Шинийг сэдэх бодлогын онол : Хувийн байшин. Бохир усны цооног

Хувийн байшин. Бохир усны цооног

Хувийн байшин

Бидний өнөөдрийн амьдарч байгаа утаатай орчныг өөрчлөх ажлын нэг эхлэл нь байж болох – хувийн сууцыг зардал багатайгаар барих тухай өөрийн судалсаны хэрээр танилцуулж байна.

Хувийн сууцыг бохир, цэвэр устай, тог цахилгаанаар хангагдсан, дулаахан бөгөөд хямд материалаар баригдсан, бас бид өөрсдөө зуны дулаан цагт барих боломжтой байх ёстой гэж би төсөөлдөг бөгөөд яг энэ дарааллын дагуу танилцуулах болно. Мэдээж би өөрөө эхэлж турших санаатай байгаагаа хэлэх нь зүйтэй байх.

Бохир усны цооног

Мэдээж хүний хэрэглэсэн хэмжээгээр ус бохирддог. Цэвэр усны хэрэглээг ойролцоогоор нэг хүн хоногт 200 литр гэж тооцдог байна.

Барилгад амьдрах хүмүүсийн хоногийн хэрэглээг 5 хоногоор тооцож нөөц авна.

Бохирын цооног нь түр хадгалаад, төвлөрсөн цэвэрлэх байгууламж руу зөөлгөх болон ариутгах гэсэн 2 янзын хийцтэй байдаг.

Зөөлгөх хүртлээ түр хадгалах тохиолдолд бохир усыг зөөх машины эзлэхүүнийг давхар тооцох нь ашигтай. Түр хадгалах сав нь бетоноор цутгах, бэлэн бетон угсрах, тоосгоор өрөх, хуванцар сав суулгах гэх мэтчлэн олон янзын материалыг ашиглан хийж болно. Гол нь хөрс рүү бохир ус нэвчихгүй байх шаардлага тавигдана. Мөн өвлийн нөхцөлд хөлдөхгүй, дээгүүр нь хүн явахад цөмрөхгүй байх ёстой. Бохир ус соруулах машины зогсох талбайг тооцно. Бохир уснаас исэлдэх явцад хий ялгардаг тул агааржуулах хоолойг 100 мм орчим бүдүүн, хүний толгойны өндрөөс дээш гаргаж хийж өгнө.

Бохир усыг бактери ашиглан исэлдүүлэх арга бас байна. юуны түрүүнд Атмор зэрэг компаниуд ийм төрлийн төхөөрөмжийг зах зээлд оруулж ирсэн байгааг дуулгая. Мөн өөрсдөө хийж болох талаар одоо өгүүлье. Юуны өмнө цэвэр усны зарцуулалтаас хамааран бохир усны нийт хэмжээг тооцох талаар дээр дурдсан.

Бактер ашиглан исэлдүүлэх цооног нь нэг тасалгаат, олон тасалгаат гэж байдаг хэдий ч ажиллах зарчим адил байна. Эхний тасалгаанд бохир усыг исэлдүүлдэг бактери нь органик гаралтай үлдэгдлээр хооллож, улмаар тэднийг задлаж эрдэс болгон хувиргана. Эдгээр бактерийг тусгайлсан дэлгүүрээс худалдаж авч болдгоос гадна тэдгээрийг тогтмол “тэжээх”-ийн тулд бохир усаа байнга өгвөл сайн. Бас угаалгын нунтаг, химийн бодис, хлор зэрэг нь бактерийг устгах аюултай тул ийм цооногт өгөх, угаалгаас гарсан бохир усаа тунгаах тасалгаа руу шууд өгвөл дээр байдаг. Мөн өвлийн улиралд хөлдөөж болохгүй тул цооногийг сайтар дулаална. Эрдэс бодистой ус нь дараагийн тасалгаанд тунгаагдана. Лаг шороо зэрэг нь энэ тасалгаанд живж үлдэнэ. Ингэж үлдсэн лагийг хуримтлагдсан хэрээр нь жилд 1 удаа гэх мэтээр цэвэрлэнэ. Тунгаах тасалгаанаас гарсан усыг хөрсөнд шингээх хэрэгтэй, мөн ургамлын усалгаанд ашиглаж болно. Хөрсөнд шингээхэд шингээх цооног, шингээх суваг зэргийг хийж ашиглана.

Исэлдүүлэх цооногт тавигдах дулаалгын болон агааржуулалт нь түр хадгалах цооногтой ижил байна.

Дараагийн удаад ердийн шороог ашиглан цэвэр ус хадгалах савыг өөрсдөө барих тухай бичих болно.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Луу & Мэлхий

lagrin baishinda hih yumsan, hymadhan bogod dulahan tim yamar materiual bn ?

Batuug

Хямдхан бөгөөд дулаахан байшингийн материал нь ердийн шороо гэж нэтээс олсноороо 2 байшин барьсан, яг одоо дахиад ийм байшин барьж байгаа. Удахгүй блогтоо энэ тухайгаа бичнээ.

S Badakh (зочин)

mash saihan zuil b.a yaj holboo barih ve ?

s Badrakh (зочин)

Mash saihan zuil b.a yaj holboo barih ve ?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)