Шинийг сэдэх бодлогын онол : Саймоны хууль

Саймоны хууль

Саймоны хууль

© Анатолий Вассерман

Нэртэй эрдэмтэд болон улс төрчдийн Римийн клубийн захиалгаар Дерека Медоузын удирдлагаар бэлтгэж уншигдсан лекцэнд хүн төрөлхтний өсөлтөд хязгаар байж болох тухай санааг анх удаа дэвшүүлсэн гэдэг. “Өсөлтийн хязгаар” (1972 он) нэртэй энэ илтгэлийн талаар тухайн үедээ багагүй шуугицгаасан юм. Гэвч Дэлхийн боломжийн хязгаарын тухай санаа нь байгаль хамгаалагч гэгдэгчдийн идэвхтэй бас үр дүнтэй зүтгэлийн дүнд өргөн олон нийтэд түгээмэл тархаж бас зөвшөөрөгдсөн юм. Тэдний удирдагч Стэнфордын их сургуулийн профессор Пол Эрлих нь муугүй биологчоос гадна гарамгай ухуулагч байлаа.

Алдартай экологчийн эсрэг Мэрилендийн их сургуулийн профессор олонд алдаршаагүй эдийн засагч нэгэн болох Жулиан Саймон боссон юм. Тэрээр хэлэхдээ: нэгэнтээ л нөөц баялаг дуусч үнэ нь өсөх юм бол, ингэж тартагтаа тулахаас хамаагүй өмнө шинжлэх ухаан нь инженерүүдтэй хамжаад орлуулахуйц олдоцтой, хямд төсөр зүйлийг олж л таараа гэжээ. Үүнийгээ батлаж харуулахын тулд Саймон, ойрын арван жилийн дотор бүх түүхий эдийн үнэ навс унана гэж мөрийцөх санал гаргажээ.

Эрлих саналыг зөвшөөрлөө. Тэгээд ч түүний хувьд мөрийний болзол зөөлөн хоол гэгч л байлаа. Хэрвээ энэ арван жилийн дотор түүний өөрийнх нь сонгосон таван төрлийн түүхий эдээс ядаж ганц нь л үнэд орох юм бол тэр ялагчаар тодрох байлаа. Эрлих нэлээд ховор боловч зайлшгүй хэрэгцээтэй таван янзын металлыг мөрийндөө сонгожээ. Вольфрам – эрчим хүчнийхэнд халуунд тэсвэртэй хайлш цутгахад болон төмөрлөг боловсруулалтанд хэрэглэдэг керамик үйлдвэрлэхэд орно. Зэс – ертөнцийг хэрсэн холбооны болон цахилгааны шугам болон цахилгаан хөдөлгүүрт... Никель болон хром нь зэвэрдэггүй ган, хамгаалах давхаргад орно. Цагаан тугалга – нөөшний лааз бас зэс савны доторлогоонд хэрэгтэй. Энэ бүх салбар нь зайлшгүй чухал бөгөөд хурдан ч хөгжиж байв. Энэ хөгжлийн хэрээр үнэ ч галзууртлаа өсөх ёстой гэж бодож байж. Гэвч арван жилийн дараа Пол Эрлих алдсан мөрийнийхөө төлөө Жулиан Саймонд арван мянган долларыг төлөх ёстой болжээ. Харин нөгөө экологчдоос хэн нь ч дахиж мөрийцөж зүрхлээгүй юм. Техникийн дэвшил тэднийг айлгажээ.

Мөрийг эхлэх үед Эрлихийн сонгосон металлын бүгдийх нь үнэ өссөн байсан юм. Инженерүүд үнэтэй түүхий эдийг хэрэглэхгүй байх аргыг сайн хайжээ. Хайсан хүн олдог гэдэг дээ.

Огтлох зүсэх багажыг вольфрамын карбидаар хийдэг цаг ард өнгөрч одоо корундаар хийх болов: хөнгөн цагааны исэл гэгч энэ эд шавар болгоны найрлаганд ордог төдийгүй дэлхийн гадаргуугийн аравны нэг эзэлдэг учраас нөөц нь сая жилээр л яригдана. Мөн яг энэ шалтгаанаар хөнгөн цагаанаар утас хийж зэсийг зайлуулав. Харин холбооны шугамын зэсийг шилэн кабелиар (түүхий эд нь ердийн элс) орлуулжээ. Нөөшний сав доторлох цагаан тугалгыг арав дахин нимгэхэн түрхдэг болж, хамгаалах үүргийг нь нийлэг аргаар гаргасан лак гүйцэтгэдэг боллоо. Хром болон никель бүрхүүл түрхэх арга ч гэсэн сайжирч илүү нягт болгосон учир нимгэхээн хийдэг болжээ. Мэдээж вольфрам, никель болон хромыг маш бага оруулсан хайлшийг шинээр цутгаж сурсан байна. Дэлхий дээр энэ металлуудын нөөц өсөөгүй ч (гэхдээ никелийн орд нээгдснийг тооцохгүй бол шүү дээ) хамаагүй бага хэрэглэх болсон байна. Иймээс ч үнэ нь навс унажээ. Алдарт мөрийнийх нь үеэр мэдэгдэхүйц байсан инфляц хүртэл Эрлихэд тус болж чадсангүй, сонгосон металлууд нь цаасан мөнгөнөөс ч илүүгээр үнэ нь унасан байсан байна.

Чухам шавхагдахын хирээр үнэ нь өсдөг тооцоотой учраас л сэргээгддэггүй түүхий эдийн экспорт нь үргэлж ашигтай байсан юм. Гэвч ийм тооцоо дахин зөвдөөгүй л юм даа. Саймоны ажлын үр дүнг харах юм бол цаашид ч зөвдөхгүй шинжтэй.

Энүүхэндээ гэхэд техникийн дэвшил Эрлихыг ганцхан гонсойлгоогүй юм шүү. Чилийн ерөнхийлөгчид нэр дэвшигч Сальвадор Альенде Госсенсын нийгмийн халамжийн хөтөлбөр нь бас л зэсийн үнэ дээр тулгуурласан өгөөмөр гэгч зүйл байсан юм (Чили зэсийн нөөцөөрөө дэлхийд бараг хамгийн эхний байранд ордог юм). Гэтэл Альенде сонгогдсоны дараахан нь зэсийн үнэ буурч эхэлжээ. Харин Ла Мондийн ордны социалист эрхмүүд өгөөмөр амлалтаасаа буцаж зүрхэлсэнгүй. Ингээд гуравхан жилийн дотор улс орныг байж болшгүй хямраасан нь зарчимч генерал Аугосто Пиночет Угарте 1973 оны 9- р сарын 11 ны өдөр хэдэн зууны түүхтэй чилийн армийг толгойлсон бослогыг дэгдээхэд хүргэжээ, ингээгүй болж гэм андын нурууны энэ улсад иргэний дайны аюул нүүрлээд байлаа.

Үнэндээ зарим нэг нь Саймоны хууль нь эрчим хүчинд хамаарахгүй: эрчим хүчийг юугаарч орлуулшгүй гэцгээдэг юм. Бүр Клинтоны үед халуун цөмийн үүсгүүрийн олон улсын төслийг өндөр зардалтайгаас нь болж зогсоож байсан юм. Тэгэхэд нь шинжээчид баррель нефтийн үнэ 50 долларт дөхөхөд энэ төслийг эргэн сэргээх болно гэцгээж байлаа. Таамаглал биелэж, бушийн үеийн 60 доллар буюу клинтоны үеийнхээр бол 50 долларт хүрэхэд төслийг сэргээжээ. Нөгөөтэйгүүр нүүрс ч шавхагдашгүй биш юм. Газар доор хийжүүлж олборлох арга нь ашиг багатай: холбоотой байдаг химийн энергээс нь болоод нүүрсний давхаргын 2/3 оос ихгүй хэсгийг л олборлож чаддаг байна. Гэхдээ гаргаж авч байгаа хий нь одоогийн байгалийн шатдаг хийнээс чанараараа ер дутдаггүй юм (бас химийн аргаар нийлэгжүүлэхэд тохиромжтой).

Нүүрсээр нефтийг нэг биш удаа орлуулжээ. Румыны нефть олборлолтыг зөвлөлтийнхэн түрэмгийлэн эзлэж, Германы флотыг хөдөлгөөнгүй болгосноор бүтэл муутайхан тагнуулч байсан Владимир Резуны (одоо тэрээр Виктор Суворов гэсэн зохиолын нэрээр албан ёсны бус түүхээр бичдэг) бодож олсныг тухайн үедээ хэрэгжүүлжээ. Гэвч германууд бусад техникээ нүүрснээс нийлэгжүүлж гаргасан бензинээр ажиллуулж, улмаар дайныг эхлүүлсэн юм.

Дахиад бидэнд битумждаг занар (хэдэн мянган жилдээ нөөц нь хүрэлцэнэ) байна, бас .. эрчим хүчний хэмнэлт гэдэг чинь нөгөө л Саймоны хуулийн хэсэг шүү дээ.

www.trizland.ru сайтаас авав.

Орчуулсан Т. Батууг 2009 он

http://www.business-magazine.ru/profiles/experts/pub277634

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)