Шинийг сэдэх бодлогын онол : Эсрэг салфетка буюу “эсэргүү” салфетка

Эсрэг салфетка буюу “эсэргүү” салфетка

Эсрэг салфетка буюу “эсэргүү” салфетка

Ойрдоо блогтоо олигтой юм бичсэнгүй.

Тангадын Галсан гуай “салбайдаг” гэж өхөөрдөж нэр өгсөн салфеткийг өнөөдрийн сэдэв болгож сонголоо.

За тэгээд салфетканы гол үүрэг нь юу билээ гэдгийг тодруулъя. Ам хамраа арчих, гар хөлөө цэвэрлэх, ширээ цүнхнээс эхлээд гутлаа хүртэл арчиж болдог ч миний хувьд гол нь хамраа цэвэрлэх юм. Тодруулбал, салфетканы гол үүрэг нь хамар цэвэрлэх юм.

За тэгээд өнөөдрийн сэдвийн гол нь ердийн нэгэн салфетка биш, эсэргүү салфеткийг тодруулах ёстой лд.

Эсэргүү салфетка гэж ямар байх ёстой вэ? Зарим хүмүүс гайхаж л байгаа байх, салфеткийг эсэргүү болгоод байхдаа ч яахав дээ гээд л.

Салфетканы гол үүргийг хамгийн муу биелүүлдэг бол, хамрыг цэвэрлэдэггүй бол, бүр эсрэгээр нь хамрыг завааруулж, нусыг гоожуулдаг бол эсэргүү буюу эсрэг салфетка гэж хэлж болно.

Хамрыг цэвэрлэдэггүй, эсрэгээр завааруулахын тулд нусыг гоожуулах хэрэгтэй. Дахиад тодруулбал, салфеткаа хамартаа ойртуулахад л нус нь гоождог байна. Ингэхийн тулд салфетка нь хүний нус нулимсыг гоожуулдаг бодистой, айхтар үнэртэй байна.

Ийм эсэргүү салфеткийг эсрэг чанараар нь буюу нус гоожуулах чадвараар нь, энэ их “сайн эсэргүү салфетка байна” гэх мэтээр дүгнэж ч болно.

Салфеткыг эсэргүү болгохыг эцсийн цаад далд санаа нь юу вэ, та мэдэхийг хичээж л байгаа байх.

Хамгийн “сайн эсэргүү” салфетканы эсрэг нь буюу нус гоожуулдаггүй салфетка нь хамгийн “ердийн” бөгөөд над шиг харшилтай хүнд тохиромжтой салфетка болж таарна.

Эндээс хамгийн сайн салфеткийг олохын тулд эхлээд эсрэг чанарыг нь буюу “эсэргүү салфетка”-ийг тодруулж байх хэрэгтэй.

Жич: Дээр дурдсан бүх салфетка гэсэн үгийг бараа, бүтээгдхүүн гэж орлуулж ойлгоно уу.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)