Шинийг сэдэх бодлогын онол : Өөрийнхөө компанийг “хорлон сүйтгэх” ажлыг яаж хийх вэ?

Өөрийнхөө компанийг “хорлон сүйтгэх” ажлыг яаж хийх вэ?

© Сергей Пашутин

Зах зээлийн өнөөгийн орчинд байгууллагын тогтвортой ажиллагааг хангах нь удирдагын нэлээд төвөгтэй бодлого болдог бөгөөд энэ нь ихэвчлэн нэг үзүүлэлтийг сайжруулахад өөр үзүүлэлт мэдэгдэхүйц мууддагтай холбоотой. Ерөнхий үзүүлэлтийг бүхэлд нь сайжруулахын тулд хамгийн бага чармайлтаар хамгийн их үр дүнд хүрэхүйц төвөгтэй бус шийдлийг сонгох учиртай.

Эмх, цэгц бүхий системийг бий болгох нь бизнесийн амжилтыг өсгөх асуудлын зөвхөн нэг тал нь юм. Энэ нь хамгийн бодит байдлаар, байгууллагын тогтвортой байдалтай холбоо бүхий зарчмын хувьд чухал бусад зүйлтэй орооцолдсон байдаг. Жишээлбэл, урьдчилж хараагүй нөхцөл байдал үүссэнээс болж үйл ажиллагаагаа огцом өөрчлөх болон сөрөг үр дагаварыг бууруулах тухай зоримог шийдвэр гаргах гм.

Үйл явдлын болзошгүй явцыг урьдчилж хэлэх, харах боломж олгодог, зоримог хүчтэй шийдвэр хайх явцыг хөнгөлж өгдөг тусгай арга мэхүүд байдаг юм. Үнэнийг хэлэхэд эдгээр арга мэх нь маш явцуу хүрээнд, тухайлбал техникийн салбарт, шинийг сэдэх бодлогын урьд нь мэдэгдэж байсан аль нэгэн шинжийг сайжруулахад чиглэж байжээ. Чухам ийм асуудлуудыг шийдэхэд чиглэгдсэн байсан учир цэвэр техникийн асуудал дээр сайн гэдгээ харуулсан байна.

Эдгээр арга мэхний үндсийг аль 1935 онд зөвлөлтийн нисэхийн зохион бүтээгч Роберт Бартини тавьсан хэдий ч нууцлалын улмаас өргөн дэлгэрч чадсангүй. Гэхдээ санаа нь агаарт замхарсангүй, Генрих Альтшуллер “дахин нээж” бүтээлчээр баяжуулсан байна.

1956 оноос эхлэн системийн үүргийн шинжилгээг үндэс болгосон энэхүү аргын иж бүрдэл нь ШинэСэБО (Шинийг сэдэх бодлогын онол) нэртэй болон цааш хөгжсөн юм. ШинэСэБО - ын гол санаа, олон тооны аргууд нь систем доторх түлхүүр зөрчлийг илрүүлж улмаар энэхүү системийнхээ хөгжлийн ерөнхий хандлагад нийцсэн шийдлийг олоход чиглэсэн ажээ.

Удирдлагын бодлогыг шийдэхэд дөхүү болгох зорилгоор аль тохирох арга хэрэгслийг жишээлбэл, дээр дурдсан ШинэСэБО – ын нэг аргыг тухайн нөхцөлд нэлээд амжилттай хэрэглэж болно. Тухайлбал, түүний түүхэн хэлбэрийн нэг нь болох “хүлээгдэж байгаагийн эсрэг үйлдлийг гүйцэтгэх” болно. Өөрөөр хэлбэл, хүсмээргүй үйл явдлаас гарч болох үр дүнг арилгах арга олохын тулд бид зүгээр хүлээх бус харин урьдчилж бодитоор загварчлах юм. Энэхүү “хорлон сүйтгэх” аргын мөн чанар нь “Компанид хүсмээргүй ямар үйл явдал гарч болох вэ?” гэж асуухын оронд “Хүсмээргүй үйл явдлыг гаргахын тулд яах вэ?” гэх юм. Гол шинж нь хорлон сүйтгэх арга бодож олох тухай болохоор нэр нь ч бас эндээс үүсчээ.

Иймэрхүү байдлыг тодорхой нэг жишээн дээр жишээлбэл, эмийн бөөний худалдаа эрхэлдэг компани эсвэл түүний орон нутгийн салбарын худалдааны ажиллагаан дээр авч үзье. Компаниас үйлчлүүлэгчтэй харилцах гэсэн ажил үүргийн хувьд том биш ч басхүү чухал хэсгийг тодруулж үзье. Ажиллагааны дараалал:

- Үйлчлүүлэгчийн гүйцэтгэх үүргийг тодотгоно.

- Хорлон сүйтгэх асуултаа тавина: Яавал энэхүү үүргийг огт биелэгдэшгүй эсвэл биелэхэд төвөгтэй болгох вэ?

- “Хорлон сүйтгэлт”- ийг устгах арга хэмжээг гаргаж тавина.

Хэрэглэгч нь компанитай шинээр харилцаа үүсгэхэд дараах ажиллабарууд хийгддэг гэж тооцъё. Үүнд:

1.1 Компанийн оршин байгаа тухай мэдээллийг зар сурталчилгаанаас болон  танилуудаасаа сонсох зэргээр авах,

1.2 Утасдах зэргээр лавлах,

1.3 Компанийг олж очих,

1.4 Худалдааны хэсгийг нь олох,

1.5 Үнийн саналыг авах,

1.6 Үнийн саналыг судлаад, захиалга төлөвлөх,

1.7 Худалдааны төлөөлөгчтэй нь уулзах,

1.8 Зөвлөгөө авах,Захиалга хийх,

1.9 Нэхэмжлэх авах,

1.10 Нэхэмжилсэн дүнг төлөх,

1.11 Санхүүгийн хуулга, баримтаа ирүүлэх,

1.12 Захиалсан бараагаа хүлээн авах,

1.13 Бараанаасаа шаардлагатай хамгийн бага тооны эмийг ялгаж авах,

1.14 Хүлээн авсан бараагаа дахин тоолж, нягтлах,

1.15 Барааны дагалдах авах,

1.16 Дагалдах хуудасыг шалгах,

1.17 Барааг үйлчлүүлэгчийн хаягаар ачуулах,

1.18 Барааг машинаас буулгах зэрэг болно.

2. “Хорлон сүйтгэх” нь

Ажиллабаруудыг гүйцэтгэх боломжгүй буюу хэцүү болгоё гэвэл юу хийх вэ? Гэвэл дараахь хэлбэртэй байж болох юм. Үүнд:

2.1 Муу сурталчилгаа хийх. Зар сурталчилгааг хүн уншдаггүй хэвлэлд өгөх. Зар сурталчилгааг мэргэжлийн бус сонирхогч маягийн хүнд өгөх буюу ажилд нь давхар даалгах. Үйлчлүүлэгч ямар хэвлэл илүү уншдагийг тодруулалгүйгээр орхих. Зар сурталчилгааны чанарыг хариуцсан ажилтангүй байлгах арга хэмжээ авах,

2.2 Компанийн нарийн бичиг болон худалдааны хэсгийн утсыг завгүй болгох арга сэдэх. Үнийн саналын шинэ хуудсыг оройтуулах эсвэл огт зохиохгүй байх. Бүх компьютер, хэвлэгч, утсыг ажиллуулахгүйн тулд цахилгаан хангамжийг нь таслах. Дотуур холбоог таслах. Худалдааны хэсгийн мэдэээлэлтэй компьютер, серверийг эвдэх. Хувилагч төхөөрөмжийг эвдэх. Программ хангамж болон техник хариуцсан ажилтангүй болгох арга хэмжээ авах,

2.3 Зар сурталчилгаандаа компанид очих замыг заахгүй байх. Гудамжинд хаягаа хадахгүй байх. Зар сурталчилгааны чанарыг хариуцсан ажилтныг эзгүй байлгах,

2.4 Үйлчлүүлэгчийг компани руу харуул нь нэвтрүүлэхгүй байх. Компани руу нэвтрэх дүрэм, журам огт байхгүй байлгах,

2.5 Үнийн санал бүхий хуудсыг хэт цөөхөн хэвлэх. Хэвлэгчийн нөөц хоргүй байлгах. 2.2- д заагдсан бүх аргууд мөн адил тохирно,

2.6 Үнийн санал дотор буруу мэдээлэл оруулах. Компьютерийн системийг гэмтээх. Дагалдах хуудсанд шаардлагатай мэдээлэл оруулахгүй байлгах. Дагалдах хуудсаар компанийн агуулахаас барааны шилжилт хийхгүй байх буюу барааны дагалдах дээр зөвхөн тоо ширхэгийг нь зааж өөр үйлдвэрлэгчийн ижил нэртэй бараатай няравыг будлиулах. Няравт дагалдах хуудсыг огт хүргүүлэхгүй байх. Агуулахад ирж байгаа дагалдах хуудасны хөдөлгөөнийг хариуцсан ажилтангүй байлгах. Дагалдахыг бөглөх талаарх тодорхой зааваргүй байлгах,

2.7 Худалдааны хэсгийн менежерийг ажлаар дарж, завгүй байлгах. Захиалга авах менежерийн эрхийг тодорхой бус байлгах. Энэ менежерүүдэд үндсэн үүргээс нь хөндийрүүлэхүйц ажил даалгах. Тэднийг ажилдаа улайрахгүй болгох үүднээс эд материал болон сэтгэл санааны дэмжлэг огт үзүүлэхгүй байх,

2.8 Худалдааны хэсгийн менежерийг огт завгүй байлгах. (2.7 хэсгийг уншина уу) Нэмэх нь, худалдсан барааны тоо хэмжээ болон үйлчилгээний чанарыг менежерүүд огт хайхардаггүй болгох үүднээс урамшууллыг нь хасах. Мэргэжлийн бус хүмүүсийг ажилд авах,

2.9 Үнийн санал дотор буруу мэдээлэл оруулах. Компьютерийн систем болон оффисийн техникийг гэмтээх. (Дээр дурдсныг үзнэ үү)

2.10 2.7- д дээр заагдсныг гүйцэтгэх,

2.11 Бэлэн мөнгөний кассанд хүмүүсийг шавааралдуулах. Мөнгө тоолох машиныг эвдэх. Мөнгө шалгах машиныг эвдэх,

2.12 2.7 ба 2.9- д дээр заагдсныг тус тус гүйцэтгэх,

2.13 Захиалсан барааг хэт удаан баглаж, олгох. Эрэлт ихтэй барааг энд тэнд тарааж байрлуулах. Үнийн санал дотор буруу мэдээлэл оруулах. Агуулахын ажилчдад ачуулсан барааны урамшуулал олгохгүй болгох,

2.14 Үйлчлүүлэгчид маш олон цувралын эмийг хольж олгох. Нийлүүлэгчийн үйлдвэрлэсэн бараанаас зөвхөн конвейерийн үлдэгдлийг татаж авах. Бараагаа агуулахад хураахдаа бүх цувралыг нэг эгнээнд хольж өрөх. Цувралын тооны талаар нийлүүлэгчийг дураар нь орхих буюу нэг цувралаас хэт цөөн тооны эм оруулж, хямд өгүүлэх,

2.15 Барааны байрлал болгонд нэр төрлийн будлиан үүсгэх,

2.16 Зарим цувралд дагалдах (сертификат) байхгүй байлгах. Нийлүүлж байгаа барааны тухай мэдээлэлийг дагалдахад оруулахгүй байлгах. Дагалдахыг нийлүүлэгч дээр нь мартах буюу гээх. Тээвэрлэгчид зааварчилгаа өгүүлэхгүй байх. Барааг дагалдахгүйгээр хүлээн авах. Сертификатийн хэсэгт замбараагүй байдал үүсгэх,

2.17 Чанаргүй сертификат, дагалдахтай байлгах. Хангалтын менежерүүдтэй нийлүүлэгдэх цувралын тоо хэмжээ болон сертификатийн чанарын талаар огт ярихгүй байлгах,

2.18 Барааг ачуулахгүй удаах буюу огт ачуулахгүй болгох. Үйлчлүүлэгчийг агуулахад очих бүх замыг машинаар хаах. Бүх ачигчийг өөр яаралтай ажилд дайчлах. Ачигчдийг өөр агуулахад шилжүүлэх. Агуулахын ажилчдад ачуулсан барааны урамшуулал олгохгүй болгох,

2.19 Бараа татахгүй байлгах. Хамаг машинаа засварт зэрэг  оруулах. Галт тэргийг удаах арга хэмжээ авах. Буруу тээвэр хийлгэх. Жолооч нарыг урамшуулахгүй байх. Ачаа/ гүйлт болон түлшний зарцуулалтыг хяналтгүй орхих зэрэг байж болно.

3. Авах арга хэмжээнүүд

3.1 Зар сурталчилгааны компанитай хамтран, урьдчилан боловсруулсан PR- төлөвлөлтийн дагуу иж бүрэн ажиллагаа явуулах. Компанийн бүх үйл ажиллагааг хамарч нэг санаанд нэгтгэсэн дотоод журам гаргаж, мэдээлнэ.

3.2 Ослын нөхцөлд ажиллах зориулалтай эрчим хүчний үл хамаарах эх үүсвэртэй болох. Нөөц сервертэй болж, мэдээллийн санг өдөр болгон хуулбарлаж байна.

3.3 Агуулахад дагалдахыг хариуцсан ажилтантай болгох. Дагалдахыг бөглөх тодорхой, ойлгомжтой заавар боловсруулж, компанийн тухайн хэсгийн ажилтанд давхар даалгаж хариуцуулна.

3.4 Худалдааны хэсгийн менежерийг урамшуулж, хянах үр дүнтэй систем бий болгох. Шинээр ажилтан авахдаа хянуур хандаж, мэргэжил болон хувь хүний нэгдмэл чанараар нь шилнэ.

3.5 Эмийн адил үйлчилгээ зэргийн талаар үйлчлүүлэгчид зөвлөгөө өгүүлэхээр худалдааны хэсгийн ажилтнаас тусгайлан сургана.

3.6 Бэлэн мөнгөний кассд мөнгө тоолох, шалгах машины нөөц байлгана.

3.7 Худалдааны хэсгийн менежер болон агуулахын ажилтнуудыг идэвхжүүлэх хөшүүргийн аргыг боловсруулна.

3.8 Агуулахад бууж байгаа эмийг цувралаар нь ялган, тусад нь хураана.

3.9 Жолооч нарыг хянах болон урамшуулах систем боловсруулна.

Технологийн арга ажиллагааны иймэрхүү жагсаалт нь хэдийгээр бүрэн гүйцэд биш ч гэлээ компанийг өрсөлдөөнт зах зээлийн нөхцөлд оршин байхад саад болдог, урьдчилан харж болшгүй үзэгдлээс зайлах гарц олох зарчмыг зааж өгч чаддаг юм. Гэхдээ зохион байгуулалтын сайжруулах нөөцөө хараахан бараагүй байгаа компанид л энэ бүх арга хэмжээнүүд нь тохирдог байна. Үйл ажиллагаа нь харилцан уялдахаа больсон, дотоод мөн чанараараа мөхөж буй компанийн хувьд бол санхүүгийн нэмэлт зардал гаргах тохиолдолд л ажил сайжирч болох юм. Хэрвээ ийм шийдвэр нь тухайн нөхцөлд хэмнэлтгүй, амин чухал бус санагдаж байвал уг компанийг цаашид “амьсгаа хураалгахгүй” ганц арга нь бүтцийн өөрчлөлт хийх байдаг юм.

www.trizland.ru сайтаас авав.

Орчуулсан Т. Батууг 2009 он

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
erhemee (зочин)

sonirholtoi yum bna delgerengui bwal zugeer yum. oor sedeweer humuust zowlogoo ogch bgaarai.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)