Шинийг сэдэх бодлогын онол : Хувийн байшин. Бохир усны суваг

Хувийн байшин. Бохир усны суваг

Хувийн байшин

Бидний өнөөдрийн амьдарч байгаа утаатай орчныг өөрчлөх ажлын нэг эхлэл нь байж болох – хувийн сууцыг зардал багатайгаар барих тухай өөрийн судалгаанаас танилцуулж байна.

Хувийн сууцыг бохир, цэвэр устай, тог цахилгаанаар хангагдсан, дулаахан бөгөөд хямд материалаар баригдсан, бас бид өөрсдөө зуны дулаан цагт барих боломжтой байх ёстой гэж би төсөөлдөг бөгөөд яг энэ дарааллын дагуу танилцуулах болно. Мэдээж би өөрөө эхэлж турших санаатай байгаагаа хэлэх нь зүйтэй байх.

Бохир усны суваг

Хувийн орон сууцнаас бохирын гарч байгаа бохирын хоолойнуудыг нэгтгэх нь холболтыг хялбар болгодог. Мөн бохирын босоо хоолой бүрийг агааржуулах хоолойтой хийх ёстой. Агааржуулах хоолой нь дээврээс дээш 50 см цухуйна.

Бохирын цооног нь орон сууцны барилгаас 6 метрээс багагүй, төвлөрсөн зам зэргээс 2 метрээс доошгүй зайд байрлана.

Цооног хүртэлх сувгийг 110 мм-ийн хуванцар хоолойгоор угсарч, хөлдөлтийн гүнээс доош булвал зохино. Хэрвээ хөлдөлтийн гүн хүртэл булах боломжгүй үед хоолойг гадуур нь дулаалах арга хэмжээг авна.

Бохирын суваг нь цооног хүртэл хэт хол байрласан, мөн өөр барилгаас холболт хийх тохиолдолд 35 метр тутамд завсрын худаг гаргана.

Хоолой нь 90° хэмээр огцом эргэх шаардлагатай үед, эсэргүүцлийг багасгахын тулд 135° хэмийн эргэлттэй тахир хоолой 2 ширхэгийг авч тайрч хэрэглэнэ.

Хоолойг тайрахдаа үзүүрийг мөлийлгөж, залгахдаа силикон хэрэглэвэл жийргийг гэмтээхээс хамгаалдаг.

Хоолой дотуур бохир ус урсах нөхцөл нь нэг метр тутамд 1,5 – 1,7 см уналт байх юм.

Бохирын хоолой суурилуулах суваг ухах ажлын хөлсийг оруулалгүй, зөвхөн хоолой болон дулаалгын материалын зардлыг тооцоход 1 метр тутам нь 10-12 мянган төгрөг гарч байна.

Дараагийн удаад Бохир усны цооногийг өөрсдөө хийх тухай бичих болно.


start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Зочин

sainuu 5metr uhsan, neg metr urguntei nuhiig bohiroor ashiglaj boloh u.dotorlogoo bhgui, yaj ashiglah ve

Batuug

5x1 metr nuhiig ashiglaj bolno. Bohiriin tsoonogiin talaar tun udahgyi bichnee.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)