Шинийг сэдэх бодлогын онол : Агаар цэвэрлэх төхөөрөмж

Агаар цэвэрлэх төхөөрөмж

Хотын агаар ямар байгаа тухай яриад ч хэрэггүй биз.

Харин энэ “угаар”- ыг яаж агаар болгох вэ гэдэгт судласаныхаа хэрээр бичье.

Агаарт байгаа бохирдуулагч нь тоос, утаа болон янз бүрийн хийнүүд байдаг байна. Тоос нь шороо, ургамал амьтаны гаралтай хэсгүүдээс бүрдэнэ. Утаа нь маш нарийн ширхэгтэй аэрозоль хэсгүүд юм. Бохирдуулагч хий нь нүүрсхүчлийн исэл, азотын исэл гэсэн гол найрлагатай байгааг бид бүхэн одоогоор мэддэг болоод байгаа.

Агаар цэвэрлэх үндсэн  аргуудыг механик, физик, физик-химийн хавсарсан аргууд гэж хуваадаг.

Механик арга нь шүүлтүүрээр тоос, аэрозоль хэсгүүдийг буюу нүдэнд харагдах хэмжээтэй бохирдлыг шүүж багасгана.

Харин бохирдуулагч хийг механикаас бусад аргаар арилгаж болно.

Үлдсэн аргыг дэлгэрүүлэн тайлбарлавал, азотын ислийг шүүхэд одоогоор нэвтэрсэн нь идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүр юм. Идэвхжүүлсэн нүүрсийг англиар absorbent carbon гэнэ.

Угаарын хий буюу нүүрсхүчлийн ислийг задлахад фотокатализатор хамгийн сайн үр дүнтэй байна. Фотокатализатор нь англиар PCO (Photo Catalytic Oxidation) гэж нэрлэгддэг.

Агаарт байгаа бохирдлыг шүүхэд дээрх 3 аргууд нь тус тусдаа амжилт муутай тул нэгэн зэрэг хэрэглэх нь хамгийн сайн үр дүнтэй.

УБ хотын томоохон худалдааны төвүүдэд 3 аргаар шүүдэг, олон шаталсан шүүртэй, янз бүрийн бүтээлтэй агаар цэвэрлэгч төхөөрөмжүүд зарагдаж байгаа.

Үнийн хувьд доод тал нь 100 мянга орчим, дундаж нь 500 мянган төгрөг байна лээ.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
hun (зочин)

Bayrlalaa.saihan zuwulguu bn

Batuug

Өрөөний цонхны гэх мэт хэрэгцээ нь байгаад хайвал хятадууд хийчихсэн л байгаа. Дашрамд хэлэхэд, орчин үеийн механик буюу хэт нарийн шүүлтүүрүүд нь ургамлын харшил үүсгэгч тоосонцорыг бас шүүж чаддаг гэнэ лээ. Ийм шүүлтүүр нь англиар HPA гэсэн товчилсон нэртэй байдаг.

Очир (зочин)

Энэ физик химийн хослосон аргаар айл өрхийн вакум цонхонд таарсан 5V оор ажилдаг сорогч сэнстэй агаар болгогч хийвэл тун хэрэгтэй эд болох байхдаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)