Шинийг сэдэх бодлогын онол : Хичээл № 1 Авьяаслаг сэтгэх томъёо

Хичээл № 1 Авьяаслаг сэтгэх томъёо

Авьяаслаг сэтгэх томъёо

Онолын удиртгал

Нэг арга мэх

Орчин үед ямар нэг технологийн процессыг удирдах тухай ярихад хүмүүсийн гайхшралыг төрүүлж төдийлөн чадахгүй. Жишээ нь: Халуун цөмийн урвалыг удирдах нь ойрын ирээдүйд биелэх л зүйл, хүн төрөлхтний удам зүйг удирдах энэ бол тийм ч хэцүү биш генийн инженерчлэлийн тухай яригдана гэж бодож байна. Ямарч юмыг удирдах арга хэрэгсэл олдоно.

Харин ямар нэг юмыг шинээр зохион бүтээх, шинэ санаа олох тухай мөн энэ ажиллагааг нь удирдах тухай ярьвал нилээд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна. Жишээ нь нэг өдрийн дотор шинэ төхөөрөмж зохиох, нэг долоо хоногийн дотор шинэ жүжиг зохиох, нэг долоо хоногийн дотор Hollywoodийн нэртэй кино бүтээл шинээр зохиох зэргийг хийхэд нилээд төвөгтэй. Жишээ нь: Драммын жүжгийн нэрт зохиолч Рудов хэлэхдээ аливаа бүтээлийг тууривах гэдэг бол дурын хэрэг бишээ, энэ нь онгод орсон үед маш эрчтэйгээр олон сайхан зүйлсийг бичиж, онгод ороогүй үед ерөөсөө ч бичиж чаддаггүй. Энэ нь бүх уран бүтээл хийхэд нийтлэг байдаг зүйл, зураач хүн ч гэсэн мөн ялгаагүй онгод нь ороогүй үед ганц ч зураас тавьж чаддаггүй. Онгодоо орохыг хүлээгээд л сууж байдаг. Үүнтэй ижилхэнээр шинжлэх ухааны бүтээл хийхэд бүүр ч хэцүү байх нь тодорхой.

Гэхдээ онгодоо орохыг хүлээхгүйгээр нэг бүтээлч бодлого одоо бодъё.

Бодлого 1 . Задгай хоолой дотуур цахилгаан дамжуулдаг шингэн урсаж байна. Энэ шингэний урсгалын их багыг хэмждэг төхөөрөмж байна (1-р зураг.) Энэ төхөөрөмж нь М үсгээр тэмдэглэсэн соронзон, Э үсгээр тэмдэглэсэн электрод, эдгээрийн хооронд шингэний урсгалыг П үсгээр тэмдэглэсэн ба шингэний урсгалтай тэнцүү цахилгаан хөдөлгөгч хүч үүсэж түүний их багаар урсгалын их багыг хэмждэг. Цахилгаан соронзон урсгал хэмжигчийн шинэ төрлийг зохион бүтээх хэрэгтэй.

1- р зураг

Шинэ төрөл бодож олох гэхээр нэг зүйлийг тайлбарлах нь зүйтэй байх. Шинэ төрөл бодож олно гэхээр наад төхөөрөмж чинь юугаараа муу юм бэ? Гэсэн асуудал гарч ирдэг. Энэ бодлого бүтээлч бодлого. Энэ төхөөрөмж байгаа юм бол дараагийн шинэ загвар хийц заавал гарч ирэх ёстой. Энэ төхөөрөмж өөрөө мэдэгдэж байгаа учраас муу. Тэгвэл бид мэдэгдэхгүй буюу шинэ зүйлийг бодож олох хэрэгтэй.

Үүнийг бодохдоо эхлээд соронзон М, электрод Э, урсгал П гэсэн гэсэн гурвэн үсгийг тэгш хэмтэй байдлаар бичье. МЭПЭМ; МЭП-ПЭМ ийм хэлбэртэй болно. Үүнийг тонгоргож байрыг нь соль гэсэн аргыг хэрэглэе. Энэ аргыг хэрэглэсний дараа 6 янзын хувилбар үүснэ. 1. МЭППЭМ; 2. ЭМП-ПМЭ; 3. ЭПММПЭ; 4. ПЭММЭП; 5. МПЭЭПМ; 6. ПМЭЭМП Энэ зургаан янзын хувилбарыг 2- зурагт харууллаа.

2- р зураг

Хэмжилтийн техникийн мэргэжилтэнүүд энэ зургаан төхөөрөмж бүгд урсгалын хурдыг хэмжиж болно гэж тогтоосон. 4 дэх схем нь усан онгоцны урсгалыг хэмждэг ЛАГ гэдэг төхөөрөмж бөгөөд маш сул сарнисан соронзон оронд ажиллаж чадах юм. 5 дахи схем нь бас шинэ төдийгүй электродыг урсгалын өргөний хэмжээгээр тавьж, хөндлөн хурдыг хэмжиж болно. 3 дахь схем нь бас л хөндлөн хурдыг хэмжих боловч тэмтрүүлийн оронд соронзон орон оруулж, гидравлик шуугиан үүсгэхгүйгээр ажиллана. Энэ бүгдээс дөрвөн ч шинэ санаа буюу дөрвөн патент гарч ирж байна.

Бодлого 2. Хоолой дотуур хий дамжин өнгөрнө. Энэ хий соронзон шинж чанартай нунтаг материалын дундуур өнгөрнө, үүнийг Ф үсгээр тэмдэглэсэн байна. Гадна талд нь соронзон нунтагийг удирддаг соронзон орон М байна. Төхөөрөмж нь хий дотор байгаа механик хольцыг шүүдэг юм. Энэ төхөөрөмжийн сайн тал нь соронзон нунтаг шүүр бөглөрсөн тохиолдолд нунтаг нь хийгээр үлээгдээд, дараагийн нунтагаа солих замаар маш хурдан солих боломжтой. (3- р зураг)

3- р зураг

Уг төхөөрөмжийн шинэ загварыг түрүүчийн бодлогод хэрэглэсэн аргаар зохиож болно. Хэрэв уг төхөөрөмжийг анх зохиосон хүмүүс дээрх аргыг мэддэг байсан бол тухайн үед зургаан патент зэрэг авах боломжтой байжээ.

Гурван арга мэх

Нэг арга мэхтэй байна гэдэг бол сайн. Зохион бүтээх ажилд ямарч арга мэхгүй байснаас сайн.

Дараагийн арга мэхийг авч үзье. Жишээ нь: Дээрх бодлогод соронзон нунтагийн дундуур хий өнгөрч байсан бол одоо бодисын агрегат төлөв байдлыг солих гэдэг хоёр дахь аргыг хэрэглэж, хоолой доторх соронзон нунтаг дундуур хатуу бодис буюу төмөр утсыг нэвтрүүлвэл утасны гадна талын зэвийг арилгадаг төхөөрөмж үүсгэнэ. Хэрэв соронзон орны үйлчлэлийг нэмэгдүүлвэл төмөр тросыг тооромслодог төхөөрөмж үүснэ. Эсвэл төмөр утас бүдүүн утас байвал ямар нэгэн хэвгүйгээр төмөр утсыг нарийсгаж цувьдаг төхөөрөмж үүснэ. Энэ нь маш олон давуу талтай төхөөрөмж үүснэ.

-тохируулахад маш хялбархан

- элэгдэлгүй, элэгдсэнийх нь хэрээр соронзон орны их багаар тохируулж болдог.

Эдгээр жишээнүүд нь бүгд патентлагдсан жишээнүүд юм. Энэ онолыг альч салбарт ашиглаж болно. Зөвхөн бүдүүн бараг зүйлд төдий биш, физикийн туршилтын нарийн төхөөрөмжид ч хэрэглэж болно.

Бодлого 3. Анхны схемд хоолой дотор соронзон нунтаг байсан. Байрыг нь тонгоргож солих гэдэг арга хэрэглэн утасныхаа дотор талд нь соронзон нунтагаа хийвэл яах вэ? Өөрөөр хэлбэл агрегат төлөв байдлыг солиод хий биш утас болгосон. Одоо агрегат төлөв байдлыг солиод утасных нь дотор талд нь соронзон нунтагаа хийсэн. Ингэвэл ямар төхөөрөмж үүсэх вэ? Бидэнд МПФФПМ гэж схем өгөгдсөн байна. Шинэ схемийг зурж, боломжтой техникийн хэрэглээг бичээрэй.

Хүснэгт зохиоё.

Бүтээгдэхүүний төлөв байдал

Бүтцийн схем

МФППФМ

ФМППМФ

ФПММПФ

ПФММФП

МПФФПМ

ПМФФМП

хий

шингэн

Хатуу бие

Нунтаг

Налархай бодис

1

7

13

19

25

2

8

14

20

26

3

9

15

21

27

4

10

16

22

28

5

11

17

23

29

6

12

18

24

30

Агрегат төлөв байдлыг өөр төлөв байдал болгож сольж болно. Жишээ нь. Хий,шингэн, нунтаг, уян налархай гэх мэт.

Бидэнд өгөгдсөн схем 1 – р нь байна. Эндээс үзвэл бид нарт анх өгөгдсөн нэг схем байрыг нь сольж 6 янз, агрегат төлөв байдлыг нь солиод 5 янз, 6х5=30 янзын хувилбар үүсэж байна. Эндээс үзэхэд 2 арга хэрэглэхэд л 30 янзын шинэ бүтээл үүсэж байна.

Үүнээс 11-р схемийг авч үзвэл Телеграфын цахилгаан холбооны дохиог хурдан бичихэд зориулагдсан соронзон бэх байж болно. Энэ бэхэн дотор соронзон шинж чанартай нунтаг хэсгүүд байна. Бэхний гадна талаас соронзон оронгоор үйлчилсэн байна.

19-р схем. Хуурай нунтаг материал дотор талд нь, гадна талд нь соронзон орон, дотор нь соронзон шинж чанартай нунтаг, дотор нь нунтаг материалын урсгал. Энэ нь үрэлтийн шинж чанартай эд ангиудыг соронзон нунтагаар хурдасгадаг.

29-р схем. Уян налархай биетийн гадна талд соронзон орон, уян налархай биетийн дотор талд соронзон нунтаг байна. Энэ нь шил угаадаг үрүүл байж болно. Шилний дотор талаас нь шилийг угааж болох нь.

Зарим схем нь урьд мэдэгдэж байсан бол зарим нь цоо шинэ юм. Цоо шинэ схем гаргаж авахын тулд соронзон нунтаг болон соронзон орон хэрэглээгүй төхөөрөмж олоод, түүндээ эдгээрийгээ оруулах хэрэгтэй юм. Жишээлбэл, саяхан хүч дамжуулагч гинжийг туршдаг туршилтийн төхөөрөмжийн шинэ патент авсан байна. Үүний тулд гинжийг элс дүүргэсэн хайрцагны дундуур татаж оруулсан байна. Элс нь эсэргүүцэл болж, гинж тасрах үгүйг шалгадаг төхөөрөмж юм. Ердийн элсийг соронзон шинж чанартай нунтгаар солиод, цахилгаан соронзон оронд оруулаад, гинжийг татвал хүчний олон хувилбарыг хялбархан үүсгэх боломжтой болж байна.

Бодлого 4. Маш олон янзын багаж төхөөрөмжийн ажлын эд ангийн нэг хэсэг нь нунтаг, порлон гэх мэт материалаар хийгдсэн байдаг. Ийм төхөөрөмжүүдийн нэгэнд соронзон шинж чанартай нунтаг, соронзон орон ашиглаад шинэ төхөөрөмж бодож ол?

Одоо яагаад 3-р аргыг хэрэглэж болдоггүй билээ. Соронзон нунтгаа эсвэл боловсруулж байгаа бүтээгдэхүүнээ эргэлтэнд оруулвал өнгөлгөөний дугуй үүснэ. Ийм машины ажлын бүтээмж өндөр байдаг. Ө.х. хоёр дахи хүснэгт бэлэн боллоо.

Эндээс анх бид 1 шинэ санаатай байсан 6 болсон, 30 болсон харин одоо 60 болж байна. 1 модыг судлахад энэ модны цаана техникийн шинэ санааны ой байж болохнээ!..

Эргэлдэх гэдэг санааг үзвэл төхөөрөмжийг мөн эдлэлээ гэсэн 2 янз байж болно.

Жишээ нь: 1938 онд хоолойны дотоод гадаргууг боловсруулахын тулд соронзон үрэлтэт шинж чанартай материалыг эрэлдүүлэх гэдэг арга байсан. Гэхдээ энэ аргыг тухайн үед ашиглаагүй. Гэтэл 24 жилийн дараа уг төхөөрөмжийн соронзон оронг эргүүлэх биш хоолойг эргүүлэх хэрэгтэй гэдэгийг олж нээсэн. Энэ хооронд бүхэл бүтэн 24 жил өнгөрсөн нь харамсалтай.

1 000 аргатай байх гэж үү?

Шинэ санаа дэвшүүлэх ердийн үйлдвэрлэлийн технолог туршилт алдааны арга дээр үндэслэдэг: “За байз, ингэвэл яах бол?.. Болохгүй нь... Тэгвэл ингэвэл яах бол?..” Энэ арга нь бараг л хүн төрөлхтөнтэй хамт үүссэн байх. Үнэндээ бол ч түүхийн урт хугацаанд түүнд зарим нэгэн сайжруулалт хийсэн юм: одоо бид илэрхий утгагүй туршилт хийхээргүй боллоо (хэдийгээр заримдаа бодлогын түлхүүр болох санаа нь утгагүй гэгдэхээр удаа байдаг ч гэсэн), туршилтыг санаандаа хийж сурлаа – энэ нь бодисууд дээрээ хийхээс мэдээж хурдан, төвөгтэй бодлогыг олууллаа нийлж шийдэж сурлаа... Гэхдээ л аргын маань мөн чанар хэвээрээ үлдэж байна. “Уран бүтээл” гэж ярихад л туршилт алдааны арга гэсэн ойлголт төрөх нь ховор биш бөгөөд гайхахааргүй зүйл болжээ. “Азтай тохиолдол”, “авъяас”, “янз бүрийн хувилбарыг тэвчээртэй турших”, “онгод орох” – эдгээр ойлголт нь нэг л тодорхой технологийг, уран бүтээлийг ерөнхийд нь багтааж байгаа юм.

Бодол санаа уран бүтээлийг алдаг гэж В.Розов хэлжээ. Үнэхээр ч туршилт алдааны аргаар ажиллаж байгаа үед тэгдэг. Сэтгэхүйн хөшүүн байдал нь илэрхий мэт санаа руу жолоодлогогүй бодлыг хазайлган хөтлөдөг. Тэгвэл хэрвээ бодлыг жолоодвол яах бол? Бид жолоодох ганц арга (“байрыг нь солих”) хэрэглэснээр техникийн ццо шинэ санаанууд олсон нь онгодоо дуудаж олсноос юугаараа ч дутахааргүй байсан шүү дээ. Дараа бид гурван аргыг хослуулан хэрэглэсэн нь ганц аргаасаа хавьгүй илүү байж, онгод орохоос толгой илүү гарц авлаа – ингэснээрээ бид ямар нэгэн ганцхан схемийг “схемүүдийн ертөнц” болгодог аргатай боллоо. Хэрвээ аргуудаа цаашид нэмээд 100, 200 бүр 1000 хүргэвэл яах бол?..

Аргууд алв хэдийнээс л байсан байна. Их тусмаа л сайн гэдэг бодол олон хүний толгойд бас оржээ. Хонь мянга хүрэхээр төхөөрөх хонь олддоггүй гэж үг байдаг шиг 1000 аргатай үед нөгөө аргуудаа бас л таамгаар туршиж гарах болдог байна.

Аргууд бол яаж хэрэглэхийг нь мэдэж байгаа үед л аугаа их чадалтай болдог юм байна. Бүтээлч бодлогын гүнд нь мөн чанарт нь нэвтэрч ордог, ямар арга хэрэглэхийг тодорхойлох боломж өгдөг онол болон аргачлал зайлшгүй чухал байна. Инженерийн бодлогыг шийдэх онол зохиохын тулд эхлээд постулат авах шаардлагатай: техникийн системүүд хөгждөг зүй тогтолтой, энэ зүй тогтлыг танин мэдэж бүтээлч бодлого шийдэхэд ухамсартайгаар ашиглаж болно. Эс бөгөөс техникийн системүүд тодорхой зүй тогтолгүй, санамсаргүй чиглэлээр хөгждөг гэвэл ямар ч онолын тухай ярих нь утгагүй хэрэг болох сон.

Аз болоход зүй тогтол байдаг юм байнаа. Тэдний нэг нь л гэхэд: хэлбэлзэлд нь зохицоогүй хэсэгтэй систем нь хэлбэлзэлд илүү зохицсноор шахагдан гарах тухай байна. Нэг ийм жишээ байна, нүүрсийг сэндийлэх аргаар патент авсан байна: нүүрсний цул руу өрөмдсний дараагаар, ус шахаж, шахсан усандаа чичиргээт даралт өгнө. Гэвч арга олигтой амжилт олсонгүй. Долоон жилийн дараа өөр нэгэн зохиогчийн онгод орж, шийдвэрлэх ганцхан өөрчлөлт хийлээ: чичиргээний давтамж нь өрөмдсөн цулын өөрийнх нь давтамжтай зохицсон байх хэрэгтэй. Алдсан долоон жил – техникийн системийн хөгжлийн хуулийг мэддэггүй төлөөс боллоо.

ОНОЛ

Хэрвээ бодлого хэдэн арван удаагийн оролдлогоор шийдэгдэж байвал туршилт алдааны арга ч гэсэн хангалттай юм. Гэвч бодлогыг шийдэх оролдлогын тоо – “үнэ” нь хэдий өснө, арга маань муу гэдэг нь төдий мэдэгдэнэ. Хэдэн мянган оролдлогоор шийдэгдэх дээд түвшний – “үнэтэй” бодлогыг хэдхэн оролдлого л хангалттай байхуйц доод түвшин рүү хөрвүүлэх чадварыг бүтээлч бодлогыг шийдэх онол нь өгдөг байх ёстой.


Тэгээд энэ “үнэтэй” бодлогууд нь юугаараа ялгаатай байдаг юм бэ?

Бодлого 5. Гэрлийн чийдэнгийн шил үйлдвэрлэх явцад доторхи хийн даралтыг хэмжих зайлшгүй шаардлага гардаг. Үүнийг яаж хийх вэ?

Амархан бодлого байна л да, чийдэнгээ битүү таглагддаг саванд хийгээд, шилээ хагалсны дараа, даралтыг нь хэмжээд эзлэхүүний холбогдох зөрөөгөөр тооцож олно. Сургуулийн сурагчид ч илэрхий энэ шийдэлд патент өгсөн нь гайхмаар...

Бодлого 6. Өмнөх бодлогын нөхцөл хэвээрээ, гэхдээ чийдэнгээ хагалж болохгүй. Танд ямар санаа байна вэ?

Хоёр бодлогыг харьцуулж харахад зарчмын ялгааг харахад хэцүү биш юм. Олон чийдэн хагалах тусмаа (мянгаас нэг, зуугаас нэг гэх мэт) хэмжилт илүү тодорхой болно. Хэмжилтийн нарийвчлалыг үйлдвэрлэлийн алдагдал дагалдаж байна. Төгс хэмжилт явуулна гэвэл бүх чийдэнг хагалах болж байна...

Техникийн иймэрхүү зөрчлийг даван туулах шаардлага нь бодлогыг төвөгтэй, шийдлийг бүтээлч болгодог юм.

Техникйин зөрчлийн гүнд физикийн зөрчил агуулагддаг: системийн аль нэг хэсэг нь физикийн харилцан эсрэг шинж чанартай байх ёстой болдог. Чийдэнгийн шил нь хийг барихын тулд үл нэвтрүүлэгч байх ёстой мөн хийг нь хэмжихийн тулд нэвтрүүлэгч байх ёстой.

Хэрвээ бодлогын шийдэлт нь зөрчлийг илрүүлж давах ажиллагаа мөн байвал, бодлого бодох онолыг томъёолж болно. Онол нь дараахи зүйлийг тусгана:

  • Бодлогыг боловсруулж, “хэвлийд” нь нуугдсан физик зөрчилд алхам алхмаар хүрэх боломжтой тодорхой хөтөлбөрийг өгөх
  • Аль нэгэн зөрчлийг арилгахын тулд чухам ямар арга хэрэглэвэл зохих (ийм аргуудыг багтаасан арвин сантай байх нь мэдээж);
  • Юуны түрүүнд шийдлийн явцад хосон буудуулах болдог туршилт алдааны аргын халдлага (“чийдэнгээ жигнээд үздэг юм билүү!..нарийлалтай жин байхгүй л дээ?..Тэгвэл чийдэнгээ рентген туяагаар гэрэлтүүлж үзэх үү!..”) болон сэтгэхүйн саадаас сэргийлэх.

Бүтээлч бодлогыг шийдэх онол зохиох нь маш хэцүү юм. Аргуудын санг зохиохын тулд хэдэн зуун мянган патент болон зохиогчийн эрхийн гэрчилгээг шүүрдэж, хэдэн арван мянган хүчтэй шийдлийг сонгож тэдгээрийгээ нягт нямбай судлах шаардлага гарна. Гэхдээ ихэнхийг нь хийчихсэн юм. Дараагийн хичээлүүдэд бид онолын үндэс, ямархуу бүтэцтэй, яаж ажилладагтай танилцах болно.

ХАРИН ОДОО БИЕ ХАЛААЛТ

Өнгөрсөн зууны сүүлээр францын сэтгэлзүйч Т.Рибо дүрслэн сэтгэх чадвар нь хүүхдийн амьдрлаын эхний жилүүдэд түргэн хөгжиж байнсаа 15 наснаас хойш уналтад ордгийг тогтоожээ. Гэтэл бүтээлч бодлогыг шийдэх нас нь 15 – аас дээш байх нь ихэнхдээ...

Дүрслэл тань хэр хөгжснийг өөрийгөө сориорой. Ингээд эхний дасгал:

Дасгал 1. Бороо, цас, солонго, цуурай, цунами, туйлын туяа гэх мэтчлэн – энэ бүгд байгалийн бодит үзэгдэл билээ. Байгалийн зөгнөлт үзэгдэл – тэх тусмаа сэтгэгдэл төрүүлэхүйцийг бодож олно уу.

Эхлээд байгалийн үзэгдлийн ерөнхий загварыг байгуулаарай (орчин, үйлчлэж байгаа бодисууд, энерги, физикийн үйлчлэл гэх мэт), дараа нь энэ здагвараа ашиглаад хаа ч байхгүй шинэ, сонирхолтойг гарган аваарай. Таны бодож олсон чинь харь гаригийнх болог.

© Альтшуллер Г.С., Журнал "Техника и наука", 1979, №3

ФОРМУЛЫ ТАЛАНТЛИВОГО МЫШЛЕНИЯ

Орчуулсан Т.Батууг

2009 он

Р.S: Хэдийгээр энэ хичээлүүд нь анх хэвлэгдснээс хойш яг гучин жил өнгөрч байгаа ч гэсэн монголчууд бидний олонхийн хувьд “шинэ” хэвээрээ, ач холбогдлоо алдаагүй байгаа гэж миний бие гүнээ итгэсэн тул бизнесийн гэх мэтийн ойрын ашиг тусыг үл харгалзан орчуулж эхэллээ. Уншигч та бүхэн хүлээн авч тунгаана уу.

Цаашид мөхөс миний чадал хүрвэл бүх хичээлийг аудио, видео гэх мэтээр буулгаж, тараах санаа бас бий. Энэхүү онолыг түгээх, дэлгэрүүлэх, тараахад хамтрах хүсэлтэй хүмүүсийг талархан хүлээн авах болно.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Anime

sereglen hon hun amitan hoshigruulj bgaad daalgavariinhaa bodlogiig boduulah gej bn u kkk
zurag haragdahgui bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)