Шинийг сэдэх бодлогын онол : Байшин барих газраа сонгох нь

Байшин барих газраа сонгох нь

Байшин барих газраа сонгох нь

Удаан хугацаагаар бичээгүйдээ хүлцэл өчье.

Хувийн байшин барих газраа анх сонгохоосоо өмнө байшинтай болох гэж байгаа зорилгоо тогтох хэрэгтэй юм байна лээ. Зарим хүмүүс хотын утаанаас хол амьдрана гэсэн мөртөө өдөртөө ирж очиж амжихгүй зайтай газар олж авдаг, зарим нь өөрсдөө ой модтой газар дуртай мөртөө шал эсрэг зүгт газар сонгодог, тэгээд бас ногоо цагаа тарина, нутгийн ах дүүс ирэхэд газар нь ойр гэх мэт олон сонголт байгаа лд.

Эдгээр нь таны дотоод хүчин зүйл гэж болно. Одоо та гадаад хүчин зүйлийг бодолцох ёстой. Цахилгаан эрчим хүчний хувьд таны хүч хүрэхээргүй хол байх нь эрсдэлтэй, ногоо тарих бол худаг гарах эсэх, үерийн аюул, хэт их намгархаг байх, хэт налуу, хөрс нь хадархаг байх, түүнчлэн хот төлөвлөлтийн хувьд ирээдүйд суурьшлын бүсэд орох (зам, нисэх буудал баригдах гэх мэт) бол барилга барих нь таны хөрөнгийг үнэгүй болгох талтай.

Цаашилбал, таны ирээдүйн хөршүүд тань ямархуу хүмүүс байгаа бол, тантай зорилго ижил үү, эсвэл таныг ад үзэх болов уу гэдгийг ч танадахад буруудахгүй. Манай өнөөгийн нөхцөлд бас нэгэн анхаарах зүйл бол таны эзэмших гэж байгаа газрын эрхийг өөр нэгэн этгээд давхардуулан өгсөн эсэх юм.

Дээрх нөхцөлүүдийг тодруулах нь барих байшин, эзэмшил газрын тохижилтонд шууд нөлөөтэй байдгийг хэлэх нь илүүц биз ээ.

Энэ бүгдээс гадна та хашаа барихад тууш метр нь хэдэн төгрөгийн зардалтай болох, худаг гаргуулахад ямар төсөвтэй болдог, худаг гаргах техник нь танай талбайд очиж чадах, барилгын материалын олдоц, тээвэрлэлтийн зардал зэрэг санхүү талын мэдээлэлтэй байх хэрэгтэй.

Ингээд сонины зар зэргээс олж авсан хэдэн газрыг харьцуулж, сайн муу талыг нь жагсаасан хүснэгт хийвэл дүгнэлт гаргахад илүү бодитой болно.

Ингэж жагсаалт гаргахдаа та гэр бүлийн ирээдүйгээ бодолцоод, хэдэн жилийн дараа байхыг харахыг хичээгээрэй.

Танд амжилт хүсье.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)