Шинийг сэдэх бодлогын онол : ДУРСАМЖ БИЧИХ ТЕХНОЛОГ БУЮУ Г.АЛЬТШУЛЛЕРИЙН АМЬДРАЛЫН ЗАРИМ МӨЧҮҮД 3-р хэсэг

new

ДУРСАМЖ БИЧИХ ТЕХНОЛОГ
БУЮУ Г.АЛЬТШУЛЛЕРИЙН АМЬДРАЛЫН ЗАРИМ МӨЧҮҮД

3-р хэсэг.

...1950 оны арван сар. Шорон.

Мэдээж, энэ хүртэл засан хүмүүжүүлэх байсан гэхдээ л уучлаарай тэр чинь шорон юм шүү.

Лефортовын шорон маш муу байв. Энэ хүртэл би Улсын төв шоронд сууж байлаа. Том Лубянка. Тэнд шал өөр үйл явдал бий. Магадгүй ээлж нь ирэхээр ярих байх.

Энэ явдал Лефортовын шоронгийн баргар өрөөнд болсон юм. Социалист хууль ёсны хувь хүний эрхийг дээдэлсэн цаг үед өнөө социалист хуулиа уландаа гишгэн мөрдөн байцаалтыг явуулж байлаа. Энэ нь тухайн тохиолдолд илрэхдээ, мөрдөн байцаагч намайг унтуулахгүй байсан юм. Шоронгийн дэглэм бараг л сувиллынх шиг. Өглөө зургаад сэрээнэ, унтаж болохгүй. Хучлага дэвсгэрээ хуйлаад, банзан дээрээ сууна. Сууж болно, хуйлаатай дэвсгэрээ тохойлдож болно.

Өдөр нь хорин минутын зугаалга, хоёр удаа бие засуулна, өдрийн болон оройн хоол. Шөнийн арван цагт амрана.

Дараа нь байцаалтанд дуудна. Жинэхэндээ бол байцаалт огт байсангүй. Ирлээ, суу гэнэ. Мөрдөн байцаагч өөрийнхөө ажлаа хийгээд завгүй, хаа нэг залхуутай маягаар асааж байна: “За чи, ямар зэвсэг зохиосонб, үнэнээ хүлээ?”. Тэнэг асуултанд тэнэг л хариулт өгнө. Гэх жишээний: “Юун тухай асууж байгааг чинь мэдэхгүй байна. Надаас юу хүсээд байнаа”. Хэдийгээр энэ үед жишиг болсон зүйлийг л мөрдөн байцаагч чамаас хүсч байгаа гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч гэсэн.

- За заа тэгвэл суугаад л бай, гэж мөрдөн байцаагч хэлнэ. – Санахаараа хэлнэ биз.

Өглөөний таван цагт харуулыг дуудна. Барагцаагаар тав хагасын үед өрөөндөө ирнэ. Мөрдөнгийн хэсэг, хорихын хэсэгтэй нэг доор байрлана. Ярьцгаах нь шоронг II Екатеринагийн үед босгосон гэнэ. Энэ баргар байшинд морилогчдийн хөлийн аясаар шатны гишгүүр нь голдоо элэгдэж мөлийжээ.

Өглөөний зургаад хорин минут дутуу байхад өрөөндөө ирлээ. Чамайг хувцсаа тайлж, хэвтэж унт гэнэ. Арван таван минут л дуг хийнэ. Дараа нь босолт. Өдрөөр унтаж болохгүй.

Анхны өдөр би дажгүй сэргэлэн байж, энэ муу мөрдөн байцаагч иймэрхүү аргаар намайг буулгана гэвэл гонжийн жоо гэсэн юм бодож байлаа. Тэр зөрчигддөг социалист хуулийнхаа хамгийн сулхныг нь сонгосон байв. Би яагаад ч гэсэн тэснэ дээ.

Хоёрдахь өдөр энэ тухай бодоогүй ч гэсэн тэсч гарлаа. Гуравдахь өдөр би өөрийгөө муудаж байгааг мэдрээд эхэллээ: ямар нэгэн юм бодож олох хэрэгтэй. Өдөр нь унтуулахгүй, дараагаар нь шөнөжин суулгана, ингээд байвал ч би тэсэхээргүй нь байна.

Мөрдөн байцаагч “Намын товч түүх” –ээр товчлол хийнэ. Тэр өдөр нь сайхан унтчихсан амьтан орой нь сэргэлэн ирнэ. Шөнө харин жинхэнэ ажилаа хийнэ дээ. Дараа нь өдөр нь тэр явж унтахад, би өдөржингээ банзан дээрээ сууж өнжинө.

Би өрөөнийхөө гал хамтай зөвлөлдлөө. Засецкий гэдэг юм. Тэр хамгийн удаан тэссэн хүн нь долоо хонодог юм даа гэж байнаа. Тэгэхээр даваа гаригт эхэлсэн юм чинь бямба хүрэх нь, магадгүй бүтэн сайнд ч үргэлжилэх байх. Одоохондоо өөрийгөө хянаж чаддаг, дутуу нойртойгоосоо болоод юу хамаагүй ярчихаасаа өмнө юм бодох хэрэгтэй. Өрөөндөө л буцаж очоод унтахын бөөн хүслэн болсон байгаа шүү дээ.

Толгой дотор энэ бүхэн бантан болоогүй байгаа дээрээ бушуухан нэг юм бодох ёстой. Чухам тэр үед л би өөрийнхөө хамгийн суут бүтээлийг нээсэн юм даа. Энэ бол ямар ч дурсамжийг чимэхэд тохирох эд байлаа. Дажгүй сайн бүтээл болсон шүү. Энд физикийн зөрчил нь маш тод харагдаж байв.

Унтахын тулд би нүдээ аних хэрэгтэй. Нүд аниатай байх ёстой. Би нүдээ хараатайгаараа унтаж хараахан сураагүй байсан юм. Мэдээж хянагчид унтаж баригдаад чангаланд суухыг хүсээгүй болохоор би нүдээ хараатайгаар суух хэрэгтэй байлаа.

Нүд маань аниатай байх ёстой мөн нүд маань хараатай байх ёстой. Өөрийнхөө хувьд бол аниатай, хянагчийн хувьд бол хараатай. Байдаг л нэг физикийн зөрчил юм. Түүнийг техникийн зөрчил маягаар ангилж болохгүй нь ямар харамсалтай вэ. Гэхдээ л зөрчил нь байж байгаа байдлаараа физикийн шинж нь маш тодорхой ялгарч байлаа.

Засецкий бид хоёр татаж байгаа тамхиныхаа гадна хайрцагны цааснаас урж авлаа. Харандааны оронд хэдэн ширхэг шатсан чүдэнзний мод түүгээд, тэрүүгээрээ нүд зурлаа. Цаасаа нүдний хэлбэртэй болгож урсан байсан юм. Тэгээд хүүхэн хараа зурлаа. Үүнийхээ дараагаар би суулаа. Бодлогоширсон гэхээр тохиромжтой байрлал эзэлж авлаа. Өрөөний хаалганы цонх их жижигхэн байсан юм. Бас битүү торлосон. Өрөөнд хоёр л ортой. Нэг ор нь хананы дагуу, нөгөө нь хаалганы эсрэг тавиатай болохоороо сайн харагддаг. Хананы дагуу тавиатай нөгөө нь цонхон доор таардаг. Энэ ор хаалганы шагайвраар муу харагдана. Тэгэхээр нь би цонхон доорх орон дээр хуйлсан дэвсгэрээ тохойлдоод суулаа. Үүнийг зөвшөөрдөг байсан юм. Бид чангаар ярилцаж эхэллээ. Юун тухай ярьснаа аль хэдийнээ мартжээ. Ердөө л санаанд орсоноо чалчлаа. Би ч дорхноо сүхээр цохиулсан мэт унтаад өглөө.

Засецкий өрөөн дотроо яваад л яриад л. Үе үе над руу анхаарлаа хандуулна. Би өглөөний арван нэгээс эхлээд одоо бол надад зөвхөн садаа болох болсон өдрийн зугаалгаас бусад бүх цагаар нам унтлаа.

Би оройны жинхэнэ унтлага эхэлтэл нь арван цаг хүртэл унтжээ. Дараа нь арван таван минут унтсаны дараагаар мөрдөн байцаалтанд дуудлаа. Миний нойр бүрэн сэргэсэн байв. Би бүтэн хэдэн шөнө нойргүй байсан шинж огт байхгүй, дажгүй харагдаж байсан байж таарна. Би тулалдах аргаа оллоо гэдгээ ч ойлголоо. Тулалдаж чадна гэдгээ бас ойлголоо. Тэгээд харъя л даа: хэн нь хэнийгээ бол доо? Өөрөөр хэлбэл хэн нь хэнийгээ гэдэг нь огт ойлгомжгүй байв. За ямар ч байсан би хөхөрч эхэлсэн юм.

Мөрдөн байцаагч аймаар гайхлаа. Тэр суугаад намайг харж өглөө. Бараг цаг өнгөрсөн хойно асууж байна: “Чи өдөр унтаа юу?” би хариулж байна: “Яаж болох юм? Биднийг өдөр унтахыг зөвшөөрдөггүй ч дээ. Өдрөөр унтах хоиотой” гэж би хэллээ.

- Чи унтмааргүй байна уу? Гэж тэр жинхэнэ бодитоор сэтгэгч адилаар асууна. Би гайхсан царай гаргаад:

- Унтах аа? Таны хажууд уу? Гэнэ.

Тэрнийг жаахан бааллаа. Би тэрнээс нэг их айдаггүй байлаа. Үүнээс өмнө нь надад гайгүй мөрдөн байцаагчид таарч байсан юм. Тэдний бол кинонд л гаргахаар байлаа. Кинонд ч угаасаа гаргадаг л даа. […]

Харин энэ Малышевыг би шал өөрөөр төсөөлж байв. Москвад авчирахад нь би уг нь өөр юм бодож байсан сан: за, тэнд очиж байгаа юм чинь... Гэтэл энд иймэрхүү аваргууд байдаг, харин тэнд... Харин энд ахмад цолтой байж байдаг. Нэгдүгээрт – энэ бол зэрэг буурсан явдал. Шернин дэд хурандаа байсан. Бестамалжан хошууч цолтой. Гэтэл энд ахмад цолтой нөхрийг явуулж байдаг. Энэ бол хувь хүнийг хүндэтгээгүй хэрэг. Москвад авчирах хэрэг ингэхэд байсан юм уу даа? Тэгээд дараа нь – тэнэг бас солиот. Тэрний царай нь яг донгио. Өнгөгүй, цэлцгэнэсэн загасных шиг нүдтэй. Боловсрол муутай. Суучихаад л энийг яаж бичдэг билээ, тэрийг юу гэдэг билээ гээд л. Ямарч сонирхолгүй амьтан. Түүний ухааны хувьд нөхцөл байдал давагдашгүй байлаа. Тэрний тооцоогоор бол гурав хоногийн дотор ямарч хүн ядарсанаасаа болж бууж өгөх ёстой гэнэ. Ядаргаа, нойр дутуу, хоол муу, сэтгэл санааны байдлаасаа. Тэгтэл би гэж догь амьтан жүжиг үзэхээр ирж байгаа юм шиг. Тэгээд бас хөхөрсөн шүү.

Хараажаар тэр энэ тухай хянагчдад дуулгасан бололтой. Дараагийн өдөр нь хяналтыг хүчитгэсэн байлаа. Бүтээл маань алдаа мадаггүй ажиллалаа. Урамшуулалаа ч тэр дороо л авлаа. Нойр – ямар ч мөнгөн шагналаас илүүтэй байв. Би долоон цагийн орчимд л унтаж эхэлдэг байлаа. Арван нэгт бага зэрэг салхилаад, дахиад л унтана.

Бас нэг зүйлийг өгүүлэхээ мартаж. Лефортовын хажууханд нь тэр үед онгоцны хөдөлгүүр туршдаг эрдэм шинжилгээний хүрээлэн байрладаг байв. Тэнд хөдөлгүүр туршдаг суурь байдаг. Хөдөлгүүрээ салж унатал нь ажиллуулж туршина. Онгоцны хөдөлгүүрүүд нь дуу намсгагчгүй. Хоригдлууд энэ бүгдийг нь зүгээр л яндан гэж нэрлэдэг байв. Яндан орилоно, яндан орилоогүй байна. Хоёр янзын байдалтай байна. Нэг нь хөдөлгүүр хэзээ нэг цагт эвдэрнэ (ихэвчлэн нэг өдөрт, заримдаа хоёр өдөрт). Дараагийн хөдөлгүүрийг суурин дээрээ бэхлээд дахиад л салж унатал нь дээд чадлаар нь ажиллуулна. Яндан ажиллаж байхад, за бараг бүх тохиолдлын 70- 80% нь ажиллаж таардаг, өрөөнд хашгирах хэрэгтэй болно. Тэгэхгүй бол юу ч дуулдахгүй. Хараажаар энэ нь хоёуланд нь ашигтай байж. Нэг нь хөдөлгүүрээ сайтар туршина, нөгөө нь захирагдагсдынхаа тэвчээрийг шалгана. Надад яндан саад болдоггүй байлаа. Би хүссэнээрээ л унтдаг байв. Гэвч эцсийн эцэст яндан л биднийг хөөдөж орхисон юм.

Тав билүү зургаа дахь өдөр манай байцаагч уурласан, үл ойлгосон, бухимдсанаасаа болоод галзуурах дөхлөө. Тэр над руу хашгирч, эвийлж байцаах аргаа сольж үзлээ. Аятайхан ярьж, загнаж, сүрдүүлж, эсвэл ердийнхөөрөө ярина. Надад янз бүрийн цаас өгнө. Би энэ аргануудад нь юу гэж орох вэ дээ, унтаж унтчихсан юм чинь. Тэрнээс гадна надад би удахгүй өрөөндөө очоод, хүссэнээрээ унтана даа гэсэн итгэл бий болсон байлаа. Чи ийм юм бодож олсон юм бол би чамаас илүүг олно доо. Ер нь бол би хүний оюун ухааны хүчийг мэдэрсэн бөгөөд энэ нь Лефортовын шоронд хүртэл үйлчилдэг жинтэй эд байв.

Малышев асуултаа улам эвгүй болголоо. Би өөдөөс нь тэвчээд л, заримдаа таг дуугүй гүрийдэг байлаа. Намайг яах нь гэж оролдоно. Намайг бараг сар унтаагүй гэнэ. Сонор сэрэмжийг чинь алдуулахаар оролдоно. Мэдээж энд тодорхой хэмжээний эрсдэл байлаа. Нойр дутуугийн гай. Үүнтэй тэмцэх хэрэгтэй. Нэг талаас бол надад аль болох сунгах хэрэгтэй, нөгөө талаас бол надад хөх чонын аюул байхгүй болсон тул дуусгах хэрэгтэй байлаа. Тэр арга барилаа өөрчиллөө. Гэвч хараажаар, төлөвлөгөө ёсоор надад авсан нойргүйдүүлэх аргын дүнг гаргах хэрэгтэй болсон бололтой. Тэр шалгаж эхэллээ.

Бид цэвэр тохиолдлоор шатсан юм даа. Сонор сэрэмжээ алдсан байж. Яндан орилсоор л. Гал хам маань надтай ярьж байгаа дүр үзүүлэнгээ холхино.

Засецкий бол цэргийн орчуулагч байсан юм. Цэргийн сургуульд франц хэл заадаг байж. Франц дууг янзтай дуулна даа. Тэгээд нөгөөх чинь хараажаар, франц дуугаа л францаараа дуулж байсан бололтой. Би унтаад л, сонсож байгаа юм мэдээж байхгүй. Тэр намайг хайхрахаа болисон бололтой. Харин би бүүвэйлэгдэн таатай нь аргагүй унтана. Тав эсвэл зургаа дахь өдөр л байсан юм даг. Чамайг оролдох хэн ч байхгүй. Өдрөөр унтах гэдэг ч аргагүй л нэг жаргал шүү.

Тэгтэл гал хам маань гэнэт л хаалганы цаана бөөн пижигнээн болохыг сонсчээ. Хянагч хаалганы шагайвраар хартал аймаар юм үзжээ: нэг хоригдол нь чадарсан мэт сууна. Нүд нь хараатай, ам нь ангайчихсан, хэл нь унжчихсан байна гэнэ. Хянагч давхрын ахлагчаа дуудахаар гүйлээ, тэр өөрөө онгойлгох эрхгүй л дээ. Тэгээд оръё гэсэн ч түлхүүргүй байсан байх. Тэнд тийм хатуу дүрэмтэй юм. Нэг нь нөгөөдөө итгэнэ гэж байхгүй. Давхрын ахлагч руу очих ёстой.

Засецкий маань туршлагтай хүн байжээ. Энэхүү муухай байшинд хэдийнээ хагас жил болсон байлаа. Хаалганы цаана шуугилдахыг сонсонгуутаа л францын шалиг дуугаа дуулахаа болиод, над руу хартал, толгой нь гэлжийчихсэн, амаа ангайгаад хэлээ унжуулаад авч өгч байв гэнэ. Бас шүлсээ гоожуулсан гээч. Нүд нь хараатайгаа. Чадарсан хүний сонгодог төрх.

Энэ байгууллагын үйлчилгээний гол онцлог гэвэл бүх төрлийн амиа хорлолтоос сэргийлэх явдал юм. Харин чамайг шүүгээд, ялаа өгсөн бол ч... Тэр үед бол хүссэнээрээ, дуртайгаараа үхэж болно. Тэр байтугай чамд үүнд чинь туслаад өгнө гээч. Харин мөрдөн байцаалтын үед бол чи бол мэдээллийн үнэт эх сурвалж, бас бурхнаас заяаасан бэлэг...

Давхар хооронд тор татсан байна (та нар лав киноноос харсан байх). Чийдэнгийн гэрлээ унтахад унтраахгүй, чи амьд арзайж байна гэдгээ харуулахын тулд улаан нүүрээ заавал шагайвч руу харуулж унтана. Гутлын үдээсийг хураана. Хэрвээ нүдэндээ шилтэй бол шөнөдөө хураалгана. Энэ бүгд бол үйлчлүүлэгчдийн амь насыг хамгаалахын тулд дээд зэргээр анхаарсан систем байлаа. Тэгтэл нэг үйлчлүүлэгч нь яав ч хэвийн биш байж байдаг. Зөвхөн үүний төлөө тэр хатуу ширүүн цаг үед ямар ч эвгүй явдал дагуулах магадгүй юм.

Засецкий маань юу хийсэн гээч? Засецкий над руу гүйж очоод, намайг өрөөний голд чирч авчирсан байгаам. Яагаад гэвэл надад юу ч яриад цаг алдахын л нэмэр байсан учраас. Хэдхэн хоромд бүх юм шийдэгдэх байлаа. Орчуулагч ч гэлээ, цэргийн хүн болохоороо барьц алдсангүй. Ганцхан гулдраад л өрөөний голд тавиад, нүдний минь наалтыг хуу татав (миний нүд аниатай хэвээрээ байсныг хэлэх хэрэгтэй). Тэгээд тэр наалтаа нууц алдахгүйн тулд залгисан гэж байгаа- энэ ч Жерара Филипп мэтийн адал явдалтай франц ном зохиол их уншсаных байх л даа... Яг тэр мөчид харуулууд шуугиад орж ирлээ. Ороод ирэхийн хувьд ч ирдэг байж, харин юу болоод байгааг ойлгодоггүй ээ өнөөдүүл чинь. Сэргэх үедээ, ахлагчдаа болсон явдлыг ойлгуулах гээд ядаж байгаа хянагчийг би олж харлаа.

- За тэр энэ унтаж байсан – гэж хянагч хэллээ.

Засецкий түүний өөдөөс хариулна:

- Яаж тэр чиньунтах юм, та нар өөрсдөө нүд нь хараатай байгааг харсан биз дээ.

Үргэлжлэл бий...

Орчуулсан Т.Батууг

2009 он.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Ganaa (зочин)

muugui bolj...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)