Шинийг сэдэх бодлогын онол : EL CONDOR PASA (Бүргэдийн дэвэлт)

EL CONDOR PASA (Бүргэдийн дэвэлт)

EL CONDOR PASA (Бүргэдийн дэвэлт)

Кондор хэмээх цагаан толгойтой бүргэдээр нэрлэгдсэн энэ дуу нь анх 1913 онд Перу нутагт ардын дуунаас үндэслэн зохиогдсон, Театро Мацци (Teatro Mazzi) гэж хүний бүтээл юм байна.

Сүүлд 1960 онд Simon & Garfunkel (Paul Frederic Simon & Arthur Ira «Art» Garfunkel) нар лимбэ, гитартай дуулж нийтэд түгсэн. Мөн 1977 онд харь соёл иргэншил рүү илгээсэн «Вояжер» («Voyager») хөлөгт энэ дуу багтсан байна.

Дуу анх испаниар зохиогдсон хэдий ч, англи эхийг нь тольлуулж, орос орчуулгаас нь дамжуулан монголоор утгачиллаа.


Бүргэдийн дэвэлт

I`d rather be a sparrow than a snail
Мөнх тэнгэртээ дураараа дүүлэх сэн

Yes I would, if I could, I surely would
Дураараа дургих сан, дүүлэх юм сан...

I`d rather be a hammer than a nail
Хадаас шиг биш алх шиг байх сан

Yes I would, if I only could, I surely would
Дураараа дургих сан, дүүлэх юм сан...

Away, I`d rather sail away
Холын хол руу сэлж одох сон

Like a swan that`s here and gone
Дөнгөж сая ниссэн хун шувуу шиг


A man gets tied up to the ground
Эр хүн хүж дэлхийдээ уягдана


He gives the world Its saddest sound Its saddest sound...
Тэр эх дэлхийдээ өгнө уйтгар гунигаа уйтгар гунигаа


I`d rather be a forest than a street Yes I would, if I could, I surely would
Балгас шиг биш ширэнгэ шиг байх сан Дураараа дургих сан, дүүлэх юм сан...


I`d rather feel the earth beneath my feet Yes I would, if I only could, I surely would
Хөрст дэлхийгээ хөл доороо мэдрэх сэн Дураараа дургих сан, дүүлэх юм сан...

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

like

Anaash (зочин)

Erx duraara dvvlen nisexsen gsn dr bxa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)