ч хэрэггүй. Мөрдөн байцаагчийг будаа болгомоор байвал будаа болго. Энийг би дараа нь л ойлгосон юм. Харин тэр үед бол би арван хоёр цаг болохыг хүлээж арав ч юм уу арван таван минут ч юм уу тэсж ядан байлаа. Эхлээд ойртох хэрэгтэй байдаг, миний сандал хаалганы ойролцоо байдаг. Мөрдөн байцаагч ширээнийхээ ард нь сууж байлаа. Дөрөв тав алхаад, ширээн дээгүүр гараа сунгаад чих рүү буулгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүрээд авах хэрэгтэй. Гэтэл хараал идсэн муу сэхээтэн чанар. Яаж зүгээр байж байгаа, чамайг юугаар ч гомдоогүй, бас оролдоогүй байгаа хүнийг цохих юм бэ, аан... Тэр чинь зүгээр л асар том механизмын араа шүд шүү дээ. Хэрвээ чиний дээгүүр ачааны машин гараад явлаа гэхэд чи дугуй руу нь нулимаад хэрэг байх уу. Хэрэг байхгүй л болов уу. Надад дараагийн бодол орж ирлээ. Устай шилэн савыг харлаа. Урьд нь анзаараагүй л байх. Энэ устай савыг аваад л тэрүүгээрээ мөрдөн байцаагчийг буулгаад авъя. Яадаг ч байсан шууд биш, юмаар дамжуулж байгаа юм байна. Тэгээд би шилэн сав руу дөхлөө. Мөрдөн байцаагчийн дэргэд товчлуур байдаг юм. Тэрнийгээ дарах л юм бол шууд харуул ороод ирнэ. Гэхдээ тэр товчлуураа дарсангүй ээ. Яагаад гэвэл би тэрэн рүү биш шилэн сав руу л хараад байж. Тэр намайг зөвшөөрөлгүйгээр л ус уух нь, сүртэй юм юу ч алга гэж боджээ. Тэр ширээнийхээ араас гараад, авралт товчлуураас улам холдлоо. Тэгээд шилэн савыг бид хоёул зэрэг барьж авлаа. Тэр өөр рүүгээ татангаа, бувтанх нь: “Дуугарах чгүй, дүрэмгүй гэдэг нь, ус уух гэсэн юм бол эхлээд асуу” гэнэ. Харин би өөр рүүгээ татангаа, бас л амандаа бувтнах нь: “Наад шилэн саваа тавиадах, тавиадах, тавиадах гэж байна шүү”.

Яг энэ эгзэгтэй мөчид хаалга онгойж Малюта Скуратов ороод ирлээ.

Малюта Скуратов гэж хэн болохыг тодруулах хэрэгтэй байх. Байгууллага л бол байгууллага: хэлтэс, тасаг, хэсэг гэж байж таарна. Малюта Скуратов нь энэ хэсгийн дарга нь ч билүү, орлогч нь ч билүү, ямар ч гэсэн хурандаа цолтой хүн байлаа. Одоо би бас сайн санахгүй байнаа. Надад Засецкий сануулж байсан юм аа. Засецкий хэлэх нь, энэ хүн бол шоронгийн хамгийн аймаар нь гэнэ. Сүүлд мэдвэл энэ нь хурандаагийн хоч байсан юм санж.

Танкчин дэд хурандаа орж ирлээ. Бас хоёр дагуултай. Би тэднийг муухан харж байлаа. Танкчны хувцастай, танкчны мөрдөстэй. Би энэ бол Малюта Скуратов мөн гэдэгт хормын төдий ч эргэлзсэнгүй. Засецкийгийн хэлж байсантай яг адил хүн байлаа. Өөрөөр хэлбэл дүрээрээ мөн. Бүр тэр битгий хэл Засецкий хэлээгүй байсан ч Малюта Скуратов мөн байлаа шүү.

Малюта Скуратов ороод ирлээ. Би шилэн саваа тавьчихлаа. Мөрдөн байцаагч бас шилэн саваа тавьчихлаа. Шилэн сав хивсэн дэвсгэр дээр унасан ч хагарсангүй. Тэр үед шилийг сайн хийж чаддаг байж шүү. Хагараагүй хэдий ч хажуулдчихлаа. Ус нь ч асгарлаа. Цаашид үүнийг бидний хэн нь ч анхаарсангүй. Би зөвхөн шилэн сав унахыг л сонслоо. Магадгүй тэр нь эхлээд миний ч юм уу байцаагчийн ч юм уу хөлөн дээр унасан байх. Санаж байгаа ганц юм нь: шилэн сав хагарсангүй, энүүнд би их гайхаж билээ.

Нойр ч арчсан юм шиг л алга боллоо. Тодруулах оргил мөч, хүчээ цуглуулах оргил мөч. Би энэ мөчид сая сэрсэн хүн мэт л байлаа. Ямарч ядаргаа байхгүй, дажгүй. Би өчнөөн шөнө тэссэний минь хариуд бурхан илгээснийг л мэдэрч байв. Үүнээс их зүйл хамаарах байв. Бүх зүйл хүссэнээр болохгүй ч байх магад, хэн мэдэх вэ дээ. Колумб буцахаасаа өмнө гуравхан хоногийг гуйж авсан, гэтэл Америк тивийг дараа нь Энэтхэгийг нээсэн.

Малышев илтгэж байнаа: мөрдөн байцаагч тэр байн гээд л. Байцаалтанд байгаа тэр гээд л. Малюта над руу дөхлөө. Тэгээд намайг байрандаа оч гэж хэллээ. Тэгснээ Малюта эргэж хараад Малышеваас асууж байна: за байцаалт ямархуу явагдаж байна, ямар үр дүнтэй гээд л? Малышев хариулж байна, ямар ч үр дүн байхгүй, бууж өгөхгүй байна гээд л. Яриаг нь дуустал сонсолгүйгээр Малюта над руу эргэж асуусан нь: “Та яагаад мөрдөн байцаалтыг эсэргүүцээд байгаа юм?” гэлээ. “Мөрдөн байцаалт буруу явагдаж байнаа” л гэлээ дээ. “Сонирхолтой юм, яагаад тэр билээ?” гэж асууж байна. Би ярьж эхэллээ. Би ярихдаа догдолж байлаа. Яриаг минь тасалдуулах вий гэж айж байлаа. Юу ч болж болох шүү дээ. Над руу довтолж болно, намайг зодож болно, чангаланд суулгаж болно, дөнгөлж ч болно, эсвэл өөр ч арга хэрэглэж болно. Юу ч болж болох учир би энэ олдсон хэдхэн минут бол миний сүүлчийн боломж гэдгийг ойлголоо. Би яарч эхэллээ: намайг ийм ийм зүйлээр буруутгаж байгаа юм. Энэ бүгд гүтгэлэг, яагаад гэвэл юугаар ч нотлогдоогүй юм гэлээ. Хэрвээ нотлогдсон л бол намайг унтуулахгүй байх ямар ч шаардлагагүй, тэгээд ч ямар ч баримт нотолгоо байхгүй гэлээ. Мөгдөн байцаагч Малышев нь зөвлөлтийн нэг ч хүний хийхгүй зүйлийг, хууль ёсны гадуур хийж байна гэлээ. Намайг унтуулахгүй байна гэлээ. Би бараг таван минут ярисан байх. Тодорхой, ойлгомжтой. Бүгдийг л дэлгэх шиг боллоо. “дуусав уу?” гэж Малюта асуулаа. “Дууслаа” гэж би хариуллаа.

- Яагаад? гэж Малюта эргэж харангаа Малышеваас асуулаа. – Та тэрнийг унтуулахгүй байгаа юм уу?

Хөөрхий Малышев руу харахад ч аймаар байв. Засецкийн надад хэлэх нь бүх л байцаалтын төлөвлөгөө, асуусан протокол бүгдийг нь дарга нар нь хянаж байдаг гэнэ. Тэрнээс гадна микорфоноор байцалтын өрөөнд юу ярьж байгааг нь чагнадаг гэнэ. Хэрвээ тэр “гэрлийн чийдэн яаж асдаг юмб?” гэж Малышеваас асуусан бол үүнээс арай бага гайхах байхсан биз. Гэхдээ л тэр миний дэргэд, та нөхөр хурандаа, өөрөө байцаалтын төлөвлөгөөг батласан шүү дээ гэж хэлж чадахгүй байлаа. Малышев “Зүгээр ..л” гэж эргүүтнэ. “Яалаа гэнээ” гэж Малюта нүргэлээд, ” - Та тэрнийг хийгээгүй хэргийг нь хүлээлгэхийн тулд унтуулахгүй байна гэнээ” гэнэ. Малышев тэр агшинд намайгаа ор тас мартлаа. Тэр толгой дээр нь бөөн хар аюул босч ирж байгааг ойлглжээ. Яагаад гэвэл – огт санаандгүй байсан учир тэр ойлгоогүй байж. Тэр муу зүйл болох нь гэж хүлээлээ. Юун шилэн сав, энэ тэр вэ. Байцаагдагчтайгаа харьцаж чадсангүй. Болж байгаа явдал түүний хувьд асар аймаар зүйл байв. Хэрвээ болдог сон болж гэм тэр Малютагийн гутлын улыг долооход ч бэлэн байлаа. Харин Малюта догирхонгуй эргэн харж, надаас асуусан нь:

- Та ямар өрөөнд хоригдож байгаа билээ?

Би өрөөнийхөө дугаарыг хэллээ.

- Харулыг дууд! - гэж Малюта тушаалаа. – Таныг одоохон өрөөнд чинь аваачна. Унтаж амар, дараа нь бид дахин ярилцамз.

Би жинхэнэ шударга ёс, социалист хууль журам гэдэг чинь л энэ дээ гэж бодож явлаа... ганцхан Малюта Скуратовын байж байгаа байдал л энэ хэрэгтэй авцалдахгүй байв. Хоншоор нь нэг л зэвүүн, араатных шиг, хууль зөрчигчийн дүртэй, юу ч гэмээр юм... Энүүхэндээ гэхэд надад тэрний хоншоор хүртээлгүй байсан юм. Харуул гүйж ирлээ. Тэр тэдэнд юу ч юм хурдан хэллээ. Хоёр нь намайг өрөө рүү аваад явлаа. Давхрын ахлагчид хүлээлгэн өглөө. Бүгд яг ёс журмын дагуу явагдаж байна. Намайг өрөөнд оруулж өглөө. Өөр нэг давхрын ахлагч надад: “Таныг унтахыг зөвшөөрсөн, хүссэнээрээ унтаж болно. Өглөөний бослого танд хамаагүй”.

Би өрөө рүү шуугин орж, Засецкийг үймүүллээ. Нэлээд чангаар, намайг хүссэн зоргоороо унтахыг зөвшөөрсөн гэж хэллээ. Хянагч хэлж байна: “битгий их чанга яриарай, за юу” гэнэ. Сүүлийн энэ хэдэн хоногт анх удаагаа “За юу” гэж хандаж байхыг сонслоо. Би хэвтээд өглөө болтол унтлаа. Дараа нь сэрж, өглөөний будаагаа идэж, цай уугаад өдрийн хоёр цаг хүртэл дахин унтлаа. Нойр бүрэн сайхан ханахгүй л байлаа. Би босоод Засецкийд болсон бүх явдлыг ярьж өглөө...

========

Төгсгөлийн үг

Би өөрийнхөө засан хүмүүжүүлэхэд өнгөрөөсөн амьдралынхаа хэсгийн тухай бичсэн тэмдэглэлээ дахин уншлаа. Надад миний өгүүллэг таалагдсангүй. Өнгөрсөн он жилүүдийн тухай хэт хялбарчилж харжээ. Өрөвдөлтэй мөрдөн байцаагчид чичирч, харин Альтшулер л тэднээр юу хүссэнээ хийлгэсэн юм шиг. Малюта Скуратов ирлээ, гэлээ ч ялгаагүй тэрнээс айхгүй...

Тархи тэр өдөр, шөнүүдийн айдсын мэдрэмжийг гүнзгий тусгажээ. Өгүүллэгд зөвхөн тэмцэх, ялах гэсэн хүч л үлдсэн байна.

Баривчлагдах үедээ би “ид үедээ” байсан байж таарчээ. Би 24 настай байж: энэ насанд эсэргүүцэх нь 18 эсвэл 30 настай байхаас хялбар байдаг. Би гэр бүлгүй байсан нь миний эсэргүүцэх чадлыг бас л нэмэгдүүлсэн байж таарна.

Бас ямар ч автомат буунаас илүүтэй зэвсэг – бүтээлч бодлогыг шийдэх нууц байлаа. Би оюун ухааны хүч, түүний боломжинд эргэлтгүйгээр итгэдэг болсон юм.

Г.Альтшуллер (1996)

© Альтшуллер Г.С., 1986.

Төгсөв.

Орчуулсан Т.Батууг

2009 он.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)