Шинийг сэдэх бодлогын онол : Санхүүгийн функцууд

Санхүүгийн функцууд

Санхүүгийн функцууд

O.Myagmarhand

1. CUMIPMT : 

CUMIPMT(rate, nper, pv, start _ period, end _ period, type) Хоёр үеийн хоорондох зээлийн хуримтлагдсан хүүг олно. Аргументүүд: rate хүүний норм nper төлбөрийн үеийн нийт тоо pv зээлийн дүн start _ period эхний үе end _ period сүүлийн үе type 0, 1 утгуудыш авна.Энд 0 нь төлбөрийг хугацааны төгсгөлөөс тоолох, 1 нь төлбөрийг хугацааны эхнээс тооцох гэсэн агуулгатай. 1. CUMIPMT

Жишээ нь: Хүү 9% (rate=9.00%/12/100=0.0075) Хугацаа нь 30 жил (nper=30*12=360) Зээлийн дүн $12500 2 дахь жилийн (эхний үе 13, сүүлийн үе 24) хүү нь : CUMIPMT(0.0075,360,12500,13,24,0) буюу -11135,23-тай тэнцүү. үргэлжлэл

2. DB : 

DB(cost, salvage, life, period, month) Үндсэн хөрөнгийн балансын өртгийг тогтмол %-аар бууруулах замаар өгөгдсөн хугацаан дахь элэгдлийг зардлыг олно. Аргументүүд: Cost үндсэн хөрөнгийн анхны өртөг Salvage үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртөг Life үндсэн хөрөнгийн ашиглагдах хугацаа Period элэгдлийг тооцож буй үе Month эхний жилийн сарын дугаар. Энэ аргументийг тодорхойлоонүй орхисон бол 12 утгыг автоматаар авна.

3.FV : 

FV(rate, nper, pmt, pv, type) Тогтмол төлбөр, тогтмол хүүгээр тодорхой хугцааны дараа бий болох хөрөнгө оруулалтын ирээдүйн үнэ цэнийг тооцно. Аргументүүд: Rate үеийн хүү nper төлбөр хийх үеийн тоо pmt үе бүрд хийгдэх төлбөрийн хэмжээ pv анхны төлбөр буюу өнөөгийн үнэ цэнэ type Төлбөрийг хийгдэх үеийн төгсгөлд хийх тохиолдолд 0 буюу орхих, эхэнд хийх тохиолдолд 1 утгыг авна.

Жишээ нь: $1000-ыг жилийн 6% сарын хүү нь 6%/12 буюу 0,5%-ийн хүүтэйгээр хадшаламжинд хийгээд дээр нь сар тутам $100-ыг нэмж хийгээд байвал жилийн дараа хэдэн доллартай болохыг тооцвол: FV(0.5%,12,-100,-1000,1) буюу $ 2301,40 болно.

4.FVSCHEDULE : 

FVSCHEDULE(principal, schedule) Зээл ба төлбөрийн өмнөх жилүүдийн хүүг тооцсон өссөн дүнгээс тухайн жилийн хүүг бодох замаар ирээдүйн үнэ цэнийг тооцно. Аргументүүд: prinicipal зээл ба төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ schedule хүүний нормууд. Жишээ нь: $1000-ийг 3 жилийн хугацаагаар харгалзан 9%,11%,10% -ийн хүүтэй зээлийн ирээдүйн үнэ цэнэ нь: FVSCHEDULE(1000,{0.09,0.11,0.1}) буюу 1330,89 доллар болно.

Жишээ нь: Нэг байгууллага $3500 үнэтэй машиныг 8 жилд ашиглахаар 10 сард худалдаж авсан бөгөөд үлдэгдэл өртөг нь $350 бол элэгдэл зардал эхний ба сүүлийн жилд: DB(3500,350,8,1,10) буюу $729,17 DB(3500,350,8,8,10) буюу $123,29 Үндсэн хөрөнгийн өгөгпсөн хугацаан дахь DB: (cost-өмнөх үеүүдийн элэгдлийн нийт зардал )*rate буюу rate=1-*((salvage/cost)^(1/life)) Эхний ба сүүлийн үеийн DB арай өөрөөр тодорхойлогдоно. Эхний үе: cost*rate*month/12 Хамгийн сүүлийн үе: ((cost-өмнөх үеүүдийн элэгдлийн зардал)*rate*(12-month))/12

5.IPMT : 

IPMT(rate,per,nper,pv,fv,type) Тогтмол төлбөр, тогтмол хүүтэй хөрөнгө оруулалтын хугацааны өгөгдсөн үе дэх хүүний төлбөрийг олно. Аргументүүд: Rate үе бүрийн хүү Per нэрлэсэн үнийн төлбөрийг нь төлөх үе Nper төлбөр хийх нийт үеийн тоо Pv нэрлэсэн дүн буюу өнөөгийн үнэ цэнэ Fv ирээдүйн үнэ цэнэ Type төлбөр хийгдэх үеийн төгсгөлд хийх тохиолдолд 0, эхэнд хийх бол 1 утгыг авна.

Жишээ нь: 2 жилийн хугацаатай $2000-ыг жилийн 10%-ийн хшштэй зээлсэн.Эхний сард төлө хүүний дүн нь: IPMT(10%/12,1,24,2000) буюу -$16,67-тэй тэнцүү.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)