Шинийг сэдэх бодлогын онол : ДУРСАМЖ БИЧИХ ТЕХНОЛОГ БУЮУ Г.АЛЬТШУЛЛЕРИЙН АМЬДРАЛЫН ЗАРИМ МӨЧҮҮД 2-р хэсэг

new

ДУРСАМЖ БИЧИХ ТЕХНОЛОГ
БУЮУ Г.АЛЬТШУЛЛЕРИЙН АМЬДРАЛЫН ЗАРИМ МӨЧҮҮД

2-р хэсэг.

Эсвэл 1951 оны хавар, гурав билүү дөрөвдүгээр сард эргэж очъё. Воркута. Тэр үед би цэргийн сургуульд биш харин ч бүр эсрэгээр нь байлаа.

Хоёр ч засан хүмүүжүүлэх байсан юм. Воркутлаг – гэдэг нь эрүүгийхэний, Речлаг – гэдэг нь улс төрийн хоригдлуудын. Нэг явдлыг яримаар санагдаад.

Би ажил хийхээс татгалзсан тул торгуулийн засан хүмүүжүүлэх руу ачигдах магадгүй байлаа. Гэхдээ бидэнд аз таарсан юм. Манай бүх хүмүүсийг жижигхэн засан хүмүүжүүлэх руу нүүлгэлээ. Воркутлагийн засан хүмүүжүүлэх нь Речлагийнхтай нэгдлээ.

Цасанд хучигдсан зургаа билүү долоон урт байшин. Жижигхээн засан хүмүүжүүлэх... Засан хүмүүжүүлэхийнхэн бүгд нийлээд төмөр замын салаа шинээр барих ёстой. Замын ажил эхлэх хүртэл сарын зай байсан учир хүмүүсээ иртэл нь барилгаа л бэлдэж байлаа. Цас цэвэрлэнэ, өргөстэй утсаар хашаа босгоно...

Өглөөд ажил олгогч ирээд тушаал өгнө: чи гарна, чи гар гэх мэтээр... Ажил олгогч гэдэг нь каторжанчууд. Каторжанчуудыг ихэвлэн Воркутлагт хоридог байсан боловч бас бидэн рүү Речлагт шилжүүлдэг, тэгээд тэд нараар захиргааны алба хаалгадаг байсан юм. Дунд зэргийн техникийн албан тушаалтан бол аравтын дарга, тасгийн дарга, ажил олгогч болно. Каторжанчууд гэдэг нь германчуудын гар хөл болж, үхлийн зондеркоманд гэгчид байсан хүмүүс шүү дээ. Сэтгэл санаагаар үхүүлэх зорилготой л баг байлаа даа. Мангар том биетэй амьтан, хоёр ч бие хамгаалагч дагуултай явна. Тэд гартаа бүх хүмүүсийн нэрсийг бичсэн банзан самбар барьж явна. Энэ нь бас зодуурын үүрэгтэй.

Иймэрхүү л дарга нар засан хүмүүжүүлэхийн байр руу орж ирээд, тушаал буулгана даа: хэн ажилд гарахыг заана. Татгалзах тухай яагаад ч юм авч хэлэлцдэггүй журам тогтсон байв. Анхных удаа би гарлаа. Хүйтэн байранд ажилгүй суух уйтгартай байсан хэрэг л дээ. Тухайн үедээ засан хүмүүжүүлэхийн бүсд хоёр гурван цагаар цас цэвэрлэх гэдэг бол бараг ч аятайхан ажил байсан юм. Биеийнхээ чилээг гаргангаа шүү... Иймээс л би дуртай байсан юм. Би засан хүмүүжүүлэход ирээд аль хэдийнээ гурван сар болсон байлаа. Бас ч гэж зарим юмыг сурсан байж. Би хоёр дахи удаагаа гарч болохгүй, яагаад гэвэл чамайг тэгвэл чинь талхилна гэдгийг мэддэг болсон байв. Өөрийнхөө ээлжийг иртэл хүлээх хэрэгтэй.

Дараа өдөр нь нөгөө ажил олгогч чинь бас л нөгөө туслахуудтайгаа ирлээ. Дахиад л: чи гарна, чи гарна, бас чи... Намайг заалаа. Би гарахгүй гэдгээ хэллээ.

- Яагаад? Гэж гайхсан ажил олгогч асууж байна.

Өчигдөр гарсан, одоохондоо надад хангалттай гэж би хариуллаа.

Ажил олгогч ер нь бол үгийн өргөн утгаараа туршлагатай сэтгэл зүйч байж таарлаа. Тэр нөхцөл байдлыг хоромхон зуур дүгнэж үзээд, намайг зөрүүдлэхээр шийдснийг ойлголоо. Тэр зодоон цохион гаргах сонирхолгүй байлаа. Тэгээд буулт хийлээ. Тэрнийг буулт хийснийг хэн ч анзаарсангүй. Тэр хэлэх нь: тэнэг л байна даа чи, засан хүмүүжүүлэхийн бүс дотор зугаалж агаар амьсгалахгүй гэлээ. Дараа нь гуйна даа гэнэ. Өөрөөр хэлбэл нэр хүндээ алдсангүй. Гэхдээ л бид бие биенээ ойлголцсон юм. Би түүний багт багтдаггүй байсан юм. Хэдийгээр надад аймшигтай юм юу ч байгаагүй ч ялгаагүй.

Ханзны андыг минь Шварц гэдэг байлаа. Москвагийн багш хүн л дээ. Тэр Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэм шинжүилгээний ажилтнуудад зориулан герман хэл заадаг байжээ. Шварцман бол байдаг л нэг жүүд төрхтэй, жүүд царайтай, жүүд хамартай, жүүд дуудлагатай нэгэн байсан юм. Тэр юунаас болж суусныг ёстой бурхан л мэдэх байх. Онигоо яриснаас гэлүү, өөр аар саар юмнаас ч гэлүү. Гэхдээ өөрийнхөө авдаг “алдарт” арван жилээ авсан байсан юм даг. Тэр жилүүдэд энэ бол хамгийн бага хугацаатай шийтгэлд тооцогддог байв.

...Шварцман эргэн тойрноо сайн гэгч хараад дараа нь надаас асуусан нь: “Чи яаж тийм даргыг эсэргүүцэхээр шийдэв ээ?”

Би сайн гэгч тайлбарлалаа. Хоёр дахь удаадаа Шварцман овоо дөхлөө. Гэсэн ч эргэж ирээд хэлэх нь: “Энэ болгон сайн хэрэг. Гэвч чи гарсангүй. Ажил олгогч гуравдахь удаад намайг томилвол би ч гэсэн гарахгүй” гэлээ.

Би түүнд “Битгий тэгээрэй. Та сэтгэл санааны хувьд тулаанд бэлэн биш байна. Энүүнд чинь аймаар юу ч байхгүй шүү дээ. Цаг агаар сайхан байна, цастай, нартай. Энүүхэн жаахан ажилд чинь аймаар юм алга шүү дээ. Адал явдалд битгий орооцолд” гэлээ. Шварцман “Би тэгээд бусдаас юугаараа муу юм?” гэж хариуллаа.

Бурханы заяасан өдөр, бурханы заасан эрх мэдэлтэй ажил олгогч ирлээ дээ. Чи гарна, чи гарна, бас чи... гээд Шварцманыг заалаа. Тэрээр намайг огт анзаарсангүй.

Шварцман огло хийлээ. Хараажаар тэр энүүнд удаан гэгч суурьтайгаар бэлдсэн нь илэрхий. Түүний хувьд ийм алхам хийх нь Гастелло эсвэл Александра Матросовын гавъяаг давтахтай л адил хэрэг байсан юм. Тэр буланд байсан авдар руу тайван алхаж очоод, тагийг нь салган авлаа. Таг нь бариултай байлаа. Тэгээд нөгөө гартаа бидний шал цэвэрлэдэг модыг барилаа. Тэгээд энэ эртний грекийн дайчдын хамгаалалтын байдалдаа Шварцман таг хөшиж орхилоо. 147 гэсэн тоотой хөвөнтэй, үнгэгдэж ноорсон хүрэмтэй. Толгой дээрээ хөвөнтэй, чихтэй мөртөө ямар ч хэлбэргүй малгай тавьсан. Грекийн дайчдыг дуурилгасан хөгийн шог баримал байлаа. Шварцманы цутгамал төрхөнд илрэх царай: боллоо, өнөөдөр би хаашаа ч явахгүй, гэх ажээ. Ажил олгогч түүн лүү гайхсан байдлаар харлаа.

Яг энэ мөчид би зэрлэг чангаар тачигнатал хөхөрлөө. Ийм үзэгдлийг хараад би тэсж чадахааргүй байлаа. Ажил олгогчийн бие хамгаалагчид Шварцманыг ганц хоромд тасчихад бэлэн байлаа. Гэсэн ч ажил олгогч Шварцманы үйлдлийг тоглоом болгон хүлээн авсан юм.

Тэгээд энгүүнээр хэлсэн нь: “Үгүй ер өө... Ямар аймаар амьтан бэ. Дургүй байгаа бол болих л үгүй юу”. Тэр мөчид түүн лүү бие хамгаалагчид нь бүслэн ирээд, “харандаагаа” тулаанд бэлдсэн байлаа.

Баатарлаг зориг гэж энийг л хэлнэ дээ. Магадгүй Шварцман бүх амьдралынхаа туршид цор ганц удаа ийм алхам хийсэн байх...

Би одоо л юу хийхээ ойлголоо. Эхний эхлэлийг (цэргийн эмнэлэгтэй) голлоо. Хоёрдахь эхлэлийг бас голно. Эхлэл маань заавал чгүй бүтээлч чанартай байх ёстой юм байна. Тэгэхээр үйл явдал нь ч бас тийм байх ёстой. Тэгвэл л бүх юм байрандаа орно. Яагаад гэвэл энэ нь сод бүтээл байх болно.

Үргэлжлэл бий...

Орчуулсан Т.Батууг

2009 он.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)