Шинийг сэдэх бодлогын онол : Онигоо зохиох урлаг буюу Дөрөвдүгээр сарын нэгний бэлтгэл 1-р хэсэг

New

Онигоо зохиох урлаг буюу Дөрөвдүгээр сарын нэгний бэлтгэл

1-р хэсэг.

Онигоо болон шинэ бүтээлийн хооронд төсөөтэй юм байдаг уу? Бас машин зохиох болон хошин шогийн хооронд нийтлэг зүйл байна уу? Инээдтэй зүйл яаж бий болдог вэ? Харъя, үзье, бодъё, сэтгэе.

  1. Зөрчил: техникийн болон сэтгэхүйн
  2. Адилтгах арга
  3. Үгийн тоглоом
  4. Эсрэгээр нь хийх
  5. Сэтгэхүйн хөшүүн чанарыг ашиглах
  6. ХХҮ үйлдэл
  7. ШинэСэБО багажууд
  8. Бүтээх алгоритм 1- р хувилбар

Техникийн болон сэтгэхүйн зөрчил

“Зохион бүтээгч ба шинийг санаачлагч” сэтгүүлд нийтлэгдсэн ямар нэгэн шийдэл нь “Шинэ бүтээлийн эмхэтгэл” болон онигооны номонд ижилхэн амжилт олж болох юм. Ингэхэд “хошин шогийн мэдрэмж”- нд техникийн бодлогын оруулах хувь нэмэр нь таны бодсноос ч илүү байх болно.

...Заримдаа томилолтоор явах хэрэгтэй болдог. Гал түймэр гарах ч юм уу гэж бодоод илүү түлхүүрээ орцны жижүүрт орхино. Жижүүрээ таны түлхүүрийг ашиглуулахгүйн тулд эхлээд тугалган цаасаар ороогоод, дараа нь шилэн хоолойд хийж гагнах аргыг “Мэргэн бөөдий” хэлж өгнө. Тугалган цаас нь түлхүүрийн хэвийг нуух нь байна.

“Мэргэн бөөдий” ийм маягаар зөрчлийг шийдлээ: гал гарсан яаралтай үед түлхүүрэнд хүрэх амархан мөртөө бусад үед ашиглах боломжгүй байх нь.

Зарчмын хувьд бол техникийн зөрчлийг шийдэх хэдэн аргын хослолыг ашигласан ч хамгийн гол арга нь “матрешка”:- нэг юмны дотор нөгөөг нь, тэрний дотор бас нэг юмыг хийх арга байлаа. Яаралтай үед түлхүүрийг ашиглахын тулд шилэн хоолойг хагалахад л болоо. Хэрвээ шилэн хоолойг хагалсан мөртөө олигтой шалтгаан байхгүй байвал энэ нь дор хаяж хөршүүдийн хэт сониуч зангийн илрэл болох юм.

Уул нь энэ бодлого дангаараа техникийн нэлээдгүй хэцүү бодлогод тооцогддог бөгөөд зохион бүтээгчээс овоохон чадвар шаардана. Тэгвэл энд инээх юу байнаа? Хэрвээ энэ бодлогод сэтгэлзүйн хэсэг ороогүйсэн бол, бас нэгэн зөрчил шийдэгдээгүй сэн бол ч инээх зүйл үнэхээр алга байна: итгэх (юу гэлээ ч түлхүүрээ орхиж байна) болон үл итгэхийн (шалтгаангүйгээр хэрэглэхийн эсрэг хоёр давхар хамгаалалттай) хоорондын зөрчил байна.

Техникийн болон хошин шогийн шийдэл хосолсон шийдлийн өөр ч жишээ байнаа. Жишээ нь, англид ариун цэврийн цаасан дээр онигоо хэвлэжээ (Entertaining Roll). Цаасаа 95 пенсээр худалдахаас гадна үйлдвэрлэгчийн хүсэлтээр уралдаанд илгээж, түрүүлбэл онцгой шагнал амлах ажээ. Дажгүй зүйл сэдсэн байна уу.

Гаргалгаа хийе л дээ: ямар ч хошин шог зүйлд сэтгэлзүйн тухайлсан зөрчил байдаг байна. Хэрвээ бүр тодруулах юм бол сэтгэлзүйн зөрчлийн анхны үндэс нь – дооглох болон сэтгэл зовинохын хоорондхи зөрчил байдаг. Энэ нь яг л ШинэСэБО- оос бидний мэдэх болсон нэгэн төрлийн физикийн зөрчил шиг л илэрдэг байна. Энэ нь эс зохицохыг зохицуулах тухай (цагаан санаа ба хорон санаа, инээд ба нулимс, дурлал ба үзэн ядалт, итгэх ба үл итгэх гэхчлэн) юм. “Шинэ оросууд”- ын тухай ихэнх онигоо нь тэдний эд баялаг хураасан болон оюун санааны хомсдолын талаар байдаг билээ.

Жишээ 1

Хоёр шинэ орос ярьж байнаа:

- Төгөлдөр хуур тоглож сурнаа!

- Яах гэж!

- Тэнэг минь ээ! Их театр! Аймаар том заал! Дүүрэн хүмүүс! Бүгдээрээ над руу хараад л, харин би тайзан дээр хуруугаа хөдөлгөөд л!

Иймэрхүү зөрчлийг шийдэхдээ техникт ихэвчлэн хэрэглэдэг тэр л аргаа хошин шогт ашиглаж болдог юм. Хэрвээ бодлогод техникийн болон хошин шогийн зөрчилийн аль аль нь байгаа бол хошин шогийн мдэрэмж бүхий шинэ бүтээл төрнөө. Харин бодлого маань зөвхөн хүмүүсийн харилцаан дотор байвал ердөө л онигоо эсвэл хошин зүйл үүснэ. Бас эсрэгээр нь зөвхөн техникийн асуудал шийдэгдвэл дажгүй гэхээр шинэ бүтээлээс өөр юу ч хүлээлтгүй байх нь.

Жишээ 2

- Би Доржийгоо оройд яаж гэртээ тогтоодог болсон гээч? Гэж нэгэн хүүхэн найзаасаа асууна.

- Би нэг янзтай арга бодож олсон, одоо хүртэл дажгүй байгаа ш дээ. Дорж орой болгон гарч яваад, 10- 11 цаг хүртэл тэнээд болохгүй байсан ч дээ. Нэг удаа бас л гарч яваад, юугаа ч билээ мартаад эргэж орж ирлээ. Би юм уншаад л сууж байсан чинь, байнаа, араас гэтэж ирээд нүдийг маань гараараа тагладаг байна ш. Тэр намайг цочооно гэж бодсон байх л даа, харин би тайван гэгч нь

- Энэ Дугараа, чи минь үү? Гэсэн гээд бод доо. Тэрнээс хойш цаадах чинь гадуур тэнэхээ болисоон.

Жишээ 3

Өвгөн эмгэн хоёр данхтай цайгаа дундаа тавин ууж сууж гэнэ. Гэтэл өвгөн нь гэнэт эмгэнийхээ духан дундуур гаансаараа татаад авлаа гэнэ. Эмгэн нь дуу алдан асууж гэнэ:

- Хөөе чи чинь юу болов оо, галзуурав уу гэтэл өвгөн нь

- Чамайг надтай анх суухдаа надад хайргүй байсныг чинь бодоод гэжээ.

Хошин зохиолд сэтгэл зүйн зөрчил зайлшгүй байх шаардлагатай. Тэгээд сонсогчдыг татаж унатал инээлгэхгүй ч гэсэн ядаж мушилзуулахын тулд энэхүү зөрчлийг заавал шийдэх ёстой. Тухайн тохиолдолд сэтгэлзүйн зөрчил нь мөнхүү сэтгэл зүйн аргаараа л шийдэгдэнэ (ямарваа нэгэн эд юмны оролцоогүйгээр). Шийдэл нь төгс төгөлдөрт ойрхон байгаа биз. Тэгэхээр таны үйлдэл төгс төгөлдөрт ойрхон байгаад, инээдээр мялаалгавал бүү гайхаарай.

Хамгийн бага оршуулга

Оршуулгын газар ажилладаг хэдэн нөхдүүд архидаад, буу халж байна.

- манай ажил их хэцүү юмаа, талийгаачийг заавал хайрцаганд хийх хэрэг байна уу, зүгээр л даавуунд ороогоод булаад болоо биш үү?

- талийгаачийг оршуулах гээд ийм гүнзгий нүх ухах хэрэг байна уу, хагас суугаа байдлаар булвал хөшөөний ч хэрэг байхгүй болно.

- нэг нүх ухаад бөөнөөр нь суулгаад, гар гараас нь барилцуулчихвал хайс төмөрний ч хэрэггүй юм.

Инээдтэй зүйл яаж үүсдэг вэ, эсвэл инээдтэй зүйлийг хэрхэн зохиох вэ? Асуултандаа цогц хариулт олохыг ямар их хүсч байнаа. Нөгөөтэйгүүр хүн болгон л өөртөө таарсан арга, мэх аргачлал хэрэглэдэг л дээ. Ердийндөө бол харьцуулах арга хэрэглэх юм даа.

Харьцуулах арга

Харьцуулах аргыг онигоо “барьж босгохдоо” л хэрэглэж эхэлдэг:

Жишээ 4

Сэтгэл зүйчийн өрөөнд:

- Манай охин төрөлхийн сохор, дээр нь бас их харамч, ээж аавыгаа авчирсан хоол хүнсээ өөрөөс нь нууж байна гэж боддог шүү, тэгэхэд бидний тэрэнд хайртайг яанаа...

- Тэгвэл та хоёр жигнүүр дүүрэн бууз жигнэж нэг мөсөн өгөөд л хайртайгаа харуулаач дээ.

Нөгөө хоёр ч хэдэн жигнүүр дүүүрэн бууз жигнээд өгч гэнэ. Тэгсэн чинь охин нь тэмтэрч үзэнгээ л:

- Та хоёрыг хичнээн их гударсныг ч төсөөлж байна шүү гэх тэр?

Тухайн тохиолдолд энэ онигооны сэтгэлзүйн зөрчлийг шйидэхийн тулд хүний сэтгэлзүйн хөшүүн байдлыг “ашиглах” аргатай харьцуулсан байна: төрөлхийн хараагүй охиныг өрөвдөх сэтгэл нь түүний харамч байдлыг эсэргүүцэхтэй эн зэрэгцэнэ.

Харьцуулалтыг амьдралд үр дүнгээ сайн өгдөг, онигооны бүтцийг давтан зохиохын тулд ашиглаж болох юм. Дашрамд дурдахад харьцуулалтыг хэрэглэсэн онигоон дотроос дахиж харьцуулалт хийн шинэ онигоо зохиож болно. Ингэснээр нэгэн янзын “тосорхог тос” гэхээр зүйл үүснэ. Урлаачийн чадвараас хамааран шинэ үүссэн онигоо нь хуучнаасаа ялимгүй ялгарах ч магад, эс бөгөөс эрс ялгарах ч магад. Ийм онигооны байж болох хамгийн их амжилт нь сонсогчид хуучин онигоог мэддэггүй үед үүснэ.

Нэгэн онигооны анхны хувилбар болохуйц жишээ авъя:

Жишээ 5

Баавгай, чоно, үнэг нийлээд хөзөр тоглохоор сууцгааж байв гэнэ.

- Хэрэв булхайцах л юм бол шууд л хоншоор дунд чинь цохиод, нармийлгана гэж мэдээрэй гэж баавгай хэлэв.

Ардын уран бүтээлчид энэ онигоог дор нь өөрчлөөд баавгай, чоно, үнэгний оронд Черномырдин, Чубайс болон Лужковыг тавидаг юм. Тэгээд хэн нь булхайцах гэдгийг таа л даа Та.

Хүссэн ч хүсээгүй нэг онигоог олон удаа давтан ярихад ийм арга аяндаа л ажиллаж байдаг. Жишээ нь Карфагенын үеэс л яригдсан хамгийн эртний онигооны нэгийг үзье.

Жишээ 6

Худалдаачиний хүү алс хол худалдаа наймаанд явж гэнэ. Эзгүй хойгуур эцэг нь нас барахад цогцсыг нь агуйд мөсөн дотор хадгалж гэнэ. Эртний уламжлал ёсоор бол хүүг нь эргэж ирхээр нь оршуулдаг гэнэ. Хоёр жил өнгөрч хүү нь далайг гатлан эргэж ирэв гэнэ. Хүү агуйд ороод олон цогцсууд дотроос эцгийнхийгээ ололгүй удахад нь найзууд нь асууж гэнэ:

- Чи содон тэмдгийг нь санахгүй байна уу?...

- Саналгүй яадаг юм, төрсөн эцгээ мартана гэж юу байх вэ, их л хий ханиалгадаг хүн байсан даа, хөөрхий гэжээ.

Тэгвэл одоо энэ онигооны бүтэц нь хэвээрээ үлдсэн мөртөө 2000 жилд хэрхэн өөрчлөгдснийг хэдүүлээ харъя:

Жишээ 6

Шөнө дөл болсон хойно гэртээ ирсэн согтуу нөхөр нь хаалгаа хүн аймаар нүдэхэд эхнэр нь асууж байна:

- Хэн бэ? Хэн ч дуугардаггүй гэнэ. Хэсэг байсны дараа бүр ч аймаар нүдлээ. Эхнэр нь дахиад л асууж гэнэ:

- Хэн бэ? Дахиад л нам гүм. Эхнэр нь тайвширч орондоо орж унтаад өгч гэнэ. Өглөө нь сэрээд хаалгаа нээсэн эхнэр нь босгоныхоо гадна унтаж байгаа нөхрөө хараад гайхаж асууж гэнэ:

- Урьд шөнө хаалга балбаад байсан арай чи байсан юм биш биз?

- Би л байхгүй өөр хэн байхав дээ.

- Тэгээд намайг хэн бэ гээд асуухад яагаад таг дуугүй байсан юм бэ?

- Би уул нь толгойгоо дохисон шүү дээ.

Үгийн тоглоом

Ер нь анх харахад л үгийн тоглоом үндэслэсэн онигоо хошин шогууд нь ангилахад хялбархан санагддаг. Гэхдээ ийм төрлийн ониогоог зохиосон үнэлэмж нь арай дээгүүр түвшинд яригддаг юм. Иймэхүү онигоонд байдаг сул тал нь- үйл явдлын хамрах хүрээ хязгаарлагдмал юм. Монгол хэлээр зохиогдсон онигоог англи хүн ойлгохгүй байж болохтой адилаар улс хоорондын хэлээр зохиогдсоныг монголчууд ойлгохгүй байж болох талтай.

Мөн түүүнчлэн хоёр хэлээр зэрэг ойлгогддог онигоо ч байдаг:

Жишээ 8

Америк жуулчидтай автобус ойд явж байж гэнэ. Өөдөөс нь хоёр залуу нэг том баавгайг агнаад чирээд явж тааралдаж гэнэ. Гэтэл айхтар сониуч нэг жуулчин асууж гэнэ:

- O, grisli?

- За үгүй дээ, бороохойдож алсан юм.

Байнга л нэг сэдвээ бодож явдаг этгээд хүн бас байдаг. Тийм хүмүүсийг ой нь янз бүрийн үгийн сүлжээ зохиох бодлогоор дүүрчихсэн супер компьютертай харьцуулж болох юм. Иймэрхүү хүмүүсийн тогтмол сургуулилалт нь заримдаа гайхмаар амжилтанд хүргэдэг. Цэнддоо энэ талаар нэлээд амжилтанд хүрчээ. Тэдний хийж байгаа ажил нь яг л олсон дээгүүр явагч эсвэл хаданд авирагчийнхтай адил учраас өөрийн эрхгүй бахархал төрдөг. Ялимгүй зүүн тийш – инээдтэй биш, ялимгүй баруун тийш – хадуурчих нь тэр. Яг ийм төрлийн үйл ажиллагааг явуулдаг нэлээд олон радио, телевизийн хөтлөгч бас бий.

Харин жинхэнэ компьютер нь өөрийнхөө амьд дүрээ гүйцтэл хангалттай хугацаа байна. Эдинбургийн их сургуулийн компьютерийн чиглэлийн “Инээдмийн лаборатор” гэгч нэртэй интернет төслөөс судалгааны явцад боловсруулж, http://www.laughlab.co.uk сайтад тависан таван онигоог шүүхийг сонирхогчдоос хүсчээ. Эдгээр онигооноос ердөө нэг нь л хүмүүсийн зохиосонтой адил амжилт олжээ. Бусдыг нь онигоонд тооцохооргүй байлаа. Олсон амжилт нь тохиолдлын гэхээс өөрөөр нэрлэх аргагүй юм.

Энэ зорилгоор автоматикийг яаж ашиглах вэ? Уул нь хошин шогийг ердийн үг нийлэмжээс ялгаж чаддаг алгоритмийг л программанд нь нэмээд оруулахад хангалттай. Үүнийгээ шинжүүр мөн гэж үзвэл дээрх зорилт амархан санагдана. Харин дурын зохиолд нөгөө сэтгэл зүйн зөрчлөө яаж тусгах билээ? Хэрвээ асуудал маань техникийн гэхээсээ илүүтэйгүүр гүн ухааны асуудлыг хөндсөн байвал яах билээ? Тэгээд ийм асуудлыг компьютер маань шийдэж чадаж байвал жинхэнэ хиймэл оюун ухаан гэж үнэлэхээс өөр үггүй болно...

Сонирхолтой өвчтөний бие эмгэгийг хошин шогчдоос дутахгүй судалдаг янзан бүрийн мэргэжилтний тоонд сэтгэл зүйч, филологи орно. Хэрвээ хошин шогийг энэ талаас нь харах юм бол эдгээр эмгэг согогууд нь – ердөө л санаандгүй төгсгөлтэй богино өгүүлэл төдий юм. Тэгвэл бодит амьдрал дээр ийм санаандгүй төгсгөлийг зохиомлоор бий болгож чадах болов уу?

Эсрэгээр нь гүйцэтгэх

Ерээд оны эхээр “Московский рабочий” сонины газарт “Том Парисын хошин шогууд” францын сайхан ном байлаа. Энэ номны санаандгүй төгсгөлтэй арвин их онигооны нэлээдгүй хувь нь энгийн – “ эсрэгээр нь гүйцэтгэх” гэсэн аргыг ашигласан байсан юм.

Жишээ 9

Хижээл насны нэгэн эр нөгөөдөө аминчлан ярьж байна гэнэ:

- Найз нь нас жаран тав шахсан ч хөрөнгө хогшил дажгүй , бараг хагас сая доллар хүрэх байх. Саяхан би арван естэй сайхан хүүхэнд ухаангүй дурлаад аа. Би өөрийгөө дөнгөж тавь хүрч байгаа гээд хэлчихвэл тэр маань яаж хандах болоо, чи юу гэж бодож байна?

- Миний бодоор бол чи өөрийгөө наятай гээд хэлчихвэл боломж чинь улам ихсэх байх аа даа...

Тухайн тохиолдолд байж болох хязгааргүй олон хариултын оронд үнэхээр гоц, ганц алгоритм байнаа. Онигооны гол баатарын барил буюу үйлдэл нь олон нийтэд тухайн тохиолдолд хэвийн гэж хүлээн зөвшөөрөгдсөнөөс эсрэг байх ёстой. Цаашилбал, хурц, егөөтэй харагдахыг хүсвэл үргэлж эсрэгээр нь хийж, гүйцэтгэж бай. Ийм байсны сөрөг хариу үйлдэлд анхаарал хандуулахаа одоохондоо түр азная.

Ихэвчлэн “эсрэгээр нь гүйцэтгэх” аргыг гоц үр дүнд хүргэхийн тулд нэмж сэтгэхүйн хөшүүн байдлыг ашигладаг.

Жишээ 10

Нөхөр нь найзуудтайгаа ээлжит аг агнаад харихдаа эхнэртээ утасдсан нь:

- Цэцгээ, найз нь харьж явнаа.

- Өө чи минь үү, олз омог сайн л биз дээ?

- Дажгүй шүү, лав л ойрын нэг сар мах худалдаж авалтгүй болсон.

- Хөөх тийм үү, чи минь хандгай унагаа юу?

- Үгүй, торгуульд бүх цалингаа туучихсан.

Зарчмын хувьд “эсрэгээр нь гүйцэтгэх” аргыг сэтгэхүйн хөшүүн байдалтай сиамын ихрүүд шиг л харьцуулж болно. Нэг нь байвал нөгөө нь байж л байдаг. Дандаа хамтдаа байдаг. Ердөө ганц нэгэн удаад “эсрэгээр нь гүйцэтгэх” арга нь илүү жинтэй, бусад үед эцсийн үр дүн нь хэмжээлшгүй тэнцүү байдаг.

Сэтгэхүйн хөшүүн байдал

Хэрвээ онигооны бүтцэд зөвхөн сэтгэхүйн хөшүүн байдлыг л ашиглах юм бол амжилттай төгсгөлийн тухай бодоход хэцүү юм. Үйл явдлын өрнөл нь ихэвчлэн хоорондоо адилгүй байдаг:

Жишээ 11

- Эхнэртэй хийсэн яриа чинь ямархуу үр дүнтэй болов доо?

- Шууд өвдөг сөхөрсөн гээд л чи бод доо.

- Тийм үү, тэгээд цаадах чинь яг гэж байна даа?

- Хулчгар хог минь орон доороос бушуухан гараадах гэсэн шүү...

ХХӨ үйлдэл

Онигоо зохиох явцад мундаг үр дүнд хүрэхийн тулд хүний сэтгэхүйн хөшүүн байдлыг ашиглахаас гадна түүнийг даван туулах аргууд, түүн дотроо ХХӨ (хэмжээ, хугацаа, өртөг) үйлдлийн агыг хэрэглэж болно. Эдгээр хэмжигдхүүний утгыг энгүүнээс эхлээд хязгаарт нь тултал өөрчлсөнөөр хошин шогийн янз бүрийн хувилбарыг зохиож чадна.

Жишээ 12

Шинэ орос ажилд авах гэж байгаа нарийн бичиг хүүхэндээ хандан:

- Маш сайн байна, чи ердөө хоёр алдаж. Одоо цааш нь хоёр дахь үгээ бич дээ.

Жишээ 13

Эхнэр нь нөхөртөө хэлж байна:

- Хайрт минь, найз нь хажуу айлдаа тавхан минут ороод ирье, чи минь гал дээр байгаа буузаа хорин минут болгоод гаргаарай...

Үргэлжлэл бий...

Орчуулсан Т.Батууг

2009 он.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)