Шинийг сэдэх бодлогын онол : Гүзээлзгэнэ (зэтгэнэ)-ийг үрээр үржүүлэх. (2-р хэсэг)

Гүзээлзгэнэ (зэтгэнэ)-ийг үрээр үржүүлэх. (2-р хэсэг)

Үрийг цаасаар бүтээх шаардлагагүй, үр соёолоход цаасны шингээсэн чийг нь хангалттайгаас гадна ил байх нь соёололтыг ажиглахад амар байна. Үрийг хааяа салхилуулж байхаас гадна цаасаа хэрэгтэй бол нэмж чийглэж өгнө, гэхдээ илүүдэл усыг заавал хөмөрч асгах хэрэгтэй. Үрнээс навч цухуйж, үрний хальснаас салсан даруйд нь соёолжийг хөрстэй саванд шилжүүлнэ.

Үүний тулд эхлээд сайтар услаж, дэвсгэр цааснаас нь салахад хялбар болгоно. Салгаж авсан соёолжийг хөрсөнд аль болох хурдан суулгана. Хөрсийг бэлдэхдээ 3 хэсэг элс, 5 хэсэг хөвд авдаг. Хэрвээ суулгацыг эхний 2-3 хоног тасалгаанд нар дагуулж тавьсны дараа гадаа талбайд гаргавал амьдрах чадвар нь сайжирдаг.

Как вырастить землянику из семян. Часть 2.

Суулгац нь анхны үед маш удаан ургах бөгөөд хамгийн гол нь хэтрүүлж услахгүй байх хэрэгтэй. Нүдний дусгаагуураар усласан ч болно.

Өөр нэг анхаарах зүйл бол хэт халаах юм. Агаарын тохиромжтой хэм нь 15-20°. Үрслэгээ болон суулгацыг халаалтын пааран дээр тавих нь хөрс болон цаасыг хэт халааж хуурайшуулахад хүргэдэг. Нарны гэрэл шаардлагатай хэдий ч нарны гэрэл шууд тусдаг цонхны тавцан ч мөн адил хэрэггүй. Гэрэл дутагдсан үед өдрийн гэрэл тусгаж өгч болно, мөн энэ зорилгоор тусгай зориулалтын фито гэрлийг ашиглаж болно.

Суулгацыг хөрсөндөө шууд суулгаж бас болно. Гэхдээ энэ үед доторхи хөрс нь 1-10 см зузаан байхуйцаар суулгах хайрцаг саваа сонгох хэрэгтэй. Бэлдсэн хөрс нь ургамлын үлдэгдэл болох хөрсний тэнцүү хэмжээтэй холимогоос бүрдэнэ. Хэрвээ боломжтой бол үхрийн хөрзөнгөөс авч хөрс бэлтгэнэ. Хөрсөө бэлтгэсний дараа тэгшлээд, үрээ дээрээс нь шигүү бишээр тарааж цацаад, элсээр хөнгөхөн хучна. Хэрвээ цас олдохоор бол багахан цасаар хучаад, шилээр таглана. Суулгацтай хайрцгаа нартай мөртөө хэт халахааргүй газар байрлуулна.

Эхний хоёр долоо хоногтоо суулгацтай хайрцгийг шөнө нь шилээр битүү тагалах хэрэгтэй. Өдөртөө нартай үед шилэн тагийг нь хагас онгойлгоно. Хэрвээ шилийг бүрэн онгойлговол хөрс болон агаарт байх ёстой чийгийг нь алдагдуулах магадгүй юм. Бас хөрсийг хэт чийглэхээс болгоомжлох хэрэгтэй. Сайн арчилсан тохиолдолд суулгац нь тавдугаар сарын дунд үед 4-6 жинхэнэ нахиатай болсон байх ёстой.

Үргэлжлэл бий...

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)