Шинийг сэдэх бодлогын онол : Рубикийн шоог миний “зохион бүтээсэн нь”

Рубикийн шоог миний “зохион бүтээсэн нь”

Рубикийн шоог миний “зохион бүтээсэн нь”

2-р курсын оюутан байсан санагдана.

Тэр үед моодонд ороод байсан Рубикын шоог англиас гаралтай “15” гэдэг өөр нэг тоглоомтой “эрлийзжүүлэхээр” шийдлээ.

“15” гэдэг нь хааш хаашаа дөрвөн нүдтэй, хавтгай жаазанд 15 шоог дугаарын дагуу гүйлгэж эвлүүлдэг, арай дээхнэ үеийн бас нэг тоглоом юм лд.

Одоогийн үгээр бол “15” нь 2D, харин Рубикийн шоо нь 3D мөртөө онолын механикаар бол чөлөөний гурван зэрэгтэй юм. Мэдээж “15” нь чөлөөний хоёр зэрэгтэй.

Эндээс миний юу сэдсэнийг Та ч бараг таамаглаа байлгүй. Би Рубикийн шоонууд тэнхлэгээ тойрч эргэдгийн оронд гурван тэнхлэгийн дагуу шилждэг шоо байвал гэж бодсон хэрэг.

Ингэж шилжихийн тулд шоонууд нь чөлөөтэй хөдөлж байх боломж өгөх хэрэгтэй байлаа. Энэ боломжийг шоонуудын гадуур нь тунгалаг бүрхүүл хийж, хүндийн хүчээр хөдөлгөх эсвэл сараалжин тор хийж хуруугаараа хөдөлгөх боломжтой гэж бодлоо.

Тэгээд иймэрхүү загварыг патентлэсэн байдаг эсэхийг хайж байгаад, санаандгүй тэр үеийн Зөвлөлтийн “Новые товары” сэтгүүлийн нүүр хуудсан дээр маш төстэй нэг тоглоом байхыг олж харж билээ.

Мэдээж патент будаа, зохион бүтээлт дуусаа. Харин өөрөө бол шинийг сэдэж чадахаа мэдэж авсан ололттой.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)