Шинийг сэдэх бодлогын онол : PV function. Excel 2007

PV function. Excel 2007

PV function. Excel 2007

Өнөөгийн үнэ цэнэ (англиар Present Value буюу PV гэж товчилно, оросоор приведенная стоимость буюу ПС гэж товчилно).

PV-ыг Exceel 2007 дээр олохдоо Function товчийг дарахад Financial дотор дараахь цонх гарч ирнэ:

Хөрөнгө оруулалтын үнэ цэнийг шилжүүлсэн (одоогийн цаг хугацаанд) ерөнхий нийлбэр бөгөөд ирээдүйн төлбөрийг тухайн агшинд тооцсонтой тэнцүү байдаг. Жишээлбэл, зээл олгох агшинд түүний нийлбэр нь зээл олгогчийн хувьд одоо цагт шилжүүлсэн үнэ цэнэ байна.

Задаргаа

PV (хүү; Nper; Pmt; Fv; Type)

Хүү   — Тухайн хугацааны хүү, хувиар тооцогдоно. Жишээлбэл, автомашиныг зээлээр жилийн 10 хувийн хүүтэй аваад, төлбөрөө сар тутам төлнө гэвэл, сард ногдох хүү нь 10%/12 буюу 0,83% болно.

Nper   — Төлбөр төлөх нийт тоо юм. Жишээлбэл, хэрвээ автомашиныг 4 жилйин хугацаатайгаар, сар тутам төлбөр төлөхөөр тооцож зээлээр авсан гэвэл 4*12 (буюу 48) удаа төлбөр төлөх юм. Томъёоны Nper гэсэн утганд 48 гэсэн тоог оруулах шаардлагатай.

Pmt  —Тухайн хугацаа бүрт бодогдох боловч зээлийн туршид үл өөрчлөгдөх хүүгийн дүн юм. Ихэнхдээ “хүүгийн дүн”-г үндсэн төлбөрт оруулдаг ч бусад татвар, хураамжийг нэмж тооцдоггүй. Жишээлбэл, 10 000₮ .ийн 4 жилийн хугацаатай зээлийн хүү нь жилийн 12 хувийн хүүтэй гэвэл 263,33 болно. Иймд томъёоны “хүүгийн дүн” гэсэн нүдэнд -263,33 гэсэн тоог оруулбал зохино.

Fv   — Ирээдүйн үнэ цэнийн шаардагдах утга буюу сүүлийн төлбөрийн дараагаар үлдэж байгаа тооцооны дүн юм. Хэрвээ тодорхойлогч тооцогдохгүй бол, 0-тэй тэнцүү гэж авагдана (зээлийн ирээдүйн үнэ цэнэ нь жишээлбэл 0-тэй тэнцүү). Тусгайлсан төсөлд зориулан 18 жилийн хугацааны туршид мөнгө хуримтлуулж, 50 000₮ болгох ёстой гэж бодвол энэ тохиолдолд ирээдүйн үнэ цэнэ нь 50 000₮ болно. Дараа нь өгөгдсөн зээлийн хүүгийн хувь нь өөрчлөгдөхгүй гэж тооцоод, сар тутам төлөгдөх дүнг бодон гаргаж болно.

Type   — Төлбөрийн хугацааг заасан тоо бөгөөд 0 буюу 1 гэсэн утгатай.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)