Шинийг сэдэх бодлогын онол : Хориглож л байвал зөвшөөрсөн ч яахав...

Хориглож л байвал зөвшөөрсөн ч яахав...

Хориглож л байвал зөвшөөрсөн ч яахав...


© 
Захаров А.Н., 1994

Ерөнхийлэгч, хамба лам гэх мэт өндөр албаны хүмүүс ямархуу асуудлыг шийдэж чаддаг тухай мэдмээр байна уу? Шууд хориглочихмоор байвч, нэг саад гараад байдаг зүйл тэдэнд байнга л тулгарч байдаг. Мэдээж энэ чинь зөрчлийг агуулсан ердийн, байдаг л гэхээр байдал шүү дээ. Жишээ сонсмоор байна уу, янзын зөрчлийг янзтай шийдсэн гоё жишээ, би өгье...

Бодлого 1. Орос орныг архидалтгүй болгоно гэж төсөөлөхөд бэрх. Иймээс  I Петр хаан архидалт гэж үзэгдлийг хорьсонгүй, харин ч “Архичин” гэсэн медаль бий болгоод “шагнасан” байна. Энэ нэлээд том, хүнд эдийг хүзүүндээ зүүх ёстой бөгөөд өөрсдөө авч хаях эрхгүй байсан гэдэг. Энэ тохиолдолд хориглож болохгүй болохоор нь зарим нэг нь хүлээн авч ч магад, авахгүй ч магад гэсэн нөхцөлтэйгээр зөвшөөрч байна. Ийм нөхцөлд, хүзүүндээ хүнд медальтай - бие нь зовлонтой, хааш нь ч нууж болохгүй болохоор сэтгэл нь ч зовлонтой.

Бодлого 2. I Петр хаан 1699 онд бавгар сахалтай болгонд сахалны татвар ноогдуулсан гэдэг. Сахлаа дураараа ургуул, тайж угсаагаа нүүрээрээ батла, гэхдээ эд хөрөнгөөрөө төл. Бавайсан сахалтай баатар Цогтын нагац аа гэж...

Бодлого 3. Францад болсон явдал гэнэ, Парисын залуухан хадагтай нар хөнгөн тэргээр галзуу хурдтай давхидаг моод гарсан гэнэ. Хотынхон энүүнд дургүй байсан ч хаан Людовик хориглосонгүй, харин ч зөвшөөрч гэнэ. Тэгэхдээ зөвхөн 30 - аас дээш настай хадагтай нарт зөвшөөрсөн зарлиг гаргасан байна. Домгоор бол: Дахиж давхилдахаа болисон байна. 30 гарсан хөгшин гэж хэлүүлэхийг хүсдэггүй байх нь шүү, хадагтай нар маань.

Бодлого 4. Үзвэрийн үеэр малгайгаа авахыг хүсдэггүй үзэгчдийн асуудлыг шийдэхдээ Бродвей дахь театрын захиргааныхан дээрх аргыг давтжээ. Настай авгайчуудыг малгайтайгаа суухыг зөвшөөрсөн зарлалыг тодоор бичиж нүдэнд харагдахуйц ил газарт тависан гэнэ. Арга нь зөв бол он жил байтугай, эрин зуун өнгөрөхөд үйлчилдэг юм байна, та минь.

Бодлого 5. Өнгөрсөн зууны 70- аад онд байсан Ираны Шах нь улс орноо түргэн хөгжүүлэхийг хүсдэг нэгэн байв. Хүүхнүүд нь нүүрнээсээ гивлүүрээ огт салгадаггүй нэгэн үзэгдэл хуучны үлдэгдэл болон амь бөхтэй оршсоор байв гэнэ. Эрс хоригломоор л байна, даанч шашны уламжлал илүү хүчтэй байдаг, хүүхнүүд хоригийг хүлээж авах болов уу? Зарлиг гарлаа: Хүүхнүүд гивлүүр зүүх эсэх нь өөрсдийнх нь дурын асуудал, харин биеэ үнэлэгчид бол гивлүүрээ заавал зүүх ёстой гэжээ. Зөрчлийг даван туулахад нэр хүнд, өөрийгөө хүндлэх, хэрэглээний эрх чөлөөний тухай ойлголтыг ашиглажээ.

Бодлого 6. Нью-Йорк хотод хүмүүсийг утасны бүхээгт хэт удаахгүйн тулд дотор талыг нь улаан өнгөөр буджээ. Эрдэмтдийн баталж байгаагаар бол битүү, давчуу орон зайд улаан өнгө нь хүмүүсийг давчдахад хүргэдэг байна. I Петр хааны хэрэглэсэн аргатай төстэй, тодруулбал бүхээгнээс хурдан гарахыг хүсдэггүй хүмүүсд сэтгэл зүйн хувьд тэсвэрлэшгүй нөхцөл энд үүсгэжээ. Мэдрэгдэх хүрээ нь л жаал өөр юм даа.

Бодлого 7. Английн Лестер болон Манчестер хотуудын зүрх, судас судлалын судалгааны нэлээдгүй томд ордог төвүүдийн мэргэжилтнүүд тамхичдийг өөрсдийн амьдралыг зориудаар богиносгодог гэж үзэн цаашдаа тэдэнд хагалгаа хийж үнэт эм тариа бас цагаа зарцуулахаас татгалзаж эхэлжээ. Энд бие махбодийн амьдрал тэтгэх түвшинд нөлөөлөх тухай дахин яригдаж буйг анхаарна уу.

Бодлого 8. Сүүлийн жилүүдэд АНУ-д өнгөт хувилагчааар хэвлэсэн хуурамч мөнгөн дэвсгэрт жилд 3000-  аас 300000 удаагийн тохиолдол болж өссөн байна. “Сanon” компани 1993 оноос эхлэн үйлдвэрлэх өнгөт хувилагчийн бичил санамжинд улс орон болгоны мөнгөн дэвсгэртийн дүрсийг суулгаж сануулжээ. Хэрвээ уг төхөөрөмжинд “танидаг” дэвсгэртийг нь хувилахаар оролдвол, систем аюулын дохио өгөх буюу ажиллахаас татгалздаг байна, бүр болохгүй бол гэмт хэрэг өдүүлэгчид хандсан анхааруулга хэвлэж өгдөг байна. “Сanon” хувилагчийн анхааруулгад: мөнгөн дэвсгэртийг хувилах нь Таны нийгмийн байдлыг эрс муудгаж, эрх чөлөөг хасахад товчдоо бол шоронд ороход ч хүргэж болзошгүйг дурддаг байна.

Бодлого 9. Суудлын галт тэрэгний цонх руу чулуу шидэх нь нэлээд тааралддаг юм. Бишкек-Желалабад гэсэн чигийн дагуу Узбекистаны нутгаар өнгөрөх үед галт тэрэгний цонх танхайчуудын зүгээс жинхэнэ “бөмбөгдөлт”- нд өртдөг байна. Иймээс сүүлийн үед Ислам Каримовын хөрөгийг галт тэрэгний цонхонд өлгөдөг болжээ. Энд л учир байна: Хайртай ерөнхийлэгчийнхээ хөрөг рүү чулуу нүүлгэхгүй нь мэдээж.

Зөвлөлтийн дипломат ажилтнууд Бээжинд “соёлын хувьсгал”- ын үед бараг л энэ аргыг ашиглажээ. Улаан хамгаалагчид элчин сайдын байрны гадаа нэг биш удаа үймээн гаргадаг байжээ. Цонхон дээрээ Мао даргын хөрөг зургийг өлгөсөн үед үймээн дорхноо намждаг байв. Том даргынхаа хөрөг рүү ч болтугай муу зүйл хийх нь аюултай, тэр тусмаа “ард түмний эцэг”-ийн хувьд ярих ч шаардлагагүй юм.

Бодлого 10. Статистик мэдээгээр бол АНУ- д олон сая хүүхэд сургуулиа хаядаг болжээ. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь сургуулиа төгсдөггүй байна. Америк даяар түгшиж эхлэжээ: Өсвөр үе маань ирээдүйд яах болж байна.

Өрнөд Виржинигийн засаг захиргаанаас сургуулиа хаясан хүн жолооны эрх авах эрхгүй гэсэн хууль баталжээ. Үр дүн нь: энэ жилийн төгсөгчдийн тоо урьд байгаагүй амжилт тогтоож, зарим нэг нь сургуульдаа эргэж сурсан байна. Дахиад л нийгэмд эзлэх байр суурийн тухай яригдаж байна, Америкт машин барьдаггүй хүн хаа ч хэрэггүй шүү дээ.

Бодлого 11. Нэрт эрдэмтэн П.Л.Капицагийн дурсамжаас: Америкийн “Кодак” компаниас английн нэгэн химич эрдэмтэнд өөрийнхөө лабораторит ажиллах сайхан санал тависан нь даанч АНУ- руу нүүхээр байжээ. Эрдэмтэн маань бүх насаа өнгөрөөсөн Англиас явахгүй гэдгээ хэлээд, үүнийг нь зөвшөөрсөнгүй. “Кодак” эрдэмтний ажилладаг байсан компаний бүх хувьцааг нь худалдаж аваад дараа нь дампууруулж орхижээ. Дуртай ажилаа алдсан мэргэжилтэн маань АНУ- руу нүүхээс өөр аргагүй болжээ. Энд зүгээр нэг нийгэмд эзлэх байр сууриа өөрчлөх эсвэл алдах тухай биш харин шинжлэх ухаанаар оролдох, бүтээлч ажилаа алдах тухай яригдлаа.

Ер нь хүн гээчээр “тоглож байдаг” хүчирхэг ертөнцийн бүх дүр төрх, шинж, хэрэглээ болон нэг хэсгийн хүнийг захирч байдаг ердийн байдал нь зүй тогтолтой байдаг ажээ. Эдгээр нь А.Маслоугийн тогтоосон хэрэгцээний бүтцийн дагуу бүр шаталсан бүтэц үүсгэдэг гэнэ.

А.Маслоугийн тогтоосон хэрэглээний бүтэц:

1. Бие махбодийн хэрэглээ (өлсгөлөн, цангаа, амралт, секс гм).

2. Биет бус хэрэглээ (аюулгүй байдал, хамгаалалт, эрх чөлөө, эзний эрх, оршин байх тогтвортой нөхцөл, эргэн тойрны ойлголцол, мэдээллийн хангамж гм)..

3. Нийгмийн хэрэглээ (хамт олонд харъяалагдах, харьцаа, сэтгэл санааны ойртолт, хайр).

4. Тансаг хэрэглээ (хүндлэл, өөрийгөө хүндлэх, зөвшөөрөгдөх, статус).

5. Оюуны хэрэглээ (өөртөө итгэлтэй байдал, өөрийгөө илэрхийлэх, уран бүтээлээр өөрийгөө илэрхийлэх).

Дээрх даалгавруудыг “шийдэж” байгаа үе шатыг сонирхож үзье:

а) Гурван даалгаварт цэвэр бие махбодид хамаарна: бие эрхтэний үйл ажиллагааг алдагдуулах буюу алдагдуулахаар амлаж байна (“Архичин” медаль, утасны улаан өнгөтэй бүхээгт бүгчимдүүлэх болон тамхичдийг эмчлэхгүй хэмээн заналхийлжээ).

б) Хоёр даалгаварт оршин байх нөхцөлд хамаарна: эрх чөлөө, аюулгүй байдалд заналхийлэх (удирдагчийн хөрөг рүү чулуу шидэх, хувилагчаар мөнгө хувилах).

в) Нэг даалгавар нийгмийнхэд хамаарна: өөрийн хамт олноос зайлуулагдах боломж, тэдэнтэй харьцахгүй болох (тайж удмаа нүүрэн дээрээ илтгэх).

г) Дөрвөн даалгавар тансагт хамаарна: статусаа алдахаас айх, нийгэмд хүндлэгдэх (Париж болон Нью-Йоркийн залуу хадагтай нар, Ираны журамт эмэгтэйчүүд, Өрнөд Виржинигийн сурагчид).

д) Нэг даалгавар оюуных байна: дуртай ажлаа алдах айдас (эрдэмтнийг дуртай шинжлэх ухаанаас нь салгах).

Хүн нийгэмд амьдардаг, тэрнээс нь салгах аргагүй учир ихэнх бодлогууд хараажаар нийгэм- тансаг хэрэглээг хангах төвшинд шийдэгдэж байна. Эндээс бодлогын нөхцөл болон шийдэл хайх явцыг томъёолдог энгийн алгоритм хэлбэржиж гарна.

Нийгмийн зүгээс хортойд тооцогдох нөлөөг заавал оруулан, асуудлыг томъёолно (гивлүүр эсвэл сахалтай байх нь хуучны заншлийн үлдэгдэл, хувилагчаар мөнгө хувилах нь улсын эдийн засагт хохиролтой, өсвөр үе сургуулиа орхих нь эх орны ирээдүйд алдагдалтай гэх мэт).

Хортой нөлөөг арилгаж чадахуйц хоригийг шууд тавих боломжгүй болгож байгаа зүйлийг тогтоохоос эхлээд, хориг тависантай холбогдож гарах хортой бусад нөлөөг тодруулна (хувилагчаар мөнгө хувилахад хоригийг хянах нь боломжгүй, Парисаар хурдтай давхихыг хориглох нь хуучныг баримтлагчидтай хэрүүл өдөөхөд хүргэнэ).

Хортой нөлөөтэй холбоо бүхий нийгмийн гишүүнд аль болохуйц нөлөөлөх үе шатыг А.Маслоугийн хэрэглээний бүтцийн шатлалаас хайж олно (Ямар ч хүнд- хамгаалагдсан байдал, амьдрал, зарим хамт олны гишүүний хувьд- харьцаа, оюун санааны ойртолт).

Зарлиг, зарлал гэх мэт мэдээллийн сувгаар дамжуулан, хортой нөлөө үүсгэхийг нь нийгмийн гишүүдэд зөвшөөрнө (гивлүүр, сахалтайгаа бай- нийгмээ хойш нь чангаа, Парисаар хурдтай давхилд- хотынхыг айлга, хувилагчаар мөнгө олшруул- улсын эдийн засгийн тогтвортой байдлыг ганхуул). Гэхдээ ингэхдээ нийгмийн ийм гишүүний хэрэглээ нь тодорхой төвшинд хангагдахгүй шүү гэдгийг ойлгуулах ёстой (та шууд ад үзэгдэх болно- хөгшин, биеэ үнэлэгч болно, эрх чөлөөгөө алдана, хүзүүндээ хүнд төмөр зүүж биеэ зовооно, машингүй бол ажил ч гүй, гэр ч гүй болно).

За одоо хэдүүлээ зааварчлагааг шалгах нэг жишээ- санхүүтэй холбоотой нэгэн байдлыг сонирхож үзье.

Оросын бизнес эрхлэгчид сүүлийн 2- 3 жилд экспорт болон импорт хийх болгондоо шахуу мөнгөнөөсөө нэлээд ихийг нь гадаадад үлдээж хадгалуулдаг болсноос үүдэн Оросд 1994 оны 3- р сарын 1- нэгнээс эхлэн бэлэн валютын тухай шинэ журам гаргажээ. Дээрх үйлдлийг гаргуулахгүйн тулд Оросын Төв банк болон Улсын Гаалийн төв хорооноос хамтран, хил давуулж байгаа валютын урсгалд хяналт тавих зорилгоор гадаад худалдааны паспорт бөглүүлж байх журам боловсруулжээ. Энэ журмыг хэрэгжүүлэх зорилгоор тусгай зааварчилгаа бүхий төрийн алба бий болгох гэх мэтчлэн ажиллаж гарав. Гэтэл бараг анхны өдрөөс нь эхлэн экспортын үнээ бууруулж мэдүүлэх зэргээр энэхүү журмыг нь тойрч гарах арга олдож байв.

Үүгээр лут шийдлээ гэж бодсон шийдэл нь буруу замаар будаа тээсэн болж таарлаа: гадаад худалдааны паспорт гээчгүйгээр наймаа хийхийг хориглох шинэ журам нэмж гаргах уу, дахиад хянагч нэмэх үү. Өөрөөр хэлбэл, дахиад л баахан хоолны савууд нэмэх үү...

Тодорхой нөхцөлд зөвшөөрч болох арга хайсан нь дээргүй юу? Компаниудад ч бас А.Маслаугийн хэрэглээний шатлалд нийцсэн хэрэглээ мэдээж байж л байгаа даа.

Нэгэн  түүхийг жишээ болгоход, зорчигчдын ачааг онгоцонд оруулахын өмнө хар тамхи байгаа эсэхийг тусгай багажаар эсвэл үзлэгээр илрүүлэх асуудал тулгарчээ. АНУ- д зохион байгуулалтын арга хэмжээ авч, хар тамхийг илрүүлээгүй нэвтрүүлсэн илрүүлсэн компани нь нэг унц тутам 1000 доллараар торгуулдаг болгожээ. Шалгагчид маань хуучин аргаа дорхноо сайжруулсан гэнэ шүү.

Харж байна уу, муу ажиллахыг хэн ч хүсэхгүй, тэгэх юм бол санхүүгийн хувьд буюу А.Маслаугийнхаар бол 1- ээс дээш түвшиний хэрэглээд гарзтай, орлого буурах нь компанийн “бие махбодид” болоод цаашилбал, оршин байх тогтвортой байдалд нөлөөлнө, нэр хүнд нь унана г...

За тэгээд бид нөгөө асуудлаа хориглох уу, болих уу? Уул нь тийм ч муу юм байхгүй байна л даа. Нийгэмд эсэргүүцэж байлдахын оронд дэмжих эрчимжүүлэх хэрэгтэй зүйл байдаг биз дээ. Яаж дэмжиж эрчимжүүлдэгийг жишээн дээр үзье.

Бодлого 12. Хамгаалалтаар дагнасан жинхэнэ сайн компанийн хувьд нэг хоёр удаа өөрийгөө харуулж чадвал сурталчилгааны шаардлага гардаггүй гэнэ. Харин ч тэднийг дэмжиж, татвараас нь чөлөөлөх- чухамдаа тэднийг ч бус харин тэдний үйлчлүүлэгчийг аюулгүй байдлаа хангахад зориулах байсан ашигт нь татвар ноогдуулахаас чөлөөлдөг баймаар байна. Улс хэрвээ эмх журамтай байлгахыг хүсч байгаа юм бол энэ нь мэдээжийн шударга юм. Улс өөрөө бүх компанийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй, хангах ч ёсгүй. Тэгэхээр компани өөрөө л аюулгүй байдалдаа санаа тавих шаардлагатай, өх түүнийг дэмжих хэрэгтэй нь ойлгомжтой боллоо. Иймээс татварын хөнгөлөлт санал болгож байна. Энэ нь А.Маслаугийн 1- р шатанд гэдэг нь бидэнд тодорхой байна. Ер нь ч энэ шат хамгийн их хэрэглэгддэг бололтой шүү.

Одоо экологийн аюулгүй байдлыг хөндсөн жишээ авч үзье.

Бодлого 13. АНУ- ын агаарын бохирдлын талаас илүү хувь нь 190 сая тоотой ачааны болон хөнгөн тэрэгнүүдэд ноогддог байна. АНУ- ын Конгресс ердийн биш түлшээр явдаг автомашиныг худалдан авбал мөн ийм автомашинтай буюу ийм түлш цэнэглэх төхөөрөмж үйлдвэрлэдэг компанийг тус тус татварын хөнгөлөлт эдлүүлэхээр хуульчилжээ.

Бодлого 14. Ерөнхийлөгч Б.Клинтон сэргээгддэгээс (нарны, салхины, газрын гүний) бусад бүх төрлийн эрчим хүчинд экологийн татвар ноогдуулж: усан цахилгаан станцынхад 0,1 цент/кВт- цагт, нефтэнд 3,5 доллар/баррель болгожээ.

Бодлого 15. Цөмийн цахилгаан станцыг шинээр барих болон одоо бариатай байгаад нь таагүй ханддаг гэдэг нь нийтэд илэрхий. Гэхдээ энэ нь Францад хамаарахгүй юм. Цөмийн цахилгаан станцад францын төрийн тэргүүн яагаад дуртай байдаг вэ:

Орон нутгийн төсвийн тал хувь нь станцаас шууд татвар хэлбэрээр төлж байгаа орлогоос бүрддэг (газар ашигласан, онцгой аюултайн төлөө гэх мэт)

Цөмийн цахилгаан станц нь жижиг хотуудад ховор байдаг ажлын байрыг бий болгодог, энэ нь улсын дунджаас дээгүүр цалин хөлстэй байдаг

Станц баригдах нь дэд бүтцийг зайлшгүй хөгжүүлдэг (зарим нь орон нутгийн мэдэлд шилжих шинэ орон сууц, сургууль, худалдааны төв гэх мэтчлэн)

ЦЦС- ийн жишээг харахад нэлээд өндөр шатны хэрэглээ илэрхий байна: нэр хүндээ өсгөх, оршин байх тогтвортой тал руу чиглэсэн арга хэмжээнүүд байлаа. Одоо хүнээс хүн рүүгээ чиглэсэн харьцааг яаж эрчимжүүлэх тухай авч үзье.

Бодлого 16. Хөгжингүй бүх улсад хөгжлийн бэрхшээлтэй хүсүүсд ажил олгосон байгууллагад ашигтай байдаг. Австрит гэхэд нийт ажлын байрны 2% - иар хяналтын тоо тогтоосон байдаг бол Германид энэ тоо 4% зарим оронд 6% ч хүрдэг. Энэ тоонд хүрч байвал хуулиар татварын хөнгөлөлт эдлүүлдэг.

Бодлого 17. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөгжилд нэлээдгүй мөнгө гаргаж байгаа АНУ- ын даатгалын компаниуд тэдний үйлчлүүлэгч нь хамгийн өндөр мэргэшсэн эмч нараар эмчлүүлнэ гэдэгт итгэлтэй байх ёстой. Иймд даатгалын компанитай холбоо бүхий эмнэлэгт ажилд орохыг хүссэн эмч нь Бүс нутгийн эмнэлгийн холбооны гэрчилгээтэй байх ёстой. Энэ холбооны мэргэшлийн шаардлага нь нэлээдгүй хэцүү боловч шалгалтыг давж чадаагүй эмч нараасаа 8- 10 дахин илүү нэмэгдэл авдаг нь бодитой урамшуулал болдог байна. Ийм урамшуулал нь эмч нарыг ном дэвтэртээ салхи оруулж, салбарынхаа хөгжлөөс хоцрохгүй байхыг тулгадаг байна.

Шинжлэх ухааны дэвшилд санаа тавидаг байхыг хүсч байна уу, жишээ харъя.

Бодлого 18. Гадаад орны татварын системийг анхааралтай судлавал зөвхөн мөнгө хурааж цуглуулдаг төдий биш хөгжлийг хурдасгагч гэдгийг олж харна. Жишээлбэл, АНУ- д л гэхэд битүүлж гагнасан вакуум төхөөрөмжийн эзлэхүүнд татвар ноогддог. Энэ нь компанийг электрон болон бусад төхөөрөмжинд вакуум бүхий хийцээс өөр дэвшилтэт зүйл хайхад түлхдэг байна.

Бодлого 19. Баруун Европын олон оронд нийгмийн хувьд сонирхол татсан чиглэлийг идэвхжүүлэхэд чиглэсэн татварын хөнгөлөлтийг өргөн хэрэглэдэг. Ялангуяа шинжлэх ухаан техникийн дэвшилтэй холбоотой салбар нэр хүндтэй байдаг байна. Шинжлэх ухааны ихээхэн багтаамжтай бүтээгдхүүн гаргаж буй компани нь дундажаас 20- 50% доогуур хэмжээтэй татвар төлдөг байна. АНУ- ын их дээд сургууль болон хувийн компаниудын тулгуур судалгаанд чиглэсэн санхүүжилтын ашигт ноогдох татварын дүн 20% - аар бага байдаг.

Харж байгаа биз, дахиад л хүмүүс болон компанийн амьдралд шууд тусдаг татварын хөнгөлөлтийн тухай яригдаж байна. Бид яагаад л дандаа барууны улсуудыг яриад байна даа. Манайд асуудал шийддэг хүн алга уу, байна аа...

Бодлого 20. Смоленск мужийн засаг захиргааныхан инээдтэй ч гэж болохоор татварын нэгэн арга хэмжээ авсан нь: хот хоорондын автобусны үнийг зорчигчдын ачааллаас хамааруулан тогтоожээ. Өглөө эрт бол ердийн үеэс 30% хямд, харин баасан гаригийн оройноос эхлэн амралтын өдрүүдэд арай үнэтэй болгожээ. Шийдэл айхтар том асуудлыг хамраагүй ч гэсэн зөв зам сонгосон гэдэг нь харагдаж байнаа. Эхлээд бодоод, дараа нь ажилладаг шийдвэрээ хэрэгжүүлдэг байгаа нь яамай даа.

Ямар нэгэн үйлдэл, үзэгдэл, санаачлагыг дэмжихэд чиглэсэн шийдэл бүхий бодлогын нөхцлийг томъёолох, шийдлийг хайх алгоритм нь дараах байдалтай байна. Үүнд:

Нийгмийн зүгээс ашигтай нөлөөг заана (радио электроникийн шинэ хийц нэвтрүүлэх, шинжлэх ухаан техникийн дэвшилд тулгуурласан байгальд ээлтэй технолог нэвтрүүлэх, улсын ачааг хөнгөлж компани өөрөө зохион байгуулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн, зорчигч тээврийн оргил цагийн ачааллыг бууруулсан)

Авч үзэж байгаа шаардлагатай нөлөөтэй холбоотой компанид чухал нөлөөг А.Маслаугийн хэрэглээний шатлалын дотроос олно. (ихэвчлэн энэ нь санхүүгийн асуудал байх боловч компанийн нэр хүнд, оршин тогтнох тогтвортой холбоотой байж бас болно).

Зарлиг, тогтоол, тусгай шийдвэр зэргээр компанийг ашигтай үйлдэл хийхийг зөвшөөрч, ингэхдээ тэр компанийн хэрэглээ нь А.Маслаугийн тодорхой шатлалд хангагдахыг бас заана. (санхүүгийн хувьд татварын хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх, төрийн мэдлийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж компанийг нь сурталчлах гэх мэт) .

Дүгнээд хэдэн ерөнхий зүйл хэлье.

Тусдаа хувь хүн, бүхэл хамт олон болон бүх нийгмийн хувьд бүхэлд нь авч үзвэл хоёр чиглэл байна:

Нийгэмд хортой ямар нэгэр нэгэн нөлөөг хориглох

Нийгэмд ашигтай ямар нэгэн нөлөөг дэмжих

Хориг тавих болон дэмжлэг үзүүлэх алин ч бэрхшээлтэй тулгарч болох бөгөөд үүнийг яг зөрчил гэж зайлшгүй авч үзэх хэрэгтэй.

Хүмүүс, хамт олон болон бүхэл нийгмийн хэрэглээний нөөцийг (А.Маслаугийнхаар ангилсан) ашиглан зөрчлийг шийдэх шаардлагатай.

www.trizland.ru сайтаас авав.

Орчуулсан Т. Батууг 2009 он

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)