Шинийг сэдэх бодлогын онол : Excel formulas

Excel formulas

Excel formulas

Нийтэлсэн: enkhtuya1616

Excel бол олон талын үйл ажиллагаа хийж чаддаг хүчирхэг програм юм. Үүний гол шалтнаануудын нэг нь өргөн баялаг функцийн сан билээ. Функц гэдэг болexcel-д өөрт нь урдьчилаад тодорхойлогдсон (build-in) томъёо юм. Маш олон тооны ийм томъёонууд нийлээд excel-ийн функцийн санг бүрдүүлнэ.

Нийт 330 орчим ийм томъёонууд байдаг байна.

Microsoft excel програмд 10 төрлийн функц байдаг:

-Financial санхүүгийн функцууд

-Date & time хугацааны функцууд

-Math & trig математик тригнометрийн функцууд

-Statistical статистикийн функцууд

-Lookup & reference хаяг мужтай ажиллах функцууд

-Cube

-Text тексттэй ажиллах функцууд

-Logical логик функцууд

-Imformation мэдээлэлийн функцууд

-Engineering инженерийн функцууд

Financial-COUPPCD

COUPPCD(settlement, maturity, frequency, basis)

Үнэт цаас худалдаж авсан өдрийн өмнөх купоны өдрийн харгалзах сериал тоог олно. Уг сериал тоог огнооны форматад оруулахдаа Format/Cells командыг сонгоод, Format Cells харилцах цонхны Nnmber хавтасны Category  талбараасDate төрлийг. Type талбараас форматын хэлбэрийг сонгон, OK товчлуур дээр дарна.

Settlement: үнэт цаасыг худалдаж авсан огно;

Maturity нэрэлсэн үнийг буцааж төлөх огноо;

Frequency: жилд хийгдэх үнэт цаасны төлбөрийн үеийн тоо;

Basis: ашиглах цаг тоолын бичиг;

Financial-PMT

PMT(rate, nper, pv, fv, type)

Тогтмол хүүтэй зээлийг тодорхой үеүүдэд төлж барагдуулах тогтмол төлбөрийг олно.

Rate: нэг үеийн хүү

Nper: төлбөр хиих үеийн тоо

Pv: нэрлэсэн үнэ буюу өнөөгийн үнэ цэнэ.

Fv: ирээдүйн үнэ цэнэ

Type: 0, 1 гэсэн утгыг авна.

Жишээ нь: энэ функцийг банканд хадгаламжийн сан бүрдүүлэхэд ашиглаж болно. Тухайлбал: 10 жилийн дараа $520000-той болохын тулд жилийн 6%-ийн хүүтэй банканд

PMT(6%/12,12*10,0,20000) буюу $122,04-ыг сар тутам тушаана.

Financial-CUMIPMT

CUMIPMT(rate, nper, pv, start_period, end_period,type)

Хоёр үеийн хоорондох зээлийн хуримтлагдсан хүүг олно.

Rate:                хүүний норм;

Nper:               төлбөрийн үеийн нийт тоо;

Pv:                   зээлийн дүн;

Start_period эхний үе;

End_period:   сүүлийн үе;

Type: 0, 1 гэсэн утгыг авна;

Жишээ нь: хүү нь 9% (rate=9,00%/12/100=0.0075)

Хугацаа нь 30 жил (nper=30*12=360)

Зээлийн дүн нь $125000

Хоёр дахь жилийн (эхний үе 13, сүүлийн үе 24) хүү нь:

CUMIPNC(0.0075,360,125000,13,24,0) буюу -11135.23-тай тэнцүү

Financial-SLN

SLN(cost, salvage, life)

Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг шулууг шугаман аргаар тооцож утгыг өгнө.

Cost: үндсэн хөрөнгийн анхны өртөг;

Salvage: үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртөг;

Life: үндсэн хөрөнгийн ашигландах хугацаа;

logical-IF

IF(logicaln_test, value_if_true, value_if_false)

logical_test нөхцөл биелсэн тохиолдолд value_if_true, утгыг биелээгүй тохиолдолд value_if_false утгыг өгнө.

Logical_test:   логик утга ба логик утга өгөх нүдний

 хаяг, логик илэрхийлэл байж болно

Value_if_true:  тогтмол утга томъёо байж болно. Нөхцөл биелсэн тохиолдолд функцийн утгыг өгнө

Value_if_false:  тогтмол утга томъёо байж болно.       Нөхцөл биелээгүй тохиолдолд функцийн утгыг өгнө.

Logical-AND

Бичигдэх  хэлбэр: AND(logical1, logical2…)

Үр дүн: бүх аргумент нь TRUE байвал TRUE, ядаж нэг FALSE байвалFALSE утгыг өгнө.

Logical1, logical2…  255 хүртэл тооны  TRUE, FALSE гэсэн логик утгыг авна. Логик утга бүхий хаяг, муж, массив, логик утга өгөх томъёо байж болно.

Эдгээр дотор TRUE, FALSE утгаас өөр утга байвал утгуудыг тооцохгүй.

санамж: AND функцийн аргументэд нэг ч логик утга байхгүй тохиолдолд #VALUE алдааны утгыг өгнө.

Logical-OR, NOT

OR(logical1, logical2…)

Ядаж нэг аргумент нь TRUE байвал TRUE, бүх аргумент FALSE байвалFALSE утгыг өгнө.

logical1, logical2…: 255 хүртэлх тооны логик утгуудыг авна. Логик бүхий хаяг, муж, массив, логик илэрхийлэл байж болно. Эдгээр доторTRUE, FALSE утгаас өөр утга байвал утгуудыг тооцохгүй.

NOT(logical)

Өгөгдсөн логик утгын эсрэг утгыг өгнө.

Logical:  логик утга авна. Логик утга бүхий нүдний хаяг байж болно.

Text-CLEAN, T

CLEAN(text)

ASCII кодны зарим дугаарт тусгайлан тэмдэгт харгалзаагүй байдаг. Ийм тэмдэгтүүдийг текстээс хасна.

Текст-text

Жишээ нь: clean(char(7)&char(65)&”X”) функцийн утга  AX char(7)-д тэмдэг харгалзахгүй тул текстээс хасагдсан байна.

T(value)

Тоог текст формат оруулна.

Value: тоон утга буюу тоон утга бүхий нүдний хаяг байж болно. Хэрэв текст байвал функц хоосон утга өгнө.

Text-DOLLAR

DOLLAR(number, decimals)

Текст форматад байгаа тоог мөнгөн тэмдэгтийн форматад оруулна.

Number- Текст форматтай тоо ба тоон өгөгдөлтэй                 нүдний хаяг

Decimals- бутархай хэсгийн оронгийн тоо тоймлох тохиолдолд сөрөг биш бүхэл хэсгийн тоог  тоймлох тохиолдолд сөрөг биш утга авна.

Жишээ нь: Dollar(1234.567, 2) функцийн утга ($1,234.57)

Dollar(-1234.567, -2) функцийн утга ($ 1,200)

Text-FIND, CHAR

FIND(find_text, within_text, start_num)

Текст дотор хайлт хийж, текстийн хэддэх тэмдгээр хайж буй           тодорхойлно.

find_text- хайх текст

within_text- үндсэн текст

start_num- хайж эхлэх тэмдэгтийн дугаар

Жишээ нь: Find(“лд” , “Улсболд, Төрболд”, 7) функцийн утга 15,7 дахь тэмдэгтээс хайлт эхэлнэ.

CHAR(number)

Өгөгдсөн ASCII кодод харгалзах тэмдэгтийг буцаана. Number: [1; 255]завсараас ASCII кодоо авна.

Date&time-YEARFRAC, YEAR

YEARFRAC(start_date, end_date,basis)

Өгөгдсөн хоёр онгооны хоорондох өдрийн тоо жилийн нийт өдөр хоёрын харьцааг тодорхойлно.

Start_date  ба end_date эхлэлийн ба төгсгөлийн огноог давхар хашилтанд бичиж өгнө.

YEAR(serial_number)

Үр дүн оны утгыг өгнө. Функцийн утга нь [1900; 9999] завсарт орших бүхэл тоо.

serial_number;  сериал тоо эсвэл хашилтанд байгаа огноог авна. Жнь:“06/22/41”, “31-DEC-98”

Санамж: Windows-ийн  Microsoft Excel-ийн програмуудын цаг тоолын систем ялгаатай байдаг.

Date&time-EDATE, SECOND

EDATE(start_date, months)

Өмнөх ба дараах саруудын тухайн өдөрт харгалзах сериал тоог олно.

Start_date; сериал тоо

Months;  сарын дугаар, өмнөх сарыг сөрөг, дараах сарыг эерэг тоогоор илэрхийлнэ.

Санамж: Start_date аргументэд DATE VALUE функцийг ашиглаж болно

Months аргументэд бутархай тоо байвал бүхэл хэсгийг нь автоматаар тасалж авдаг.

SECOND(serial_number)

Секундын утгыг өгнө. функцийн утга нь:[0;59] завсарт орших бүхэл тоо.

serial_number: сериал тоо, эсвэл хашилтанд бичсэн цагийн цувралыг авна. Жишээлбэл: “16:20:30”, “4:20:30 PM”.

Look&reference-AREAS, ROW

AREAS(reference)

Өгөгдсөн мужуудыг тоолно.

Reference:  нүд ба мужийн хаяг ба мужийн нэр байж болно.

Жишээ нь: AREAS(B2; D4; E5; dd) функцийн утга 4.

Үүнд dd-нь зэрэгцээ биш 2 мужийг хамарсан мужийн нэр

ROW(reference)

Өгөгдсөн хаягийн мөрийн дугаарыг тодорхойлно.

Reference- нүдний хаяг эсвэл аргументгүй байж болно.

Санамж:  ROW функц аргументгүй тохиолдолд идэвхтэй мөрийн дугаарыг өгнө.

Lookup&reference-COLUMN, COLUMNS

COLUMN(reference)

Өгөгдсөн хаягийн баганы дугаарыг өгнө.

Reference- нүдний хаяг эсвэл аргументгүй байж болно.

Санамж:  COLUMN функц аргументгүй тохиолдолд идэвхтэй мөрийн дугаарыг өгнө.

COLUMNS(array)

Өгөгдсөн мужид тодорхойлогдсон баганыг тоог тоолно. 

Array: мужийн хаяг, мужийн нэр, массив ба ийм хэлбэрийн утга өгдөг  томъёо функцууд байж болно.

Жишээ нь: Columns {1,2,3;4,5,6} функцийн утга 3.

Math&trig-FLOOR, ROMAN

FLOOR(number, significance)

Significance  аргументийн утга давталттагаар үлдэгдэлгүй багтах, numberаргументийн утгаас бага буюу хамгийн ойр орших тоог олно.

Number;  ойролцоо утга:

Significance;  number аргументийн утгаас бага буюу хамгийн ойр орших тоонд давталттайгаар багтах тоо.

ROMAN(number, form)

Араб тооллын системийн тоог Ром тооллын систем-рүү хөврүүлнэ.

Number: хөрвүүлэх Араб систетийн тоо

Form: Ром  тооллын системийн хэлбэрийн /0-4 кодтой/

Math&trig-MROUND

MROUND(number, multiple)

Number  аргументийн утгатай ойролцоо оршдог multiple аргументийн утганд үлдэгдэлгүй хуваагддаг тоог олно.

Number: олох утгатай ойролцоо орших тоо

Multiple: олох тоонд үлдэгдэлгүй хуваагдах тоо

Жишээ нь: MROUND(10,3) функцийн утга 9.

Math&trig-CEILING

CEILING(number, significance)

Significance  аргументийн утга давталттагаар үлдэгдэлгүй багтах, numberаргументийн утгаас бага буюу хамгийн ойр орших тоог олно.

Number;  ойролцоо утга:

Significance;  number аргументийн утгаас бага буюу хамгийн ойр орших тоонд давталттайгаар багтах тоо.

Жишээ нь: CEILING(-2.5,2) функцийн утга #NUM!

CEILING(0.234, 0.01) функцийн утга 0.24

Statistical-DEVSQ, VARPA

DEVCQ(number1, number2,….)

Өгөгдсөн тоонуудын хазайлтуудын квадратуудын нийдбэрийг олно.

number1, number2,…: нэг буюу массив хэлбэрээр тоон утгуудын авна. Мужийн хаяг, мужийн нэрээр дамжуулж утгаа авч болно.

Санамж: аргументуудад текст  “хоосон “ тодорхойлогдсон тохиолдолд уг утгуудыг тооцохгүй.

VARPA(value1, value2,…)

Тоон утга, текст болон логик утга агуулсан бүх хүн ам дээр суурилсан аргументуудын дисперсийн утгыг өгнө.

value1, value2: хүн амд хамааралтай 255 хүртэлх тооны дурын утгуудыг авна.

Санамж: аргумент дэх TRUE утгыг 1, FALSE болон текст утгуудыг 0-тэй тэнцүүлж авна.

Statistical-MEDIAN

MEDIAN(number1, number2..)

Өгөгдсөн тоонуудын дунд орших утгыг өгнө.

number1, number2 255 хүртэлх тооны тоон утгуудыг авна. Тогтмол утгууд болон нүд ба мужийн хаяг, мужийн нэрүүдийг тодорхойлж өгч болно.

Санамж: аргументуудад  текст, логик утга буюу “хоосон” тодорхойлогдсон тохиолдолд уг утгуудыг тооцохгүй.

Жишээ нь:

MEDIAN(1,2,3,4,5) функцийн утга 3;

MEDIAN(1,2,3,4,5,6)функцийн утга 3.5.

Statistical-MODE

MODE( number1, number2…)

Аргументуудын утганд хамгийн олоон удаа давтагдсан тоог олно.

number1, number2: 1-255 хүртэлх тоог утгуудыг авна. Тогтмол утгууд болон нүд ба мужийн хаяг, мужийн нэрүүдийг тодорхойлж өгч болно.

Санамж: -Аргументуудад текст болон, логик утга буюу “хоосон” тодорхойлогдсон тохиолдолд уг утгуудынщг тооцохг үй.

-Нэг ч утга давтагдаж ороогүй тохиолдолд функц #NA алдааны утгыг өгнө.

-Давталтын тоо нь тэнцүү хэд хэдэн утга байвал хамгийн эхний байрлал дахь утгыг өгнө.

Engineering-ERFC, IMEXP

ERFC(x)

ERFC функц интегралын (x,) завсарт бодож, утгыг өгнө.

Х: интеграл авах доод хил

Санамж: Х аргументийн утга тоон утга биш тохиолдолд функц #VALUE- алдааны утга өгнө.

Х аргументийн утга сөрөг тохиолдолд функц #NUM!

Алдааны утга өгнө.

IMEXP(inumber)

Е тоог декарт координатын хэлбэрээр өгөгдсөн комплекс тоон зэрэгт дэвшүүлж, утгыг өгнө.

Inumber: Е тооны зэрэг болох декарт координатын хэлбэрээр өгөгдсөн дурын комплекс тоо.

Engineering-IMSQRT, IMSUM

IMSQRT(inumber)

Декарт координатын хэлбэрээр өгөгдсөн комплекс тооноос язгуур гаргаж, утгыг өгнө.

Inumber: Декарт координатын хэлбэрээр өгөгдсөн дурын комплекс тоо.

Санамж: x+yi, x+yj-ээс өөр хэлбэрээр өгөгдсөн тохиолдолд функц #NUM!алдааны утгыг өгнө.

INSUM(inumber1, inumber2,…)

Декарт координатын хэлбэрээр өгөгдсөн комплекс тоонуудын нийлбэрийг олж, утгыг өгнө.

inumber1, inumber2,…: 254 хүртэлх тооны комплекс тоон нэмэгдэхүүнүүд.

Санамж: x+yi, x+yj-ээс өөр хэлбэрээр өгөгдсөн тохиолдолд функц #NUM!алдааны утгыг өгнө.

Information-ERRER.TYPE

ERROR.TYPE(error_val)

Алдааны утгаас алдааны кодыг тодорхойлно.

error_val: Алдааны утга

Жишээ нь:

ERROR.TYPE функцийг IF функцийн аргументээр ашиглаж болно. E50 нүдэнд#NAME? Алдааны утга өгөгдсөн байг. Алдааны утгыг текстээр илэрхийлье.

IF(ERROR.TYPE (E50)=2  - “тоог тэгд хуваасан”

IF(ERROR.TYPE (E50)=5  “нэр буруу”, “бусад алдаа”))

Функцийн утга Нэр буруу (энэ томъёог өргөтгөж, бүх алдааг текстээр илэрхийлж болно).

Information-ISLOGICAL

ISLOGICAL(value)

Нүднйи утга ба хаягийн тухай мэдээллийг шалгаж, логик утга өгнө.

Шалгах тест буюу утганд “хоосон”, алдааны утга, логик утга, тоо болон ийм утга бүхий нүдний хаяг, мужийн нэр зэрэг байж болно.

ISLOGICAL- логик утгатай

Information-ISEVEN, N

ISEVEN(number)

Өгөгдсөн тоо тэгш тохиолдолд TRUE, бусад тохиолдолд FALSE утга өгнө.

Number шалгах тоо. Бутархай тоо тохиолдолд бүхэл хэсгийг тасалж шалгана.

N(value)

Өгөгдлийг тоон утганд хөрвүүлнэ.

Value тоон утганд хөрвөх дурын өгөгдөл.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)