Шинийг сэдэх бодлогын онол : Зохион бүтээгч ирээдүйг зөгнөгч

Зохион бүтээгч ирээдүйг зөгнөгч

Зохион бүтээгч ирээдүйг зөгнөгч

1. Төгс төгөлдөр ирээдүйн зөгнөгч

Биелэгдэшгүйг нь илрүүлэхээс өмнө мартагддаг учир холын ирээдүйг зөгнөх нь сайхан.

Зөгнөгчид- гэдэг тулхтай хүмүүс болохоороо зөгнөлт зохиолчдод л байдаг сэтгэл хөдлөлөөс дөлж, өөдрөг үзэл тогтвортой баримжаанд тулгуурлан холын ирээдүйг зөгнөхгүйг хичээдэг. Хэрэв техникийн систем болон түүний хэсгийн талаарх хувьсгалт санаа, шинэ бүтээлүүд байхгүй байж гэм хуучинсаг байдлыг халах үндэслэл мөн л байхгүй байх сан. Иймээс ердийн зөгнөл нь, техникийн систем болон түүний бүтцийн чиглэл болгонд байдаг бодит хязгаарлалтанд тулна гэсэн найдлагааар аажим өгссөөр S- хэлбэрийн муруйг дүрсэлдэг юм.

Маш олон систем нь хөгжлийн S- хэлбэрийн муруйг батласан төдийгүй, ижилтгэсэн бүтээгдхүүний хувьд ижлилтгэсэн аргаар бөөнөөр нь үйлдвэрлэхэд хөгжлийн чиг баримжаа нь амархан урьдчилж харж болохуйц тогтвортой ерөнхий голдрил үүсгэдэг юм. Энэ үед дээд хязгаартаа дөхөхийн хэрээр зөрчлийн хөгжил нь улам улам байхгүй болдог байна. Хүрч чадсан “төгс төгөлдөр” нь дотоод зөрчлийг далдалж, хувьсахад шаардлагатай хөшүүрэгийг сулладаг.

Шинийг сэдэх бодлогын онолын үүднээс ийм байдал нь танил төдийгүй ихээхэн хуучинсаг санагддаг. Хэрвээ хувьсахад шаардлагатай ил харагдах шалтгаан байхгүй тохиолдолд ч гэсэн энэ нь систем дотор асуудал болон зөрчилгүй байна гэсэн үг биш юм.

Өрсөлдөөнт тэмцээний нөхцөлд (эсвэл өрсөлдөх бодит аюултай бүтээгдхүүний зарим төрлийг үйлдвэрлэгчдийн эв нэгдлийн үед) иймэрхүү зөрчлүүд нь дотроо нуугдаж гаднаасаа илэрдэггүй . Хэн ч өөрийнхөө асуудлыг дэлгэж зах зээл дээр нэрээ муутгахыг хүсэхгүй.

Гүйлгээ ухаантай шиг зөгнөгч бол зохион бүтээх бодлоготой тааралдангуутаа л энэ байдлыг олж харж, нуугдмал зөрчлийг илрүүлээд зогсохгүй арилгах аргыг урьдчилж зааж чаддаг. Чанарын дэвшил болон далдыг харагч гэсэн ойлголт нь түүний хувьд хөдөлгөөнтэй, амьд юм. Тэр S- хэлбэрийн муруйг цоо шинэ төдийгүй үр дүнтэй санааны оролцоотой эвдэх эрхтэй юм.

Бизнес эрхлэгчдэд чиглэлдээ хөтлөгдсөөр хуучнаа дагах уу, эсвэл анхны агшинд ашиг өгөхгүй ч он жил өнгөрөхөд арвин олз хуримтлуулж болохуйц шинэ санаанд хөрөнгө оруулж аз сорих уу гэсэн асуулт өдөр бүр л тлугардаг. Шинэ санаа болгон арилжааны амжилт авчирдаггүй байдал болон хөрөнгө оруулагчдийн сонирхлыг бодолцвол энэ нь тийм хялбар сонголт биш юм. Иймээс л зохион бүтээгчдэд ихэнхдээ “үгүй” гэсэн хариултыг өгдөг юм сан жээ. Шинэ бүтээлийнхээ үнэ цэнийг мэддэг бол “Тийм” гэсэн шидэт амжилтыг сонсож чадна. Энд ажил хэрэг зөвхөн “хүнд сурталнуудын харалган”-д ч биш, бас “хэт өөрчлөх үзэлтнүүдийн эрүүл саруул ухаан”- ы оролцоонд учир нь байдаг.

Иймээс үндсээр нь өөрчилсөн шинэ санаа голдуу их сургуулийн жижгэвтэрхэн лабораторид, эсвэл айлынмашины гараашд төрж гардаг байна. Тэр санаа нь хүйтэн гагнуурын ачаар л төрж өндийдөг. Аажимдаа хэрэглэхэд яг бэлэн болсон, бүтээгдхүүн үйлдвэрлэх төсөл нь амархан гэгч эрэлт ихтэй борлогддог.

Санаа төрөх ийм урт удаан шатыг алгасах арга ингэхэд ер нь байдаг болов уу? Санааг дор нь төрүүлээд л, дараа нь ердөө бүтэлгүйдэхгүй байхад суралцана гэж байдаг болов уу? Шинэ санаа нь хэн бүхэнд маш ойлгомжтой мөртөө үндсээр нь өөрчлөгч байж болох болов уу?


Шинийг сэдэх бодлогын онол нь эдгээр асуулт болгонд бэлэн хариулт өгдөг юм. Иймэрхүү зохион бүтээлтэнд “төгс төгөлдөр”- ийг “хэзээд” санал болгох ёстой юм. Тийм байдлаар нь зөвхөн зохион бүтээгч нь олж харах төдийгүй бас шинэ бүтээл нь ч тийм байх ёстой. Тэгээд ч энэ нь Шинийг сэдэх алгоритмын болон түүнийг эзэмшсэнийхээ үнэ цэнийг хүмүүсд харуулах хамгийн найдвартай, бодитой арга болох юм.

Автомашин үйлдвэрлэгчид сонирхохуйц, автомашины идэвхгүй аюулгүй байдалтай холбоотой, тодруулбал машин өөр машинтай юм уу ургаа мод зэрэгтэй мөргөлдөхөд, жолооч зорчигчдийн амь насыг хамгаалах чадвартай холбоотой инновацийн нэлээд хэдэн санаануудаасаа зөвхөн хоёрыг нь зохиогчийн зүнээс толилуулж байна.

2. Уран зөгнөлийн модноос ¼ ургасан бүтээгдхүүн

Зураг зурахад бийрээ яаж нялахыг мэддэг байх мэдлэг хэрэгтэй

Юлия К. (5 настай)

Хэрвээ та тодорхой нэгэн асуудлыг шийдэхээр зориг шулуудсан бол хүрэх зорилго болон түүндэээ хүрэх арга хэрэгслээ тодорхойлох байх. Танд хэрвээ шинэ мэдлэг сонирхолтой байвал тухайн зүйлийнхээ бүтэц, шинжийг судлах нь гарцаагүй. Харин та хэзээ ч хуучрахгүй зүйл зохион бүтээхээр шийдвэл танд бүх юм шаардагдана.

Та зохион бүтээх арга мэхийг оролцуулан бүхий л төхөөрөмж, санааг өөртөө олдох л хэмжээгээр нь алхам алхмаар цуглуулна. Цуглуулсан зүйл чинь их байх тутмаа танд илүү боломж нээгдэнэ.

Одоо хамгийн гол нууц болох – арга, мэх, зарчимийн энэ олон талт дотроос шилдэгийг нь олох үлдлээ.

Үргэлжлэл бий...

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)