Шинийг сэдэх бодлогын онол : Гүзээлзгэнэ (зэтгэнэ)-ийг үрээр үржүүлэх

Гүзээлзгэнэ (зэтгэнэ)-ийг үрээр үржүүлэх

Гүзээлзгэнэ (зэтгэнэ)-ийг үрээр үржүүлэх

Как вырастить землянику из семян. Часть 1.

Эхлээд нэр томъёон дээр нэг ойлголттой болъё.

Гүзээлзгэнэ л гэж дуулсан болохоос зэтгэнэ гэж сонсоогүй байхаа, ихэнх нь. Оросоор бол земляника клубника гэж байгаа.

Сүүлийн үед дэлгүүрт зарагдах болсон том жимстэй гүзээлзгэнэ нь байгальд зэрлэгээр ургадаггүй, анх 1720 онд Холландад эрлийзжүүлж гаргасан, зөвхөн тусгайлсан талбай, хүлэмж зэрэгт үржүүлдэг. Зарим сорт нь жил тойрон цэцэглэж, жимсээ өгдөг. Энэ тарималын гол онцлог нь тоос хүртээх зэрэгцээ тарималыг шаарддаггүй юм.

Зэтгэнэ нь гүзээлзгэнээс огт өөр ургамал бөгөөд онцлог нь хос хүйстэй юм байна. Өөрөөр хэлбэл, тарихдаа эм ургамлыг эр ургамалтай хослуулбал цэцэг нь үр тогтож жимс хураах боломжтой болно. Зэтгэнийн жимс нь гүзээлгэнийнийг бодвол жижгэвтэр байдаг. Хэрвээ гүзээлзгэнийг гэрт вааранд тарихад жимс авах боломжтой бол зэтгэнийг ингэх төвөгтэй юм.

Гэхдээ бүтцийн хувьд ийм ялгаатай хэдий боловч тарих арга нь ижил байна.

Гадаа талбайд тариална гэж төлөвлөсөн үед үрээ хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхээр соёолуулж бэлтгэх хэрэгтэй. Бөхийн өргөөний зүүн талд байдаг “Ургамлын үр” гэсэн нэртэй дэлгүүрт Али-Баба нэртэй гүзээлзгэнийн орос үр, ananasa нэртэй гүзээлзгэнийн хятад үр зарж байна лээ. Нэг уут үрийг 2500-3500₮ үнэтэй, дотроо бараг 100 шахам байдаг гэнэ.

Энэ сортуудыг үрээр тарих ажлыг 2 янзаар, үрийг урьдчилан соёолуулах эсвэл тэжээллэг хөрсөнд шууд суулгаж болно.

Соёолуулахын тулд хавтгай ёроолтой, хэт гүнзгий биш сав сонгоно. Энэ зорилгонд богино долгионы зууханд зориулсан тагтай, шилэн сав яг таардаг. Савныхаа ёроолд уудаг цаас (салфетка болно, гэхдээ сонингийн цаас болохгүй) 3-4 давхарлаж дэвсэнэ. Цаасаа норгосны дараагаар илүүдэл усыг нь шавхахын тулд саваа хөмрөнө. Дараа нь үрээ цаасан дээрээ тавьж таглаагаар нь таглана.

2. Үрийг цаасаар бүтээх шаардлагагүй, үр соёолоход цаасны шингээсэн чийг нь хангалттайгаас гадна ил байх нь соёололтыг ажиглахад амар байна. Үрийг хааяа салхилуулж байхаас гадна цаасаа хэрэгтэй бол нэмж чийглэж өгнө, гэхдээ илүүдэл усыг заавал хөмөрч асгах хэрэгтэй. Үрнээс навч цухуйж, үрний хальснаас салсан даруйд нь соёолжийг хөрстэй саванд шилжүүлнэ.

Үүний тулд эхлээд сайтар услаж, дэвсгэр цааснаас нь салахад хялбар болгоно. Салгаж авсан соёолжийг хөрсөнд аль болох хурдан суулгана. Хөрсийг бэлдэхдээ 3 хэсэг элс, 5 хэсэг хөвд авдаг. Хэрвээ суулгацыг эхний 2-3 хоног тасалгаанд нар дагуулж тавьсны дараа гадаа талбайд гаргавал амьдрах чадвар нь сайжирдаг.

Как вырастить землянику из семян. Часть 2.

Суулгац нь анхны үед маш удаан ургах бөгөөд хамгийн гол нь хэтрүүлж услахгүй байх хэрэгтэй. Нүдний дусгаагуураар усласан ч болно.

Өөр нэг анхаарах зүйл бол хэт халаах юм. Агаарын тохиромжтой хэм нь 15-20°. Үрслэгээ болон суулгацыг халаалтын пааран дээр тавих нь хөрс болон цаасыг хэт халааж хуурайшуулахад хүргэдэг. Нарны гэрэл шаардлагатай хэдий ч нарны гэрэл шууд тусдаг цонхны тавцан ч мөн адил хэрэггүй. Гэрэл дутагдсан үед өдрийн гэрэл тусгаж өгч болно, мөн энэ зорилгоор тусгай зориулалтын фито гэрлийг ашиглаж болно.

Үргэлжлэл бий...

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)