Шинийг сэдэх бодлогын онол : ДУРСАМЖ БИЧИХ ТЕХНОЛОГ БУЮУ Г.АЛЬТШУЛЛЕРИЙН АМЬДРАЛЫН ЗАРИМ МӨЧҮҮД 1-р хэсэг

New

ДУРСАМЖ БИЧИХ ТЕХНОЛОГ
БУЮУ Г.АЛЬТШУЛЛЕРИЙН АМЬДРАЛЫН ЗАРИМ МӨЧҮҮД

1-р хэсэг.

... Дурсамж бичих нь энгийн хэрэг л дээ. Эхлээд ерөнхий зарчмаа олно. Дараа нь дурсамжаа эхлэнэ, бусад нь явцдаа шийдэгдэнэ...

Ерөнхий зарчмын хувьд бол би бодлоо л доо. Өөрийнхөө тухай ярихад хүрдэг учраас дурсамж уулнаасаа л надад таалагддаггүй л дээ. Харин өөр хүний дурсамж гэвэл ч болж байна шүү. Яръя гэвэл Злотины тухай ямар гоё дурсамж гарна гээч. Заримдаа би түүнийг зүүдэлдэг байсан юм. Злотин Римд байх юм. Энэ ч гайхалтай биш л дээ. Учир нь үүний өмнөхөн би Эртний римийн түүхийг уншиж байсан л даа. Харин тэнд зургуудын тэн хагас нь эртний хаадуудынх байлаа. Нөгөө тэн хагас нь Злотинтай яг усны дусал шиг л адилхан гээд бод доо.

Жишээ нь эзэн хаан Нерон бол тэр чигээрээ л Злотин. Ганцхан чимээгүй л байна. Тэгэхээр бунханд байгаа Злотин бол дурсамжын сайхан эхлэл болно. Тэгээд бас титимтэй (гайхаад байх явдалгүй: аугаа Помпей , Юлиан гээд бүгд л титэмтэй байсан шүү дээ). Злотин ч бас титэмтэй- Археоптерикс гэдэг юм. Яагаад заавал Археоптерикс гэж? Бүү мэд дээ...

Хоёрдахь хувилбар. Дурсамжаа хөгширсөн хойноо биш, харин урьдчилж бичих хэрэгтэй. Хөгишрсөн хойноо бичсэн дурсамжинд худлаа залж болохгүй болохоор дэмий юм шиг ээ. Жишээлбэл, би Африкт арслан агнаж байлаа гээд авч лав болохгүй дэг. Зарим нь үнэмшихгүй. Одоо миний бичих гээд байгаа дурсамжийг бол таван настай байхдаа ч зохиож болно. Тэгвэл би ямар олон удаагийн түймэр унтраасан дурсамж байх бол оо. Байж болох бүх түймэр: усан дээр, газар дээр, газар доор...

Дурсамжийг арван хоёртой байхдаа ч бичиж болно. Хэрэв тэгвэл далайн тухай л давамгайлсан дурсамж гарах байх даа.

Дурсамж бичих дадлагыг амьдралын төгсгөлд илүүддэг гэж би үзэж байна. Тиймээс эртхэн бичих хэрэгтэй. Би өөрийнхөө тухай биш ярих, бичих шаардлагатайг чухамдаа ойлгоод л байна. Харин заавал өөрийнхөө тухай гэвэл урьдчилж бичих хэрэгтэй.

Дурсамжийн хоёр хэлбэр, эхлүүлэх хоёр арга байдаг.

Эхний арга нь – сонгодог: Иван Иванович Иванов нь тэр аймгийн тэр суманд тэдэн онд төржээ... Уншигч эхний хуудсанд залхаснаасаа болоод чад хийнэ... Хэдийгээр цааш нь ямар нэгэн үйл явдал өрнөх байсан ч ялгаагүй. Сонирхолтой юм юу ч гүй...

Хоёрдах нь уран сайхны арга юм. Энэ нь дурсамж зохиогч аль нэг тод харагдах үйл явдлыг сонгодогт голлоно. Хамгийн хурц, сонирхолтойг нь. Тэгээд дараагаар нь урьдын өнхрүүш эхлэнэ: Иван Иванович Иванов нь тэр аймгийн тэр суманд тэдэн онд төржээ...

Бид хоёрдах замаар нь явнаа. Ганцхан юм нь “эхлүүлэх” үйл явдлаа л олох хэрэгтэй. Иймэрхүү байдалд хамгийн гол нь бодох хэрэг байхгүй. Бидэнд одоогоор юу байгаа билээ? Бид эмнэлгийн магадлагаатай л байна. Өглөөнөөс эхлээд шинжилгээ, дараа нь суултуур, дараа нь тариа, дараа бариа засал гэх мэтлчэн... Энд миний амьдрал ядруухан төдий ч дурсамж бичихэд маш таатай. Бас санан дурсах зүйл ч бий. Би ч будилах аргагүй л дээ. Хэрвээ би эмнэлэгт ная дахи удаагаа хэвтэж байгаа бол сон, би 62 дахиа 17 дахитай андуурах магад. Гэтэл би амьдралдаа анх удаагаа л эмнэлэгт хэвтсэн байдаг. Энэ нь 1942 оны найман сард болсон юм. Тэгэхэд би цэргийн нисэхийн сургуульд сурч байлаа. Гахайн хавдраар өвдсөн юм. Хүүхдэд тусдаг өвчин цэргийн эмч нарыг мухардалд оруулсан хэрэг л дээ. Надад юу тохиолдсныг тэд ололгүй удсан шүү. Их халуурч, хүзүү өвдөөд л... Цэргийн эмч нар хүүхдийн өвчнийг оношилж дадаагүй байж. Гэхдээ удалгүй энэ чинь гахайн хавдар байна гэдгийг оношлох эмч олджээ.

Тэгээд гахайн хавдар нь овоо гайгүй болоод ирэнгүүт, намайг энэ оноштойгоор нь (латынаараа бол ямар урт, орооцолдсон нэртэй гээч) Тбилиссийн тойргийн цэргийн эмнэлэгт шилжүүллээ. Тэнд ирэхдээ би бараг л эрүүл болсон байв. Гэхдээ цэрэг л бол цэрэг шүү дээ. Хэрвээ цэргийн эмнэлэгт хэвтсэн л бол зүгээр нэг гараад явна гэж байхгүй. Нэг нь нөгөөдөө илтгэнэ, тэр нь дээшээ бас илтгэл бичнэ... дээрээсээ тушаал хүлээнэ.. энэ тушаал нь цаасан дээр буугаад ирнэ...

Надад тэнд байх уйтгартай байлаа. Эмнэлэгт номын сан байхгүй гэдгийг олж мэдлээ. Зөөчихсөн юм байна л даа. Дайнаас өмнөх бага зэргийн нөөц номыг нь зөөчихж. Миний эмнэлэгт хийдэг үндсэн ажил бол орой болохыг хүлээх, тэгээд оройн кинонд орох л байв.

Аа тийм, би өдрөөр хийдэг нэг зугаатай болсон байсан юм. Би тэргэнцэр дээр сууж явдаг нэг өвчтөнтэй танилцсан байв. Тэр маань тэргэнцрээ ашиглах маш их дургүй сэн. Харин би тэрийг нь унах дуртай. Хөдөлгүүр ч байхгүй ердийн тэргэнцэр шүү дээ. Хөшүүргийг нь нааш цааш татаад л унаад давхина даа. Би бүтэн өдрөөр давхина. Бүгд зам тавьж өгнө гээч.

Нэг орой “Гэгээн Йоргены баяр” гэдэг кино гарах ёстой байлаа даа. Энэ бол миний үзэх дуртай киноны нэг байсан юм. Тэрнийг би бараг 20 удаа үзсэн байх аа. Орой нь өөрийн багийханы хамт явж үзэхээр шийдлээ. Цэргийн эмнэлэг их том хашаатай байв. Газар нь уулархаг. Кино театр доор байдаг тул очих зам нь эхлээд урууддаг юм. Би явганаар явахдаа үүнийг нь анзаараагүй юм байж. Тэгээд энэ замаараа давхиж гарлаа... Тэгтэл хачин юм боллоо. Үнэнийг хэлэхэд яаж ийм юм болсныг би хэлж ч мэдэхгүй байлаа. Гар тоормос нь эвдэрсэн байв уу, эсвэл би огт дарсангүй юу, бүү мэд. Энэ хүртэл би тэгшхэн замаар явсан тул тоормос ч хэрэг болоогүй юм. Зам дуусахад 30 –хан метр үлдээд байлаа. Зам нь нарийхан гээч. Зүүн талд бут, баруун талд нь хашаа байдаг юм. Тэгтэл урд хоёр хүн байж байна. Сүүлд мэдвэл энэ хоёр бол цэргийн эмнэлгийн дарга, дайчин нөхрийн хамтаар алхаж явсан нь тэр байж. Цэргийн эмнэлгийн дарга найзыгаа бодвол арай л энгийн гэхээр хувцасласан байж таарлаа. Намайг дараад нь бүх насаар минь зовоосон ёс зүйн айхтар асуудал тулгарлаа. Тэргэнцэр гэдэг чинь эрүүл хүнийг зугаалахад зориулсан эд биш байдаг. Хөл минь эв эрүүл унжаад байж байдаг. Би бодлоо доо, хэнийх нь юу руу нь мөргөх вэ гээд. Энэ ч ойлгомжтой л боллоо. Харин чухам хэнийг нь вэ? Хэдхэн мөчийн дотор л дарга руу гаа юу, эсвэл эмэгтэй хүн рүү гэдгээ шийдэх ёстой боллоо. Наймдугаар ангиасаа эхлээд тэнгисийн цэргийн тусгай сургуульд сурч, нормын хувцас өмссөн байдаг... Ногоотой шөл идсэн цэргийн хүмүүжил маань даргынхаа бөгс рүү хөлөөрөө мөргөхийг яагаад ч зөвшөөрдөггүй дээ. Болохгүй ээ. Бүр илүү хэцүү зүйл бол эмэгтэй хүнтэй иймэрхүү маягаар холбогдох явдал байлаа. Секундыг хэдхэн хуваасны дотор л шийдэх хэрэгтэй боллоо доо... Би бутыг сонгосон юм.

Энэ болсон явдлын хамгийн өөдгүй нь гэвэл аймаар юм юу ч болоогүй явдал юм. Тэргэнцэр эвдэрч, харин би бүв бүтэн үлдлээ. Нэгч шалбархай байгаагүй. Эмнэлэгт байсан кино үзэхээр хүлээж байсан бүх шархтан, өвчтөнгүүд маш гайхалтай үзэгдлийг харжээ. Гагцхүү дарга л боож үхэхийг шахав. Хадагтай нь минийхээр бол юу болж өнгөрснийг огт ойлгосонгүй. Харин дарга маань намайг тэргэнцэр унаж чаддаггүйгээсээ болж бут руу мөргөлөө гэж уурласан юм санж. Өөрийг нь мөргөхгүйн тулд л зориудаар тийшээ унасан гэдгийг тэр бас ойлгосонгүй.

Ингээд намайг хоёр цагийн дотор л эдгэрүүлж орхилоо. Зан байдлын тодорхойлолтыг минь яаруухан бичиж өглөө. Зайлшгүй бичиг цааснуудыг ч бас өглөө. Надаас эмнэлгийн хувцсаа хураан авч, оронд нь цэргийн хувцсыг минь өмсүүлээд шөнө болсон байсныг ч харгалзалгүйгээр хаалганы цаана гарган орхилоо.

Ингэж би “Гэгээн Йоргены баяр” гэдэг кино үзэхийн оронд төмөр замын өртөө хүртэл алхах хэрэг гарсан юм даа.

Ийм л нэгэн хэрэг болсон юм даа. Энэнээс эхлэвэл ямар бол, та нар юу гэж бодож байна?.. Энэ ч гэсэн бас л том хэрэг шүү. Хэрвээ буурьтайхан бодоод үзвэл, эмгэнэлтэй үйл явдалд бараг л дандаа шахам инээдтэй тал байдаг юм шүү дээ.

Үргэлжлэл бий...

Орчуулсан Т.Батууг

2009 он.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин

Сонирхолтой л дурсамж байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)