Шинийг сэдэх бодлогын онол : Хүний яс хэврэгшиж байна

Хүний яс хэврэгшиж байна

Хүний яс хэврэгшиж байна

http://orosshkolton.mn/2009-10-22-05-35-52/120-hunii-yas-xevregshij-bna.html

Хүний яс хүүхдийн зулай шиг хэврэгшиж байна.

ХХI зууны чимээгүй тахал гэгдэж байгаа яс сийрэгжих өвчний талаар Гэмтэл согог сэргээн засах төвийн Насанд хүрэгчдийн клиникийн тэнхимийн эрхлэгч Д. Жаргалсайхан:

-Ясны сийрэгжилт юунаас болж үүсдэг вэ?

-Ясны сийрэгжилт нь хоол тэжээлтэй холбоотой үүсдэг өвчин. Өөрөөр хэлбэл, хүний биеийн ясыг бат бөх чанга байлгадаг гол элемент болох кальци түүнтэй холбоотой олон эрдэс бодис дутагдсанаас үүсдэг. Монголчууд дээр үед ясны сийрэгжилтээр харьцангүй бага өвддөг байсан. Энэ нь хоол тэжээлтэй холбоотой юм. Тэр үеийн монголчуудын идэж байсан хоол өнөөдрийн хоол тэжээлийн найрлагаас асар их өөрчлөгдсөн. Ялангуяа хотын хүмүүс эрс өөр төрлийн хоол идэж байна.

 Дээр үеийн монголчуудын яс сайтай байсан нь ерөөсөө л цагаан идээ их хэрэглэдэг байсантай нь холбоотой. Одоо цагаан идээг үндсэндээ хэрэглэхээ байчихсан. Бидний идэж ууж байгаа хүнс тэжээл хаанаас орж ирсэн нь бүү мэд. Ихэвчлэн химийн аргаар боловсруулсан, мах нь хүртэл бордоогоор тэжээсэн баталгаагүй хүнс хэрэглэж байна.

-Энэ өвчин залуужиж, бага насны хүүхэд зүгээр сууж байгаад хөл гар нь хугарчихсан сонсогдох юм. Ийм хүмүүс танай эмнэлэгт хандаж байна уу?

-Ер нь ясны сийрэгжилтийг ХХI зууны чимээгүй тахал гэж үзэж байгаа. Эмч нар ч энэ тухай маш сайн мэдэж байгаа. Ялангуяа ясан дээр мэс засал хийдэг бидний хувьд ясны сийрэгжилтийг жинхэнэ утгаар нь, орчин үеийн хүмүүсийн яс ямар болчихсон байгааг хагалгаа хийх явцдаа харж мэдэрдэг. Хагалгаанд ороход ердийн хадаж болдог яс байхад хадаж болохгүй цөмрөөд хүүхдийн зулай шиг хэврэг болчихсон ястай хүмүүс ч таарч байна. Тэгэхээр ясны сийрэгжилт ямар аймшигтай вэ гэдгийг манай гэмтлийн эмч нар хамгийн сайн мэднэ.

-Яс нь хэврэгшчихсэн хүмүүсийг анзаарав уу? Хот хөдөөгийн хүмүүсийн алинд нь түлхүү ажиглагдаж байна. Мөн насны хувьд...?

-Хотынхонд харьцангуй илүү тохиолддог. Сүүлийн үед хөдөөгийнхөн ч ялгаагүй болсон. Ер нь яс сийрэгжих өвчин залуужиж байгаа нь анзаарагдаж байна. Онолын хувьд эмэгтэй хүн 35, эрэгтэй хүн 40 – өөс дээш насанд ясны сийрэгжилт явагддаг гэж үздэг. Гэтэл одоо дөнгөж 20 гараад, бүр 5 -6 настай хүүхэд сийрэгжилттэй байна. Ямар ч шалтгаангүйгээр, сууж босоход нь хугарчихсан тохиолдол зөндөө л ирдэг. Хугарсан хойноо бороолдоггүй. Хадаж болохгүй хэцүү. Ийм тохиолдолд аль болох сувиллын аргаар эмчилдэг.

-Ясны сийрэгжилтийн анхны шинж тэмдэг яаж илэрдэг вэ?

-ямар ч шалтгаангүйгээр хөл, гар, нуруугаар өвдөж болно. Удаан хугацаагаар зогсч, явахад хүндрэлтэй болно. Бүр хүндэрсэн тохиолдолд хугарамхай болж эхлэнэ. Хүмүүс энэ зовиураа ихэнхдээ анзаарахгүй яваад байдаг. Уг нь гадны орнуудад ясны сийрэгжилтийг тогтоодог тусгай аппарат байдаг л юм. Тэр нь манайд алга шиг байна. Үүнийгээ шалгуулдаг аппарат байвал зүгээр юм.

-Яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Хүний өөрийн хувийн зохион байгуулалт чухал. Хоол тэжээл, амралтаа зөв зохин байгуулах ёстой. Болж өгвөл уламжлалт хоол хүнс, малын гаралтай сүү цагаан идээ сайн идэх. Цэвэр агаар нарны энериэр бие махбодоо цэнэглэж байх хэрэгтэй. Хотын хүмүүс үндсэндээ нар үзэхгүй л байна. Цагаан идээ идэж чаддаггүй юм гэхэд эмийн сангаар зарагдаж байгаа хүнсний нэмэлт бүтээгдхүүн кальцийн болон бусад бэлдмэлийг авч заавраар нь хэрэглэх хэрэгтэй. Хөгжилтэй оронд бол эдгээр нэмэлт бүтээгдхүүн хүнсний дэлгүүр, супермаркетад нь байдаг. Харин манайд эмийн санд байдаг болохоор хүмүүс эм юм шиг ойлгоод байдаг. Хүмүүсийнхээ эрүүл мэндэд төр засгийн зүгээс ч анхаарах хэрэгтэй байна. Утааны асуудлаа шийдэж агаарын бохирдлыг багасгах нь юу юунаас илүү тулгамдсан асуудал болчихоод байна.

-Ер нь кальци болгоныг хэрэглэх нь зөв үү, яаж хэрэглэх талаас нь зөвөлгөө өгөхөд илүүдэхгүй байх?

-Насанд хүрсэн хүн хоногт 1000 – 1200 мг., өндөр настай хүмүүс бол 1500 мг. хэмжээгээр хэрэглэх ёстой гэж үздэг. Кальци болгоныг хэрэглэх бас зохимжтой биш. Биологийн идэвхитэй буюу давс хэлбэрийн гэсэн хоёр төрлийн кальци бидний хэрэгцээнд байгаа. Миний хувьд биологийн гаралтай кальци хэрэглэхийг зөвлөдөг. Энэ кальци нь хүний биед шингэх шингэц нь илүү, бараг 90 хувь нь шингэдэг бол давс хэлбэрийн кальци нь 25 – 30 хувь нь биед шингэдгээрээ ялгаатай байдаг. Ер нь өндөр агууламжтай бөгөөд хүний биед шингэц сайтай кальци сонгох нь зүйтэй.

-Кальци хүний биед ихдэх үү?

-Замбараагүй их хэрэглэх юм бол ихдэж болно. Эмчийн заавар зөвөлгөөгүйгээр цусан дахь кальцийн хэмжээг тогтоолгохгүйгээр хэрэглэх нь тийм ч зохимжтой биш. Ер нь бол кальцийг тогтмол бус улиралд нэг удаа ч юм уу зайтай хэрэглэх ёстой. Кальци хүний биеийн биед ихэдвэл, ялангуяа давс кальци их хэрэглэвэл гүйцэд уусахгүй, аль нэг үенд хуримтлагдаж шохойжилт үүсгэж болно. Мөн чулуу үүсгэдэг.

Ярилцсан Д. Цолмон

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)