Шинийг сэдэх бодлогын онол : Онигоо зохиох урлаг буюу Дөрөвдүгээр сарын нэгний бэлтгэл 2-р хэсэг

New

Онигоо зохиох урлаг буюу Дөрөвдүгээр сарын нэгний бэлтгэл

Юмор и изобретательство что общего?

© Владимир Георгиевич Уразаев

2-р хэсэг.

ШинэСэБО багажууд (Зохиох алгоритм) Эхний хувилбар

Одоо хэдүүлээ тусгайгаас ерөнхий рүү шилжих гээд оролдоё. Амьдралд шууд л хэрэглэгдэхүйц, хошин шогийг зохиож болдог тийм л ерөнхий алгоритм гарган авахыг яасан их хүсч байнаа би. Бидний хэн нь ч гсэн хөгжилтэй, овжин байхыг хүсдэг биз дээ, тийм үү? Гэтэл хамгийн хяслантай мөчид хошин шогийн мэдрэмж маань биднийг хөөдөх нь цөөнгүй байдаг.

ШинэСэБО –д бодлогыг шийдэх алгоритм боловсруулагдсан байдаг билээ. Эдгээр багаж нь туйлшруулалгүй шулуухан хэлэхэд, ямарч түвшний чадалтай зохион бүтээгчийн сайн туслах юм.

Энэ энгийн алгоритмыг дахин саная:

1. Бодлогын загвар болон анх тавигдсан ээдрээт нөхцөл байдлаас тодорхой бүтээгдсэн схем- бодлогын загвар руу шилжинэ.

2. Бодлогын техникийн зөрчлийг томъёолно.

3. Төрөлжсөн аргуудыг ашиглах түвшинд техникийн зөрчлийг боломжтой бол шийднэ.

4. Боломжгүй нөхцөлд физикийн зөрчлийг томъёолно.

5. Төрөлжсөн аргуудыг ашиглах түвшинд физикийн зөрчлийг боломжтой бол шийднэ.

6. Мэдэгдэж байгаа хими, геометр, физикийн хуулиуд, үзэгдэл болон үйлчлэлд суурилан техникийн тодорхой шийдлийг олно.

Зохион бүтээх бодлогын “биеийн бүтэц” болох хошин шогийн бодолтыг шинжилснээр бид тэдгээрийн ижил төстэй зүйлийг олж харж чадна. Гол нь аль алинд нь бодолтын нийтлэг зүй тогтол – зөрчлийн хөгжил дээр үндэслэгдсэн байна. Зөвхөн техникт ч төдийгүй бас хошин шогт давтагдашгүй шийдлийг тодорхой алгоритмийн дагуу зохиож болно гэж таамаглах боломжийг энэ нь олгож байна. Илүү магадлалтай хэлж чадах зүйл бол хошин шогийг зохиоход ашиглагдах алгоритмдаа ШинэСэБО – ын алгоритмийг зохиосон туршлага болон зарим арга, хэрэгслийг ашиглаж болох тухай юм.

Хошин шог бодлогын анхны өгөгдсөн нөхцөл байдал нь зохион бүтээх бодлогын өгөгддөг нөхцөл байдалтай олон талаар төстэй байдаг байна. Бид ирээдүйн онигооны сэдэв, үйл явдал болох газар гээд энэ бүгдийн талаар юу ч мэдэхгүй. Зөвхөн л инээдтэй зүйлийг зохиох хэрэгтэй гэдгээ л мэднэ.

Эхний алхам

Санал болгох үйл явдалд оролцогчид, байрлал, сэдвээ арай тодруулъя. Энэ нь өвгөн эмгэн хоёр байг л даа. Даалгавраа хялбарчлах үүднээс ямар нэгэн өөр тодруулга, хязгаарлалт хийхээ болъё.

Хоёр дахь алхам

ШинэСэБО – д дараагийн алхам нь бодлогын техникийн зөрчлийг томъёолох байдаг. Бидний өмнө тогтоосончлон ямар ч хошин шог, түүний дотор онигоо ч гэсэн сэтгэл зүйн зөрчлийг агуулж байдаг. Сэтгэл зүйн зөрчил нь санал болгогдсон “туурвих тусагдхуун”- ыг өрөвдөх болон дооглох сэтгэгдлийг нэгэн зэрэг төрүүлдэг. Энэ зөрчлийг томъёолж гаргахын тулд санал болгож байгаа үйл явдалд оролцогчдоос гадна, өрөвдөх бас тохуурхах хүчин зүйл болж байдаг хүний дутагдал, өө сэвийг сонгоно.

Зарим нэгэн өө, дутагдал нь тохуурхал инээдийг амархан хүргэдэг боловч өрөвдөх сэтгэлийг төрүүлдэггүй. Эдгээр нь харамч зан, архидалт, оюуны хоосрол, хардалт зэрэг юм. Бас бидний эрхэнд байдаг зан араншин бий. Хөгшрөлт бидэнд мартамтгай болох, хараа сонсгол муудалт, нойргүйдэл, хурхирах зэргийг бэлэглэдэг. Эдгээр өө, дутагдал нь тохуурлаас илүүтэйгээр өрөвдөх сэтгэлийг төрүүлдэг юм. Өвгөн эмгэн хоёрын тухай онигоонд хөгшрөлтөөс үүдсэн сэтгэл зүйн зөрчлийг ашиглах нь илүү хялбар байдаг.

Гурав дахь алхам

Техник болон хошин шогт нийтлэг зүйлсийг ашиглан сэтгэл зүйн зөрчлийг шийдье.

Хэдүүлээ өмнөх алхамдаа мартамхай болох өвчнийг сонгон авсан болог. Тэгээд үүнийгээ гол баатрын нэг болох өвгөндөө хуваалцая. Сэтгэл зүйн зөрчил нь: бид өвгөнийг өрөвдөнө бас түүнийхээ хажуугаар тэрнийг дамшиглана. Сэтгэл зүйн зөрчлийг шийдэхийн тулд ХХӨ үйлдлийг хэрэглэх гээд оролдоё. Хэрвээ мартах хурдыг нь хязгаарт нь хүртэл нэмэгдүүлбэл, өвгөн маань өмнө нь хэлсэн үгээ бүр эсвэл хэлсэн үсгээ ч мартдаг тийм л байдал үүснэ. Сонгож авсан нөхцөл байдлаас үүсэх онигооны нэг хувилбар нь иймэрхүү байх болов уу:

Жишээ 14

Өвгөн:

- Эмгээн, миний юм санах гэдэг ч өнгөрчээ, өнгөрч!

Эмгэн нь:

- Чиний юу өнгөрч гэнээ хө?

Өвгөн нь:

- Миний юу өнгөрсөн гэж?

Сэтгэл зүйн зөрчлийг шийдэхийн тулд бүгдэд таалагддаг, тэр мөртөө хэрэглэхэд эвтэйхэн арга болох “эсрэгээр гүйцэтгэх” аргыг хэрэглэж болно. Өвгөн маань бүгдийг сайн санадаг мөртөө, ганцхан өөрт нь аль дээр цагт учирсан зүйлийг санадаггүй байж болох юм. Дашрамд дурдахад иймэрхүү тохиолдол анагаах ухаанд тааралддаг шүү дээ. Тэгвэл нэг иймэрхүү онигоо үүсэх нь:

Жишээ 15

Өвгөн эмгэнтэйгээ залуу насаа дурсаж сууна гэнээ.

- Залуу байхад минь хачин сайхан нэг хүүхэн таарч билээ, гэж өвгөн өгүүлээд, - нэрийг нь Дулмаа гэдэг сэн... Одоо хөөрхий хаана яаж шуу яваа юм бол доо?..

- Хөгшин зөнөг минь солиорох оо болиоч? Тэр чинь би л байна шүү дээ!

Өвгөн эмгэн хоёрынхоо харилцааг үргэлжлүүлэн, тэднийг ширээ тойрон суулгацгаая. Тохуурхдаг ч байг, хөөрхийлдөг ч байг бидний өө, дутагдал нь нас ахих тутам улам л тэсвэрлэхийн эцэсгүй гэмээр болдог. Хэмжээ нь ялигүй хэвийн бишээсээ болоод насны залууд гадаад төрхийг нь харин ч өргөж харагдуулдаг байсан хөөрхөн хамар нь хөгшрөөд ирэхийн цагт жинхэнэ царил жоотуу шиг болж үзэгдэнэ. Яг иймэрхүү зүйлийг ширээ тохойлдон хооллож суух завсарт олж харж болно. Хиймэл шүд нь хоолоо зажлахад эвгүй чал чал хийсэн дуу гаргаж ч болох юм.

Сонгон авсан хос хоёрын маань нэг гол баатар нь, гэхдээ энэ удаад эмгэн нь юм идэхдээ чал чал хийлгэдэг байг л дээ. Ингэвэл сэтгэл зүйн зөрчил үүсч байнаа даа. Хэдүүлээ эмгэнийг хөөрхийлэхийн зэрэгцээ дамшиглая. Гэхдээ хэрвээ өвгөн эмнэг хоёр хоол идэж байсан чинь эмгэн нь чал чал хийтэл хоолоо зажлаад гэвэл инээх хүн гарахгүй л болов уу. Энэ чинь зүгээр байдаг л зүйл. Сэтгэл зүйн зөрчлийг шийдэхдээ “хэсэгчлэн дутаах буюу хэсэгчлэн илүүдүүлэх” гэдэг аргыг хэрэглэе. Хэрвээ чавганцаа чал чал хийлгэхэд нь өвгөний гаргадаг аашийг “байх хэмжээнээсээ арай л хэтэрхий” гэмээр болгох юм бол дараах онигоо үүсэх нь ээ:

Жишээ 16

Өвгөн эмгэн хоёр хоолоо идээд сууж байна гэнэ. Эмгэн нь үргэлж л чал чал хийлгээд байх юм гэнэ. Тэгсэн өвгөн нь болиоч чи гээд халбагаараа духан дундуур нь татаад авч гэнэ. Гэтэл эмгэн нь жоохон байзнаснаа дахиад л чал чал хийлгэлээ. Өвгөн ч дахиад л байлгаад авч. Эмгэн нь ашгүй чимээгүй боллоо. Тэгтэл өвгөн нь зүгээр байсан эмгэнийхээ духан дундуур нь дахиад цохиодохлоо гэнэ шүү.

- Яалаа гэж? Эмгэн нь асууж байна.

- Чал чал хийлгээд зовоосныг чинь санаад л.

Хэрвээ хэдүүлээ энэ онигоог цааш нь үргэлжлүүлвэл:

Маргааш өдөр нь өвгөн эмгэн хоёр дахиад л хоолоо идэж сууж гэнэ. Тэгсэн чинь өвгөн нь эмгэнээ үгийн солиогүй л духан дундуур нь халбагаараа цохилоо гэнэ шүү.

- Яалаа гэж? Эмгэн нь асууж байна.

- Чал чал хийлгээд эхлэхээрээ яаж зовоодогийг чинь санаад л.

Энэ сүүлийн хэсгийн үргэлжлэлд зөрчлийг шийдэх өөр нэгэн арга болох “урьдчилж гүйцэтгэх” аргыг хэрэглэсэн байна.

Дөрөвдүгээр алхам

Эцэст нь дөрөвдүгээр алхамдаа, бид хошин шогийн сонгосон шийдлээ илүү нарийвчлах юм. Өвгөн эмгэн хоёрын онигоо аль хэдийнэ төгсгөлдөө орсон л доо. Зарчмын хувьд бол өмнөх шатанд онигоо нь арай өөрөөр байх ёстой юм. Гуравдугаар алхамд, сүүлийн онигоонд эмгэний юм идэхдээ гаргадаг эвгүй авиаг тэсдэггүй өвгөний хэтэрхий аашийн тухай ярисан. Энэ бол онигооны хийцийн суурь, “яс мод” нь юм даа. Ердийн тохиолдолд, өвгөн нь эмгэнээ арай илүү, үгээр жаал баалсан ч болох байсан. Эцсийн дүндээ энэ онигооны схем нөгөө л хэвэндээ үлдэнэ. Гэхдээ халбагыг хоол хутгахаас арай өөрөөр ашигласан нь л энэ онигоонд нэмэгдэл “хачир” оруулж байна.

Энэ шатанд нэмэлт амт оруулахын тулд үгийн дайвар хийх нь нийцтэй. Тэгээд ч олон онигоонд таних тэмдэг гэгдэхээр зүйл байдаг, жишээлбэл: нөхөр нь томилолтоос ирж гэнэ гэх буюу «Запорожец» машин «Мерседес»- ийг мөргөж гэнэ гэхлэн. Мөн заримдаа гол баатраа танигдахуйц болгохын тулд үгээр халхавчлах нь ч байдаг. Хятадуудтай онигоонд гол баатар нь хэрэгтэй хэрэггүй хамаагүй үед “хай яа” гэсэн үг хэрэглэдэг. Чукчагийн тухай онигоонд “нэгэнтээ” гэсэн үггүй өнгөрөх нь ховор.

Хэл яриагаар халхавч болгохоос гадна өмссөн зүүсэн, гадаад байдал зэргээр нь бас тэмдэглэдэг. Саравчтай малгай яригдаж байвал нь Ленин эсвэл гүржүүд байх жишээний... Яг тодорхой танигдуулахын тулд нэмэлт зүйлс ашиглана (малгайны хэмжээ, наличие лысины). Өвгөн эмгэн хоёр нь ярианы хачираараа л танигддаг. Тэднийг уул нь нас тогтсон эрэгтэй, эмэгтэй гэж нэрлэж ч болох боловч хүмүүсд үйлчлэх нь арай л өөр байх болов уу.

Дахин нэг онигоо хавсаргалаа:

Жишээ 17

Хоёр залуу явж гэнэ. Тэгсэн урд нь бас хоёр хүүхэн явж байж гэнэ. Нэг нь нөгөөдөө хэлж байна:

- Тэрийг хар даа, зүүн талынх нь эхнэр маань байна, баруун талынх нь нууц амраг маань байна, чамд л гэж хэлэхэд тэр ч дажгүй хүүхэн дээ.

Нөгөө дэхь хариулж байна:

- Болиод өгөөч, баруун талынх нь миний эхнэр, харин зүүн талынх нь миний нууц амраг байна. Бас чамд л гэж хэлэхэд дажгүй хүүхэн дээ.

Эхний залуу жаал дуугүй явж байснаа,

- Хүсэх л юм бол чаддаг л юм байна гэж гэнэ.

Энэ онигоонд ч гэсэн сэтгэхүйн зөрчил харагдаж байна. Хоёр залууг хоёуланг нь хөөрхийлөх бас тохуурхах сэтгэл төрнө. Тэдний найз хүүхнүүдэд хамаарах эсрэгцсэн шаардлагуудыг шийдсэн нэгэн төрлийн арга нь “эсрэгцсэн шаардлагуудыг цаг хугацаанд ба орон зайд тусгаарлах” гэсэн арга байна. Гэхдээ л сүүлийн өгүүлэмж байгаагүй сэн бол (нэгэн төрлийн үгэн хачир) дутуу дулимаг ч юм шиг санагдахаас гадна ийм хурц сэтгэгдэл төрүүлэхгүй байх вий.

Үгэн хачир болон бусад төрлийн давс хужир нь дандаа ч ингэж донжийг нь олсон байдаггүйг бас сануулах нь зүйтэй. Зарим үед үүнийг хэрэглэх нь зөвхөн эсрэг үр дүн өгдөг. Хэрвээ Холливудын кинонд оросуудыг харуулж байгааг анзаарвал, өвөл зунгүй чихтэй малгайтай, бүх зүйл нь улаан өнгөтэй, араатны шинжтэй инээдэг гээд хөвөрнө. Нөгөөтэйгүүр оросууд ч амьдрал дээр улаан өнгөнд дуртай гэж бас янзтай л даа. “Кубанийн хасагууд” гэж нэг кинонд трактор, үрслүүрүүд нь улаан өнгөтэй бас бүгдэд нь улаан дарцаг хийсгэсэн гардаг юм. Иргэний дайны үеийн дайчдын мөрөөдөл нь хувьсгалын гал улаан шаровар өмд байжээ.

Зохион бүтээх бодлогыг шийдэх сүүлийн шатанд бодлогын тодорхой хариуг олох ёстой байдаг. Энэ хүртэл бодлогын 99% нь аль хэдийнээ бодогдсон байдаг гэцгээдэг. Ижилтгэх, харьцуулах арга болон үгэн хачир, үг зүйн бусад зүйлийг хэрэглэх нь техникийн шийдлийг үр дүнтэй болгоход гоц нөлөөлдөггүй. Хошин шогт эдгээр “зүйл” ямар үүрэг гүйцэтгэдгийг хэлэхэд хэцүү юм. Иймээс алгоритмынхаа барианы шатанд буухианы саваа модыг “техникийнхэн” маань “нийгмийн салбарынхан”- д дамжуулахаас аргагүй болдог. ШинэСэБО- д алгоритмийн төгсгөлийн шатанд техникийн тодорхой шийдэл олохын тулд физик, хими, геометр болон техникийн бусад шинжлэх ухааны мэдлэгийг ашиглахад зайлшгүй хүрдэг билээ. Харин хошин шогт бол филологии эсвэл байгалиас заяасан хэл зүйн мэдлэггүй бол яах ч аргагүй юм.

Орчуулсан Т.Батууг

2009 он.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Ицми (зочин)

хоёр хэсгий нь хоёулангийнх нь онигоонуудыг түүгээд уншчлаа хэхэ. таалагдлаа

MC Аав

янзтайм байна да.
бүх зүйлсийг алгоритмд оруулж болохнээ

battuul (зочин)

neg oroi sogtuu nohor shongiin modnii hajuud ircheheed ehnee haalgaa geed balbaad barhiraad baij baital zamiin tsagdaa hurj ireed ta yagaad shongiin mod balbaad baigaan be geed aliv unertuul gehed sogtuu nohor hooo geed uleetel zamiin tsagdaa sogtov tegeed bi geriinuudend ireed tohishood bsihad ehner haalga ongoolgohgui bainaa yahav geed hilev tegtel zamiin tsagdaa hooe nohortoo haalgaa taila chi chin harin ooroo halamtsuu bish biz geed hoeuulaa zogsood uur tsailgav

Зочин

setgedel muu baina

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)