Шинийг сэдэх бодлогын онол : Хэрүүл хийх хичээл

Хэрүүл хийх хичээл

Хэрүүл хийх хичээл

Амьдрал санамсаргүйгээр дүүрэн гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Тэр тусмаа дандаа аятайхан байдаггүй. Ялангуяа хүний эрхэм чанарыг хөндөх нь онцгой юм. Тийм ээ, бид заримдаа балмад авирлахтай тулгардаг. Дараа нь удаан хугацаагаар шаналж, гомдоогчид юу гэж хариулж болох байснаа боддог. Бас хариулж болох байсан ч хүн болгон түргэн сэтгэдэггүйгээс оновчтой хариу өгч чаддаггүй...

“Хэрүүл хийх хичээл”- ийн зохиогч нь хүүхдийн “Сэргэлт” нэртэй дугуйлангийн сурагч 7- р ангийн хүүхэд юм. Бүтээлийг 1993 онд бичсэн байна. Янз бүрийн шүүмж гарч байлаа. Зарим нь өөдгүй амьтдад хичээл заалаа гэх, зарим нь ямар аргаар доромжилсныг мэдэж байж хариугаа авна гэх. Бид сүүлийнхтэй нь санал нэгдэж буй.

“Сэргэлт” дугуйлангийн удирдагч Марат Гафитулин

“Гомдоогчид өгөх- бэлэн хариулт”- ийг бичихэд уран зохиол, кино, алдартнуудийн амьдрал, онигоо за тэгээд өдөр тутмын амьдралын тохиолдлуудыг судалж ашиглалаа. Алдартай бэлэн хариултыг судалсны үндсэн дээр гомдоох тохиолдлуудыг ангилж, хариулт өгөхөд тохирох аргуудыг тодруулсан болно.

Бэлэн хариултын аргууд

1. Яг тэр тохиолдол ... чинь


Баримт



Нэгэн удаа залуухан хөгжмийн зохиолч нэрт Пуччинид хорлонтойгоор: Чи ч хөгширч дээ, чамайг нас барахад тоглуулах гашуудлын аялгууг би бичнээ, оройтохгүйн тулд ерөөсөө маргаашнаас л эхлэнэ гэжээ. "Яахав бичихгүй юу, гэхдээ энэ ч оршуулган дээр исгэрч шүгэлдсэн анхны  тохиолдол болох байх аа даа" санаа алдан хариулжээ.

Эх үүсвэр: [2], c.22.

Онол. Алхмууд:
1. Эхлэл. Доромжлогч гол баатарт маань эелдэг бус хандлаа.
2. Доромжлол. Доромжлогч гол баатарт гомдмоор зүйл хэлээд, цаашдаа үүнтэй холбон хийхээр бодож байгаа зүйлээ ярина.
3. Бэлэн хариулт. Гол баатар маань "Гэхдээ энэ ч, ...тэр тохиолдол болох байх аа даа" гэж Доромжлогчийн үйл бүтээлийн чансааг өөлж хариулна.

Жишээ:
- Чи ч шал түүхийгээрээ байна даа, чамд ч надаас сурах юм их байна даа.
- Тэгвэл энэ ч сурагч нь багшаасаа хэд дахин илүү юм мэддэг анхны тохиолдол болох байх даа.

Дасгал. Дараахь доромжлолд бэлэн хариулт өгөөрэй:
- Чиний ухаанд чинь ухна ишиг унасан юм шиг байгаа болохоор чамайг замд гарах зүйлээ төхөөрөхөд чинь би өөрөө л туслахаас.

2. "Ижилтгэсэн хариу" арга


БАРИМТ



Оросын алдарт шог зохиолч Иван Андреевич Крылов цэцэрлэгээр зугаалж яваад өөрийг нь: "Тэр хараач бөөн нүүгэлтсэн том юм явж байна" гэхийг сонсчээ. Бие бялдраараа ер гайхуулдаггүй орос зохиолч маань: "Мэлхий бас хажууд нь гуаглаж байна" гэсэн гэдэг.
Эх үүсвэр: "Өглөөний мэнд" радио нэвтрүүлэг.

("Миний дүү ийм сайхан 2 пийсүүтэй байж, ахынхаа ганц шүрээр оролдож юу хийнээ" зохиолч Тангадын Галсангийн ярианаас орч.)

Онол. Алхмууд:
1. Эхлэл. Доромжлогч гол баатарт маань эелдэг бус хандлаа.
2. Доромжлол. Доромжлогч гол баатрын нэг шинжийг олоод, энэ шинжийг ашиглан гол баатарт маань гомдолтой харьцуулалт хийж байна (объект №1).
3. Бэлэн хариулт. Гол баатар маань №1 харьцуулалтыг хүлээн авангуутаа, ижилхэн хариу барьж, Доромжлогчийг өөрийг нь №1 объектоос ялгаатай №2 объекттой харьцуулж байна

Жишээ:
- Чи ийм хөлдүү толгойтой ч дээ.
- Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ.

Дасгал. Дараахь доромжлолд бэлэн хариулт өгөөрэй:

- Чи дандаа гахай шиг идэх юмаа.

3. "Өөнтөглөгчийг ганцаардуулах " арга


БАРИМТ



Хөгжмийн зохиолч Джузеппе Верди "Трубадур"дууриа бичиж дуусаад алдартай нэгэн шүүмжлэгч эрхмийг урьж бүтээлээ танилцуулжээ.
- За ямар байна даа? — хэмээн асуухад
- Хэрвээ үнэнээр нь хэлэхийг зөвшөөрвөл ямар ч гоц гойд юмгүй болжээ.
Баярласан Верди түүнийг хүзүүдэн авч:
- Маш их их баярлалаа, би ч азтай хүн юм аа! Миний бүтээл Танд л таалагдаагүй бол олон нийтэд таалагдана гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Эх үүсвэр: [2], c.14.

Онол. Алхмууд:
1.
Эхлэл. Баатар маань нэг зохиол бүтээсэн байна.
2. Доромжлол.
Гомдоогч энэ бүтээлд сөрөг дүн өгч байна.
3. Бэлэн хариулт.
Гол баатар маань Гомдоогчийн тависан дүнд сэтгэл хангалуун байгаагаа хэлж, өөрийн баярласанаа тайлбарлахдаа Гомдоогчийн сөрөг дүн нь бусад хүмүүсийн эерэг дүнтэй тэнцүү гэдгийг хэлнэ.

Жишээ:
-
Хайрсан боов чинь ямар балиар болоо вэ.
-
Би ёстой мундаг, хэрэв чамд таалагдахгүй байгаа бол зочдод маань яг таалагдана.

Дасгал. Дараахь доромжлолд бэлэн хариулт өгөөрэй:

- Энэ илтгэлийг ч жоомонд л зориулсан юм байна, лав л хүмүүсд биш.

4. "Юмханаар бурхан бүтээх" арга


БАРИМТ



Францын хөгжмийн зохиолч Жана Филиппа Рамо нэг удаа өөрийг нь тааруухан шүлгэнд ая хийлээ гэж шүүмжилсэн түшмэлд, хариуд нь томрохдоо
-
Надад хурлын тэмдэглэлээ өг дөө, би дуурь болгоод биччихье гэжээ.
Эх үүсвэр:
[2], c.4.

Онол. Алхмууд:
1. Эхлэл.
Гол баатар маань бүтээл туурвисан байна. Гомдоогч энэ бүтээлийн үнэ цэнийг бууруулахыг хүсэж байна.
2. Доромжлол.
Гомдоогч гол баатарыг бүтээлдээ чанар муутай зүйл хэрэглэлээ гэж хэлж байна.
3. Бэлэн хариулт.
Гол баатар маань бүр илүү муу зүйл хэрэглэсэн ч ялгаагүй л гойд бүтээл туурвиж чадна гэж хариулж байна.

Жишээ:
-
Энэ ямар хямдхан будгаар зураа вэ.
-
Намайг нүүрсний өөдсөөр зураадах гэсэн ч би Луврын музейд тавигдахаар бүтээл хийж чадна.

Дасгал. Дараахь доромжлолд бэлэн хариулт өгөөрэй:

- Соёлтой хүн дүрдэг үзгээр бичдэггүй юм.

5. "Эргэлзэх" арга


БАРИМТ



Үлгэрийн зохиолч Андерсен ядуу амьдардаг байжээ. Нэгэн удаа гудамжинд баян гэгч нь зохиолчтой тааралдсанд, нөгөөх нь түүнийг таниад хэлж байна гэнэ: "Эрхэм Андерсен минь, таны толгой дээрх чинь малгай мөн юм уу". Нэрт үлгэрчийн маань малгай ч үнэхээр муудсан байжээ.Андерсен огтхон ч торолгүйгээр : "Ноёнтоон харин Таны малгайн доорх чинь толгой мөн юм уу?"
Эх үүсвэр:
[1], c.144.

Онол. Алхмууд:
1. Эхлэл. Гомдоогч баатарт маань эелдэг бус хандаж байна.

2. Доромжлол. Гомдоогч баатрын маань эд юмсыг онцолж, түүнийх нь үнэ цэнийг харьцангуй доош нь хийж байна. Энэ үед Гомдоогч нь Баатрын маань эд юмсын байрлалыг заана.
3. Бэлэн хариулт. Гомдоогч нь эд юмсын ижилхэнтэй байна. Баатар маань "Харин Та ... гэж бодож байна уу" гэж асуултаар хариулж, Гомдоогчийн эд юмсаас нь ч илүү үнэт зүйлийн үнэ цэнэд эргэлзсэн эргэлзээгээ хэлнэ.

Жишээ:
- Чи хөлдөө гутал өмссөн гэж бодоод байна уу?
- Харин чи өөрийнхөө гутал доторхийг хөл бодоод байна уу?

Дасгал. Дараахь доромжлолд бэлэн хариулт өгөөрэй:
- Өө за, чиний төөрөгдөл ертөнцөд ухаалаг бодол төрүүлнэ гэж чи бодож байна уу?

6. "Толин тусгал" арга


БАРИМТ



Нэг охин нөгөөдөө:
-
Тэнэг амьтан!
-
Өөрийгөө шүүмжлэж байгаа хүнд би дуртай шүү.
Эх үүсвэр: сургуулийн завсарлагааны үеэр.

Онол. Алхмууд:
1. Эхлэл. Гомдоогч баатарт маань эелдэг бус хандаж байна.
2. Доромжлол.
Гомдоогч доромж үгийг Баатарт маань шууд хэлж байна.
3. Бэлэн хариулт.
Баатар маань доромж үгийг хүлээн авч байгаа дүр үзүүлэнгээ, доромж үгийг Гомдоогчийн өөрийнх нь дүр төрх мэт болгож байна.

Жишээ:
-
Хөлдүү!
-
Өөрийнхөө нэрийг амандаа үглэдэг хүнийг харах сонирхолтой шүү.

Дасгал. Дараахь доромжлолд бэлэн хариулт өгөөрэй:
- Хөгшин зөнөг!

Дүгнэлт

Бэлэн хариулт олох ажил цаашид үргэлжлэнэ. Зохиогч шинэ гоё баримт ирүүлэх болон тухайн бүтээлийг ашиглах, бүтцийг шүүмжлэхэд талархан хүлээн авах болно.

Мөн түүнчлэн бэлэн хариултын хэрэгцээ нь аажимдаа алга болно гэдэгт гүнээ итгэж байна.

Ашигласан бүтээл

1. Кленицкая И.Я. Читаем вместе. М.: Знание, 1988. (Хамтдаа уншъя)
2. Коробочкин Н.П. Музыканты шутят. М.: Росмузинформ СК, 1990. (
Хөгжимчид хөгжилдөж байна)

Санал хүсэлтээ доорх хаягаар ирүүлнэ үү:
140160 г.Жуковский, а/я 272, Моск. обл.
Тимуру Гафитулину
Движение "Восхождение"

Хавсралт

Доромжлоход хэрэглэж болохуйц бэлэн хариултууд:

1. Яг тэр тохиолдол ... чинь

- Чиний ухаанд чинь ухна ишиг унасан юм шиг байгаа болохоор замд гарах зүйлээ төхөөрөхөд чинь би л туслахаас.

- Тэгвэл ч би чемодандаа нэг ч хэрэгтэй зүйл олохгүй ганц тохиолдол болох байх даа.

2. "Ижилтгэсэн хариу" арга

- Чи дандаа гахай шиг идэх юмаа.
- Ногоон ялаа шунгинаад байна уу даа.

3. "Өөнтөглөгч ганцаардуулах " арга
- Энэ илтгэлийг ч жоомонд л зориулсан юм байна, лав л хүмүүсд биш.

- Гайхалтай! Урьд нь би хүмүүсийг ура хашгирахад иймэрхүү шүүмжлэлийг сонсож л явлаа.

4. "Юмханаар бурхан бүтээх" арга

- Соёлтой хүн дүрдэг үзгээр бичдэггүй юм.

- Хулсан үзгээр үнсэн самбар дээр бичсэн ч сонгодог зохиол бичиж чадна шүү.

5. "Эргэлзэх" арга
- Өө за, чиний төөрөгдөл ертөнцөд ухаалаг бодол төрүүлнэ гэж чи бодож байна уу?
- Харин чиний бодол ертөнцөд ухаалаг төөрөгдөл төрүүлнэ гэж чи бодож байна уу?

6. "Толин тусгал" арга

- Хөгшин зөнөг!
-
Чишш! Соёлтой хүн өөрийнхөө тухай ингэж чанга ярьж болдоггүй юм.

Т. М. Гафитулин

Орчуулсан Т.Батууг 2009он

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
aagii98 (зочин)

tuhain agshind tanii bichsen zuiliig sanaj heregjuulne gdg hetsuu l sanagdaj bn. humuus bgaa tsagt heruul bsaar l bn blgui de. uuniig bhgui bgaasai gej moroodood butehgui zuiliin neg bh do. niigem soeltoi bolohiin hireer soeltoigoor hereldej bur l horon boloh bh da.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)